Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/192

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Б.О-,

Хохирогч У.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2538000000449  дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                                    

Монгол Улсын иргэн, Б.Б-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б- С.Ц-тэй бүлэглэн Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар ... улсын дугаартай цагаан өнгийн ... загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ын ... маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ... зочид буудлын гадна 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Б-ийн толгойн тус газарт нь тоосго шидэж, биед нь баруун хацар, дээд уруулд шарх, дээд уруулд зулгарал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 6 дугаар сарын 7-ны орой ... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-гийн 950,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр арилжааны банкан дахь ... тоот данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр ... тоот данс руу 398,000 төгрөг, ... тоот данснаас нь 30,000 төгрөгийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар хууль бусаар шилжүүлэн авч нийт 428,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 13 дугаар багийн ... тоотод байх монгол гэрээс буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч иргэн П.У-ийн эзэмшлийн 150,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утас, Хаан банкны виза картыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар Хаан банкны ... дугаарын данснаас 6 удаагийн гүйлгээгээр 190,394 төгрөгийг зарлага гаргаж, нийт өмчлөх эрхэд нь 350,394 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000449 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б- С.Ц-тэй бүлэглэн Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар ... улсын дугаартай цагаан өнгийн ... загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд У.Э-ын ... маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ... зочид буудлын гадна 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Б-ийн толгойн тус газарт нь тоосго шидэж, биед нь баруун хацар, дээд уруулд шарх, дээд уруулд зулгарал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 6 дугаар сарын 07-ны орой ... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-гийн 950,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр арилжааны банкан дахь ... тоот данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр ... тоот данс руу 398,000 төгрөг, ... тоот данснаас нь 30,000 төгрөгийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар хууль бусаар шилжүүлэн авч нийт 428,000 төгрөгийн хохирол учруулсан,

2025 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 13 дугаар багийн ... тоотод байх монгол гэрээс иргэн П.У-ийн эзэмшлийн 150,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утас, Хаан банкны виза картыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар Хаан банкны ... дугаарын данснаас 6 удаагийн гүйлгээгээр 190,394 төгрөгийг зарлага гаргаж, нийт өмчлөх эрхэд нь 350,394 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-гийн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,

1. Шүүгдэгч Б.Б- С.Ц-тэй бүлэглэн Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар ... улсын дугаартай цагаан өнгийн ... загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ын ... маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 12/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 13-15/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 16-17/,

Хохирогч У.Э-аар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 18-19/,

Эд зүйл гар утсыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 20-22/,

Хохирогч У.Э-ын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой 19 цагийн үед найз болох А-н хамт ... сумын 8 дугаар баг ... баар ороод 20 цагийн үед баарнаас гараад үүднээс нь такси аваад харих замдаа манай найз А- 1 дүгээр багт байдаг ... дэлгүүр ороод тамхи авах гээд орсон. Тэгтэл таксинд явж байсан 2 залуу намайг авч зугтаагаад гудам руу оруулаад машинаасаа татаж буулгаад газарт унагаагаад маш их 20-30 удаа өшиглөж дэвссэн. Тэгээд миний гарт байсан гар утсыг аваад зугтаасан. Би жолоочийн хажууд сууж явсан залуутай ... баарнаас хөдлөөд явж байхдаа аятайхан суучих, чи адилхан согтуу юм байж гэх мэтээр үг зөрсөн асуудал байгаа. Тэрнээс өөр зүйл болоогүй манай найзыг буугаад дэлгүүр оронгуут шууд намайг аваад давхисан. Хонда үйлдвэрийн цагаан өнгийн машин байсан. Тэр хоёр залуу хоёулаа л маш их зодсон би толгойгоо дараад доошоо хараад хэвтсэн учир хэн нь миний гарнаас утас авсан гэдгийг мэдэхгүй байна. ...Би гар утсаа 2024 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос 520,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-27/,

Гэрч Ц.А-ын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн ... баарны үүднээс такси аваад найз У.Э-ын гэрт очих гээд явж байхад таксины жолоочтой хамт урд суудал дээр нэг согтуу залуу эргэж хараад бид хоёрт хандаад “юугаа хараад байгаа юм” гэх мэт зүйл яриад байсан. Тэгээд би найзындаа очихоосоо өмнө 1 дүгээр хороонд байдаг ... дэлгүүр орсон. Харин манай найз У.Э- гадаа таксинд үлдсэн. Би дэлгүүр ороод удаагүй 2-3 минут орчим болоод гараад ирэхэд такси байхгүй, манай найз ч байхгүй байсан. Тэгтэл манай найз 40 орчим минутын дараа нэг танихгүй дугаараас залгаад “чи хүрээд ирээч, би дээрэмдүүлчихлээ” гээд нэг дэлгүүрийн утаснаас ярьсан. Тэгээд очиход толгойноос их хэмжээний цус гарсан хагарсан байсан. Мөн гар утсыг нь дээрэмдээд аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29/,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай: “...У.Э-ын биед зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлзлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгджээ. У.Э-ын биед учирсан гзмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хедөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 хх-ийн 39/,  

... ХХК-ийн шинжээч Б.Х-гийн 2024 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн ТХҮ-924/11411 дугаартай ... маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 500,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /1 хх-ийн 45-51/,

Шүүгдэгч Б.Б-гийн сэжигтнээр өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны орой гэртээ байж байхад 21 цаг 30 минутын үед зүс таних залуу болох Ч-гэж дууддаг Б.Б- миний ... дугаартай утас руу ... гэсэн дугаараас залгаад “намайг ирээд ... баарнаас авчих” гэхээр нь би ... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр ... сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг ... баарны гадна яваад очиход Б.Б- гадаа зогсож байсан. Тэгээд Ч-г суулгаад хөдлөх гэж байхад нэг дээлтэй хүн гарч ирээд таксинд явах уу гэтэл Ч-явна гэж хэлээд суулгасан. Гэтэл араас нь дахиад нэг дээлтэй ах орж ирээд тэр 2 арын суудал дээр суусан. Тэгтэл Ч-ард суусан 2 хүнийг өдөөд, хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд нэг ах нь Ч-г 2 удаа шанаа хэсэгт нь цохисон. Тэгээд шууд ... дэлгүүр ороод нэг ах нь буугаад дэлгүүр орсон. Дахиад Ч-болон хойно сууж байсан ах 2 маргалдаад тэр үед Ч-надад хандаад "жоохон яваад харанхуй руу орчих" гэхээр нь ... дэлгүүрийн эсрэг талын харанхуй гудам руу ороод зогссон. Тэгтэл Ч-хойно сууж байсан ахыг татаж буулгаад тэр 2 зодолдоод байхаар нь би больцгоо гэж хэлсэн. Тэгээд 5 орчим минут зодолдсон. Тухайн үед Ч-гартаа чулуу барьсан, нөгөө ах нь гартаа утсаа барьчихсан Ч-,"чи утсаа өгөөч гээд айлгаад тэр ахын толгой руу гартаа барьсан чулуугаараа цохиод байсан" тэгээд нэг мэдэхэд Ч-тэр ахын гар утсыг авчихсан явъя гээд байхаар нь бид хоёр машиндаа суугаад зугтаагаад манай гэрт шууд очсон. Би гэртээ орж хоноод Ч-манай гадаа байдаг монгол гэрт хоносон. Тухайн гар утас надад байна бид хоёр энэ утсыг ашиглаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-33/,

Шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “…Би өмнө нь сэжигтнээр нэг удаа мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар ярьсан…” гэх мэдүүлэг /1 хх-ийн 58/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ... зочид буудлын гадна 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Б-ийн толгойн тус газарт нь тоосго шидэж, биед нь баруун хацар, дээд уруулд шарх, дээд уруулд зулгарал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 73/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 75-82/,

Хохирогч О.Б-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгаас Хөвсгөл аймаг руу мөсний баярт оролцох зорилготой хамтран амьдрагч С.О-, миний хуурай дүү Д.А-, Ц.А- нарын хамт дөрвүүлээ явсан. Хөвсгөл аймагт 18 цагийн үед ирээд ... гэх буудлын 1 давхрын өрөөнд орсон. Дөрвүүлээ нэг өрөөнд орсон хэдэн номерын өрөөнд орсон талаар санахгүй. байна. 21 цагийн үед миний хамтран амьдрагч С.О-, Ц.А-той Хөвсгөл аймгийн бааранд очиж үзчихээд ирье гээд явсан. 23 цагийн үед Д.А- бид хоёр өрөөндөө хэвтэж байтал өрөөнд буудлын жижүүр “үл таних 2 эрэгтэй, нэг эмэгтэй хамт орж ирээд хүн хайж байна” гэсэн би гайхаад “тухайн хүмүүсийг гар яахаараа ингэж дураараа орж ирдэг юм” гэж хэлээд гаргасан. Удаагүй 5 минутын дараа С.О-, Ц.А- нар гаднаас орж ирсэн. Би С.О-д “сая өрөөнд танихгүй хүмүүс орж ирээд хүн хайж байна” гээд би гайхаад гээд хэлтэл “С.О- тийм үү ямар хүмүүс юм, жижүүртэй уулзаадахъя” гээд гараад явсан. Гараад удаад байсан учир Ц.А-ийг гаргаад тэр хоёр удаад байсан учир Д.А-ийг араас нь гаргасан. Тэд нар удаад байсан учир би буудлаас гартал буудлын урд танихгүй хоёр эмэгтэй С.О-ийг дөрвөн хөллүүлчихсэн доошоо үсдээд дарчихсан, Ц.А- үл таних хоёр эмэгтэй болиулах гээд “та нар болиоч ээ” гээд орилоод байсан. Д.А- хажууд зогсож байсан. Би С.О-ийг үсдээд байж байсан эмэгтэйг болиулох зорилготой гарыг нь үснээс нь салгах гээд байж байтал нүүр хэсэг рүү нэг зүйл цохих шиг болсон. Би буудлын гадаах шатан дээр сэрээд юу болсон талаар Д.А-ээс асуутал “таньг зогсож байтал гэрлээ асаачихсан машинаас 3 залуу бууж ирээд тань руу тоосго шидээд тоосго нь таны нүүр рүү оноод та ухаан алдаад уначихсан” гэж хэлсэн. Би нүүрэн хэсгээ гараараа тэмтэрч үзэхэд миний нүүрэн хэсэг цус болчихсон, баруун хацар уруул хэсэг задарсан байсан. Бид нар эмнэлэг яваад би хацар уруулаа оёулаад уруул дотор 3 оёдол, хацар дээр 2 оёдол тавиулсан. Би хэрэг учрал болсны дараа Д.А-ээс хэн над руу тоосго шидэв гэж асуухад хар подволктой залуу тан руу тоосго шидсэн гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 86/,         

Гэрч Б.О-ын өгсөн: “...Тэгэхээр нь би эгч Долгорсүрэнгийн найз залуу Л-тай хамт голын захын хажууд байдаг ... зочид буудлын 103 тоотод яваад очиход хоёр залуу байсан. Тэр хоёр залуугийн нэг нь С.О-ийн нөхөр нь байсан. Энэ хоёр залуу намайг ганцаараа ирж байгаа гэж бодсон юм шиг байна лээ. Тухайн үед намайг Л-тай хамт буудалд нь яваад очиход уурлах маягтай байсан. Тэгээд нөгөө С.О-ийн нөхөрт Д-рүү залгаад өгөөч гэж хэлсэн чинь дургүйцээд жоохон маргаан үүсээд тэр С.О-ийн нөхөр намайг ор руу түлхэж унагаасан. Тэгсэн чинь Л- чи яаж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд С.О-ийн нөхөр хажуудаа унтаж байсан нэг залуугаа алгадаад босооч гээд байсан. Ингээд намайг түлхээд унагаахаар нь би нөхөр Б-рүү залгаад “намайг хүмүүс зодох гээд байна, чи ... зочид буудал дээр хүрээд ир” гэхэд удаа ч үгүй манай нөхөр Б-ганцаараа ирсэн. Намайг тухайн үед нөхөр рүүгээ ингэж ярьсны дараа С.О-ийн нөхөр эхнэр рүүгээ намайг энд эмэгтэй хүн зодох гээд байна гэж ярьж байсан. Тэгээд манай нөхөр ирсний дараа тэр С.О-, Д-хоёр бас нэг эмэгтэй хүнтэй хамт ирсэн. С.О- тэгээд намайг харчихаад шууд над руу дайраад манай нөхөр рүү хэн дайраад байгаа юм гээд намайг үсдээд авсан. Ингээд байж байхад буудлын ресепшн хүүхэн нэг залуутай орж ирээд бид нарыг салгаад буудлаас гаргасан. Тэгээд буудлын гадаа гараад Д-бид хоёр юм яриад зогсож байхад нөгөө С.О- гарч ирээд “яадаг гичий вэ” гэж хэлээд намайг үсдээд авсан. ...Би өөрөө тухайн үед С.О-д үсдүүлсэн байж байсан болохоор сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 88/,

Гэрч С.О-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр оройны 16 цаг өнгөрч байхад би нөхөр О.Б-, хоёр найз болох Д.А-, Ц.А- нартай мөсний баяр үзэх гээд ... суманд орж ирсэн. Уг нь бид нар шууд 03 дугаар сарын 02-ны өдөр Хатгал явъя гэж бодож байхад Хөвсгөлд байдаг найз Д-над руу залгаад “нэг өдрийн өмнө хүрээд ир” гээд байхаар нь өмнө нь өдөр нь бид нар ирсэн байсан юм. Тэгээд ... суманд орж ирээд ... зочид буудлын 103 тоот өрөөнд байрласан. Буудалдаа байрлаад Д-, манай нөхөр, Д.А-, Ц.А- бид тав архи уусан. Архи ууж байгаад оройн 21 цаг өнгөрч байхад Д-, Ц.А- бид гурав баар орох гээд явсан. Харин буудалд манай нөхөр О.Б-, Д.А- хоёр үлдсэн байсан юм. Тэгээд бид гурав бааранд ороод оройн 23 цаг өнгөртөл байж байгаад буцаад буудал дээрээ яваад очиход О.Б-, Д.А- хоёр орон дээрээ хэвтэж байсан. О.Б- надад чамайг явсны дараа хэдэн хүмүүс орж ирээд эгчийгээ авах гэж ирлээ гээд хэл ам хийж байгаад гараад явлаа” гэж хэлсэн. О.Б-ийг ингэж хэлэхээр нь Д-миний утсаар хэнтэй гэдгийг нь мэдэхгүй байна нэг хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд Д-утсаар ярьж байгаад буудлаас гараад явчихаар нь би араас нь гарч очиход машинаас нэг хар шүбтэй хүүхэн бууж ирээд надтай маргалдаж байсан. Ингээд нэг мэдэхэд л намайг 2-3 хүүхэн тойроод зогссон намайг үсдээд байж байсан. Тэгээд л би ухаан ороод байж байхад манай нөхөр гарч ирээд “та нарыг алнаа” гзэд намайг салгах гэж байгаад тэнд байсан нэг хар подволктой урд хэсэгтээ цагаан бичигтэй хүнд нүүр хэсэгтээ цохиулсан гэсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 90/,

Гэрч Ц.А-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би нөхөр Д.А-, найзууд болох С.О- болон нөхөр О.Б- нартай мөсний баяр үзэх гээд ... суманд үдээс хойш орж ирсэн. Тэгээд шууд ... зочид буудалд байрласан. Тухайн үед С.О- бид хоёрын гэр бүлийн найзууд болох Д- бид нарын байрлаж байсан буудалд ирээд бид нартай архи хувааж уусан. Тэгээд архи ууж байгаад орой 21 цаг өнгөрч байхад С.О-, Д- бид гурав баар орох гээд явсан. Бааранд оройны 23 цаг өнгөртөл байж байгаад буцаад буудал дээрээ яваад очиход О.Б-, Д.А- хоёрыг хэсэг хүмүүс ирж дарамталж байгаад гараад явсан гэж хэлсэн. Бид гурвыг буудалд ирэхийн өмнөхөн ийм асуудал болсон юм байна лээ. Тэгээд Д- О-н утсаар ярьж байгаад гараад явахад С.О- ардаас нь гарсан. Би бас хэсэг байж байгаад С.О-ийн ардаас гарсан чинь С.О-ийг газар унагаасан Д-, бас жирэмсэн нэг хүүхэнтэй хамт үснээс нь зулгаасан байж байсан. Тэгэхээр нь би очоод энэ хоёрыг С.О-эс салгаад байж байхад буудлаас манай нөхөр, О.Б- хоёр гарч ирсэн. Энэ хоёр гарч ирээд бид нарыг салгах гэж байсан чинь тэнд байсан хар фудволктой урдаа цагаан бичигтэй залуу газраас тоосго юм уу чулуу аваад шидээд О.Б-ийн нүүр хэсгийн оносон юм байна лээ. Би бол яг өөрөө анзаарч хараагүй. Энэ талаар манай нөхөр Д.А- харсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92/,

Гэрч Д.А-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эхнэр бид хоёр О.Б- түүний эхнэр С.О- нарын хамт Хөвсгөл аймаг руу мөсний баярт оролцох зорилготой Орхон аймгаас машинтай гарсан юм. Хөвсгөл аймагт 17 цагийн үед Д-гэх эмэгтэй тосож авсан. ...19 цагийн үед ... сумын 8 дугаар ... буудлын 1 давхарт 2 ортой өрөөнд орсон. Бид 5 нийлж 2.5 литрийн пиво 1 ширхгийг хувааж уугаад Д-манай эхнэр Ц.А-, О- 3 баар руу орохоор явсан. О.Б- бид хоёр буудалдаа үлдээд 0.5 литрийн Хараа нэртэй архиа задлаад 100 граммын хундагаар нэг нэг татаад ойр зуурын зүйл ярьж байгаад ахиж нэг нэг татаад унтахаар хэвтсэн. Унтаж байтал танихгүй 2 эмэгтэй 3 залуу манай өрөөнд ороод ирсэн. Би гайхаад “та нар чинь яах гэж байгаа юун хүмүүс вэ” гэсэн чинь “Д-эгчийгээ хайж явж байна” гэсэн. Би тэд нарт утас руу нь залга гээд өрөөнөөсөө гаргасан. Удаагүй гаднаас Д-, С.О-, Ц.А- нар гаднаас орж ирсэн. Би тэд нарт юу болсон талаар тайлбарласан Д-утсаар яриад гараад явсан. Бид дөрөв юм ярьж сууж байгаад С.О- Д-гийн араас гараад явсан. Араас нь манай эхнэр гараад явсан. Би эхнэрийгээ удаад байсан учир араас нь гарсан. Би буудлаас гараад ирсэн чинь манай өрөөнд дайрч орж ирсэн танихгүй хүмүүс С.О-ийг үсдэж, доош нь дарчихсан, Ц.А- тэд нарыг болиулах гээд хажууд нь зогсчихсон, араас нь Б-ах буудлаас гарч ирсэн. Тэгээд тэр зодооныг болиулах гэж байсан чинь тухайн үл таних 3 залуу ойртуулахгүй байсан. Нэг залуу нь ойртвол ална шүү гээд гартаа тоосго барьчихсан байсан. Тухайн залуу тоосго шидэх гэж байгаа мэт үйл хөдлөл гаргаад байхаар нь би “энэ залуу тоосго шидэх гээд байна, доошоо суугаарай” гээд би доошоо суутал миний ард байсан О.Б- ахыг тоосго нь оночихсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 95-96/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 256 дугаартай: “...О.Б-ийн биед баруун хацар, дээд уруулд шарх, дээд уруулд зулгарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1 хх-ийн 99- 100 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 6 дугаар сарын 07-ны орой ... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-гийн 950,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр арилжааны банкан дахь ... тоот данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр ... тоот данс руу 398,000 төгрөг, ... тоот данснаас нь 30.000 төгрөгийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар хууль бусаар шилжүүлэн авч нийт 428,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Б.Б-гийн бичгээр гаргасан өргөдөл /1 хх-ийн 126/,

Хохирогч Б.Б-гийн өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 0-ны өдөр 19 цагийн үед ... сумын ... тоотод гэртээ ганцаараа архи ууж байгаад архи авах зорилгоор гэрээсээ гараад гудманд явж байх үед танихгүй нэг залуутай танилцаад тэдний гэрт нь орж архи уугаад 5 гар сууж хөзөр тоглосон түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байна. Би маргааш өглөө нь гэртээ ганцаараа сэрсэн. Гэтэл миний эзэмшлийн ... маркын утас алга болсон байхаар нь Хаан банк ороод дансны мэдээллээ авч үзэхэд миний Хаан банкны ... тоот данснаас миний зөвшөөрөлгүйгээр 398.000 төгрөг мөн миний ... тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр гарсан байсан. Тэгээд би гар утсаа хулгайд алдаад миний интернэт банкыг хүн ашиглаж мөнгө авсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 130-131/,    

