| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/01803/И |
| Дугаар | 102/ШШ2024/02540 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/02540
| 2024 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2024/02540 | Улаанбаатар хот | |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн , дугаар хороо, Үйлдвэр хд, , дугаар байрны 0,,, тоотод оршин суух, ,,,,,,, ,
Хариуцагч:Баянгол дүүргийн, дүгээр хороо,,дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, , дүгээр байрны , тоотод оршин суух, ,,,,,, ,..... овогт ........
Нэхэмжлэлийн шаардлага:97 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ............, хариуцагч ........, өмгөөлөгч ........... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч . хариуцагч ...... ................ холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 97 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би уул уурхайн тоног төхөөрөмж түрээслэх ажил эрхэлдэг, Төв аймгийн Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг........... улсын дугаартай . маркийн т.........ээврийн хэрэгслийг 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр машин механизм түрээслэх гэрээ байгуулсан, сарын түрээс нь 22 000 000 төгрөг байхаар талууд тохирсон бөгөөд 5 сарын хугацаагаар түрээслүүлсэн.Түрээсийн гэрээний 2.4-т Түрээсийн машин ажлын талбайд очин ажилд гарсан өдрөөс эхлэн түрээсийн хоногийг эхлэхээр тусгасан, түрээсийн тээврийн хэрэгслийг түрээслэгч тал 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээлгэн өгсөн.Гэрээний төлбөрөөс түрээслэгч тал 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 10 000 000 төгрөгийг төлсөн.Иймд ............. түрээсийн төлбөрийн үлдэгдэл 97 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:Бидний хооронд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр машин механизм түрээслэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу машин механизмыг 4 сар, 15 хоногийн хугацаанд өдөр бүр, өдрийн 20 цаг ажиллуулахаар тохиролцсон байдаг.Гэтэл ажиллаж эхэлснээс хойш түрээсэлсэн тээврийн хэрэгсэл нь байнгын эвдрэл гэмтэлтэй ажилд гарах боломжгүй нөхцөл байдалтай байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Зээлийн гэрээний үүрэгт 6 630 432 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага дээр бид дараах байдлаар эвлэрч гэрээ байгуулсан. Үүнд:Хариуцагч нар нь 6 630 432 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1 710 144 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1 710 144 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1 710 144 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцон эвлэрч байна гэв.
Хариуцагч ............. шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 88 000 000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ............өгөхөөр эвлэрч байна гэв.
Нэхэмжлэгч ...............97 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ..............хариуцагч ..............., түүний өмгөөлөгч ......... нар нар харилцан тохиролцож, ............. нь 9 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ............ нь 88 000 000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 321 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ............ нь нэхэмжлэлийн шаардлага 97 000 000 төгрөгийн 9 000 000 /есөн сая/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 88 000 000 /наян найман сая/ төгрөгийг хариуцагч........ нь 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ......... төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч . 321 475 төгрөг г.............аргуулан нэхэмжлэгч Б.............. олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН