| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/01015/И |
| Дугаар | 138/ШШ2022/00008 |
| Огноо | 2021-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2022/00008
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 180 000 төгрөг гаргуулах тухай” “******* *******” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар багт байрлах, ******* регистрийн дугаартай “Ивээл *******” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг зөрчиж СӨХ-ны хураамж ...нийт 180 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны 1******* тоотод оршин суух, ЖН*******1202*******1 регистрийн дугаартай, овогт ы /утас 99804*******43/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “******* *******” СӨХ-нд 2019-2021 оны хураамж 180 000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Үүнийг оны өмнө төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч *******д холбогдуулан “Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 180 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******050 төгрөгийн 50 хувь болох 3025 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 3025 төгрөгийг төсвийн орлогоос, 3025 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” СӨХ-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” СӨХ-ны “Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 180 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******050 /зургаан мянга тавь/ төгрөгийн 50 хувь болох 3025 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 3025 төгрөгийг төсвийн орлогоос, 3025 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА