Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/02557

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/02557

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, .... дугаар хороо.............тоотод оршин суух, регистр ........, ...........овогт П............

Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч П...... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .............. нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би ......... 2009 оны 5 сард танилцаж,......... оноос нэг гэрт амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас ..... оны ......дугаар сарын ...... -ний өдөр .........төрсөн, бид гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул охиныг надаар овоглож гэрчилгээ авсан........... 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нас барсан, би ..........тай 2017 оноос 2024 оны 2 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг шүүхийн шийдвэрээр тогтоож, охин маань тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан боловч 3 дугаар сараас ............ нь Б....................охин болохыг нийгмийн халамжаас шаардсан тул ........... нь охин Г.......... эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:иргэний үнэмлэх, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, ...........төрсний гэрчилгээ, Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн тодорхойлолт, Баянгол дүүргийн ............ ӨЭМТ-ийн тодорхойлолт, ............. тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 182/.дугаар шийдвэр, ...................гийн нас барсны гэрчилгээг шүүхэд өгсөн./3-10/

Гэрч ..............., ................, .............. нарын мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн./хх 18-27/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э..............нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Охиндоо тэжээгчээ алдсан тэтгэлэг тогтоолгох гэж байгаа тул ............. эцэг нь талийгч ...................мөн болохыг тогтоолгоно гэж тайлбарласан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн ............... дугаар шийдвэрээр талийгч .......... нь 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх ..............тай хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн байна.

...........л нь 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн,........... нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байна.

Гэрч О.............мэдүүлэхдээ:Би .............гэдэг охин, .......... гэдэг хүүтэй, хүү .......... хотод амьдарч байхдаа ..............тай танилцаж 2006 онд нэг гэрт орсон, тэдний дундаас 2012 онд ........ төрсөн, .........., .............. нар гэрлэлтээ батлуулаагүй гэж байсан, .......... 10-аад жилийн өмнө нас барсан, миний хүү нас барах хүртлээ эхнэр П...... охин ....нартайгаа хамт амьдарч байсан, би тэдний хүүхдийг харж, тэднийд амьдарч байсан. .............. 2023 онд хүнтэй сууж хотод түрээсийн байранд амьдарч байгаа гэж дуулдсан..........., .............. нар 2009 оноос ..........г нас барах хүртэл хамт амьдарсан, ....охин бол миний хүү Гантуяагийн охин гэдгийг баталгаатай хэлнэ гэжээ./хх 22-23/

Гэрч .........мэдүүлэхдээ:.......... миний төрсөн дүү, .............. бэр дүү байгаа юм, .........., .............. нар 2009 онд хотод танилцаж, нэг гэрт орж амьдарсан, тэдний дундаас 2012 онд ....гарсан..........., .............. нар гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас охин ....ээжээрээ овоглосон.Тэд хуримаа хийсний дараа гэрлэлтээ батлуулчхаад охин ..............ааваар нь овоглоно гэж ярьж байсан.Гэтэл миний дүү .......... 2016 оны 12 дугаар сарын 21-нд нас барсан..........., .............. нар 2009 оноос 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу ..........г нас барах хүртэл хамт амьдарч байсан...........г нас барснаас хойш 2023 он хүртэлх хугацаанд .............. охин ......... хамт амьдарч байсан, 2023 онд хүнтэй сууж, гэр бүл болсон.....зуны амралтаараа ........ аймагт өвөө, эмээ дээрээ ирдэг, .......... нь ..............тай гэр бүл болохоосоо өмнө өөр хүнтэй гэр бүл болж байгаагүй, охин ....нь миний дүү ..........гийн төрсөн хүүхэд мөн гэжээ./хх 19-20/

Гэрч ........... мэдүүлэхдээ:.......... миний төрсөн хүү, 2009 оны 5 сард хотод ..............тай танилцаж, нэг гэрт орж гэр бүл болж амьдарсан, гэр орныг бид бэлдэж өгсөн, .........., .............. нар ....гэдэг ганц охинтой, тэд гэрлэлтээ батлуулаагүй учраас Ариунжаргалыг ээж Гүндэгмаагаар нь овоглосон, тэд хуримаа хийчхээд гэрлэлтээ батлуулна гэж байсан боловч .......... 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нас барсан..........., .............. нар 2009 оны 5 сараас ..........г нас барах хүртэл хамт Чингэлтэй дүүрэгт амьдарч байсан.Охин ....одоо хотод хойд аав болон ээжийнхээ хамт амьдардаг, 6 дугаар ангид сурдаг, ....миний хүү Гантуяагийн охин мөн, оч охин ....зун амралтаараа манайд ирж амардаг гэжээ./хх 25-26/

Иймд талийгч .......... нь 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ......... төрсөн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ..............гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан ..............гаас 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Г.......... /.........../ эцэг нь талийгч........... мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар ..............гийн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН