Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 17200780043 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн /РД:................./, 1978 оны 06 сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, засварын мастер мэргэжилтэй, “” *******-ийн механик цехэд засварын мастер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд  Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг Уурхайн замд Тоёота Приус 20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ДОЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөн хохирогч биед хөнгөн, биед хүнд хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 7 сарын 21-ний өдөр уурхайн зам дээр энэ осол болсон. Би уурхайн 4 зам дээр урдаасаа хойшоо явж байсан. Харин мотоциклын жолооч хойноосоо урагшаа чиглэлд явж байсан. Тэгээд уурхайн дөрвөн зам дээр мөргөлдсөн. Би охин, өвгөн хоёрыг хажуугаар явж байсан таксиг зогсоогоод эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хүргэж өгсөн. Хэргийн газарт буцаж ирээд цагдаа дуудсан. Би эмнэлэгт байх үед нь байнгын хажууд нь сахиж, хоол унд хэрэгтэй зүйлсээр нь тусалж, хангаж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 8 сарын -нд Улаанбаатар хот руу хохирогч авч явж хөлийнх нь бэхэлгээг нь авахуулсан. Одоо хохирогч  суруульдаа ороод хичээлдээ явж байгаа. Алхаа гишгээ нь хэвийн болсон. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ослын үед байгаагүй. Энэ хүнд гомдолгүй гэж хэлэх байна. Осол гарсан тэр үеэс эхлээд бүх зардлыг энэ хүн гаргасан, охинд минь туслалцаа үзүүлсээр байгаа. Цаашид гэмтэлтэй нь холбоотой асуудал гарвал харж үзэж байгаарай гэж хүсмээр байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Хос-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өвөөгийнхөө хамтаар өвөөгийнхөө улаан өнгийн мотоциклын ар талд суугаад явж байхад хажуу талаас машин ирээд мөргөсөн. Тэр үед өвөө бид хоёр ойчсон бөгөөд бид хоёрыг тэр машины жолооч ах таксинд суулгаад эмнэлэг рүү авч явсан. Тэр машин нь ямар машин байсныг би мэдэхгүй байна...Би хамгаалах малгайгүй байсан, өвөө хэр хурдан явж байсныг мэдэхгүй байна...” гэжээ. /хх 26/

 

Гэрч мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 сарын 21-ний өдөр 14 цагийн орчим байх би Шүр зах орох гээд зээ охин хамтаар өөрийн эзэмшлийн Даюун маркийн ДОЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уурхайн замаар хойноос урагш чиглэлтэй явж байсан юм. Тэгээд дөрвөн замын уулзвар дээр очиж байхад зүүн талаас цагаан өнгийн машин харагдаж байсан. Би төв замаар явж байсан учраас тэр машиныг зогсох байх гэж бодтол тэр машин зогсохгүй мөргөсөн. Би бодохдоо мотоциклын ард талын ачаа хэсгийг мөргөж шидэгдсэн байх гэж бодож байна. Тэгээд нэг мэдэхэд машин дотор явж байсан бөгөөд эмнэлэг явж байна гэж байсан. Нүдний үзүүрт цагаан өнгийн суудлын тэрэг харагдсан. Маркийг нь мэдэхгүй байна. Би 30-40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тэр машин хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Тэр жолооч эмнэлэгт хүргэж өгсөн байсан” гэжээ. /хх 27-29/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 7 сарын 24ий өдрийн 23 тоот дүгнэлтэд: “1.Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 9.2-д ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Тоёота Приус 20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээс ослын үед тоормосны мөр 30 см илэрсэн байх тул аргачлалын дагуу хурдыг тогтоох боломжгүй байна. 3. ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад ...................... регистрийн дугаартай овогтой ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. .......................... регистрийн дугаартай овогтой нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 4.Материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Тоёота Приус 20 маркийн ДОА, Даюун маркийн ДОЗ улсын дугаартай тээврийг хэрэгслийг техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзэв. 5. Дээрх тээврийн хэрэгслүүд нь техникийн шаардлага, Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлагуудыг хангасан байна гэжээ”. /хх 38/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 7 сарын 25-ны өдрийн 444 тоот дүгнэлтэд: “1. биед бүсэлхий нуруу, зүүн түнхний үенд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ” гэжээ. /хх 34/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 сарын 03-ны өдрийн 9819 тоот дүгнэлтэд: “1. биед зүүн шаант ясны хугарал, толгой, зүүн тавхайд шарх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ” гэжээ. /хх 36/  

 

 Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/,  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг  /хх 9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/, Эд зүйлийн үнэлгээ /хх 22/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16, 17-18, 19, 20-21/, Гэрч /хх 27-29/, /хх 31/, /хх 32/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, *******ийн гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 30, 45/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 сарын 25-ны өдрийн 444 тоот дүгнэлт /хх 34/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 сарын 3-ны өдрийн 9819 тоот дүгнэлт /хх 36/,  Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 47/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, шинжээч эмч мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 60/, зарлагын баримтууд /хх 57-59/, онгоцны тийз /хх 53-56/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 сарын 21-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд  Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг Уурхайн замд Тоёота Приус 20 маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ДОЗ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөн хохирогч биед хөнгөн, биед хүнд хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон гэрч “...Тэгээд дөрвөн замын уулзвар дээр очиж байхад зүүн талаас цагаан өнгийн машин харагдаж байсан. Би төв замаар явж байсан учраас тэр машиныг зогсох байх гэж бодтол тэр машин зогсохгүй мөргөсөн... Би 30-40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тэр машин хэр хурдтай явж байсныг мэдэхгүй байна...” гэх , насанд хүрээгүй хохирогч “...Би өвөөгийнхөө хамтаар өвөөгийнхөө улаан өнгийн мотоциклийн ар талд суугаад явж байхад хажуу талаас машин ирээд мөргөсөн. Тэр үед өвөө бид хоёр ойчсон...Би хамгаалах малгайгүй байсан, өвөө хэр хурдан явж байсныг мэдэхгүй байна” гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, уг ослын улмаас хохирогч биед “бүсэлхий нуруу, зүүн түнхний үенд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл,  биед “зүүн шаант ясны хугарал, толгой, зүүн тавхайд шарх, духанд зулгаралт” бүхий хүнд гэмтэл тус тус үүссэн талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Тоёота Приус 20” маркийн ДОА  дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 23 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

                                                                                                     

Иймд шүүгдэгч *******ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийг жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” заалтыг зөрчсөн *******ийн гэм буруугаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэстэй ба хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүнд хохирол нь шүүгдэгчийн дээрх гэм буруутай шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ хэрэгт холбогдуулан гарсан шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй, хуульд нийцсэн байна гэж дүгнэв.

 

 Хэрэгт шүүгдэгч *******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн ар гэрт эд материал /мөнгөн дэмжлэг/-ын туслалцаа үзүүлсэн нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 29/ болон шүүхэд гаргасан хүсэлт /задгай 1 хуудас/ зэргээр тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүний эзэмшлээс “Prius 20” маркийн ДОА улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөгчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэх, дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлэх,   дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ******* *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнссүгэй.   

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,  7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн 17200780043 тоот хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 3800000 төгрөг хохирогчийн төлөөлөгчид төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

                         

6. Шүүгдэгч *******ийн эзэмшлээс 000000 төгрөгийн үнэлгээтэй “Prius 20” маркийн ДОА улсын дугаартай автомашин битүүмжилсэн Прокурорын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ийн дугаартай жолоочийн үнэмлэх,  .................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх, дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрт нь буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2017 оны 09 сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