Гэрч Ш.Д-гийн өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 08-ны үүрээр 03 цагийн үед 4 замаар таксинд явж байх үед нэг хүн гар өргөөд миний машинд суусан. Тухайн залуу төв Хаан банк оръё гэхээр нь Хаан банкны гадаа очиход танд виза карт байна уу таны дансанд мөнгө шилжүүлж байгаад бэлнээр авах хэрэгтэй байна гээд байхаар нь би ... тоот дансаа хэлээд виза картаа өгсөн. Тэр залуу миний дансанд 390.000 төгрөг эхэлж хийсэн дараа нь 30.000 төгрөг хийсэн тэрээр Хаан банк ороод миний виза картыг ашиглаж 420.000 төгрөг бэлнээр авсан. Тэр залуу гарч ирээд ... сургуулийн үүдэнд очоод таксины мөнгө гэдэг 8.000 төгрөг бэлнээр өгөхгүй дансаар шилжүүлнэ гэж хэлээд дахин миний дансанд 8.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн залуу байнга утсаар оролдоод байсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 134-135/,

Гэрч Ц.Б-ийн өгсөн: “...сая үзсэн бичлэг дээр Хаан банк дотор явж байгаа 2 хүний ард явж байгаа саарал цамц, жинсэн өмдтэй хүн ... сумын 2 дугаар багт байдаг Б.Б- байна....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 137-138/,

Б.Б-гийн Хаан банкан дахь ... тоот, Ш.Д-гийн ... дугаартай харилцах данснуудын хуулга /1 хх-ийн 140- 141, 145-146/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 148-153/,

Шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ШД-925/912475 дугаартай “... гар утас 950,000 төгрөг...” гэх дүгнэлт /1 хх-ийн 157-160 тал/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 13 дугаар багийн ... тоотод байх монгол гэрээс иргэн П.У-ийн эзэмшлийн 150,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утас, Хаан банкны виза картыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар Хаан банкны ... дугаарын данснаас 6 удаагийн гүйлгээгээр 190,394 төгрөгийг зарлага гаргаж, нийт өмчлөх эрхэд нь 350,394 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 181-182/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 200-203/,

Хохирогч П.У-ийн өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 12-ны шөнө 00 цаг 30 минутын үед ... сумын 13 дугаар баг ... тоотод байрлах монгол гэрт хүүхэдтэйгээ утсаа оролдож байгаад орны дээр тавиад унтсан. Өглөө нь 08 цагт сэрээд утсаа авах гэтэл байхгүй алга болсон байсан. Тэгээд гар утсаа хулгайд алдсан гэдгээ мэдээд ард нь байсан Хаан банкны картаа хаах гээд өөр хүний утсаар интернэт банк ортол миний мэдээгүй 6 удаагийн гүйлгээгээр 190,390 төгрөгийн зарлага гарсан байсан. 2025 оны 05 дугаар сард Мөрөнд байдаг гар утасны газраас 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ шөнө манай хашааны хаалга түгжээтэй, харин унтаж байсан гэрийн хаалга дэлгэсэн байдалтай онгорхой байсан. Тэгэхээр тухайн шөнө манай гэрт гаднаас хүн орж ирээд миний гар утсыг аваад явсан байсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 186-187/,

Гэрч Ц.Б-ийн өгсөн: “...Сая үзсэн бичлэг дээр дэлгүүрээс тортой эд зүйл бариад гарч байгаа хүн ... сумын 2 дугаар багт байдаг Б.Б- байна. Би Б.Б-г зүс танина. Ч-буюу С.Ц-тэй нийлдэг хамт архи ууж байсан. Бичлэг дээр байгаа Б.Б- мөн. Би яаж таньж байгаа гэвэл Б.Б-гийн хүзүү баруун тал руугаа далий явдаг мөн алхаа нь мөн байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 189- 190/,

Гэрч Ш.Б-ын өгсөн: “...Тухайн өдрийг нарийн сайн санахгүй байна. 06 сарын дундуур манай эхнэр О-бид хоёр 14 дүгээр хорооноос такси бариад 13 дугаар хороонд байдаг П.У-ийн гэрт очсон, бид хоёр П.У-ийн биеийг нь эргэх зорилготой очсон, учир нь П.У- бие муутай хүн байдаг юм, тэгээд таксины жолоочдоо түр хүлээж байгаарай энэ айлд орчихоод гараад ирье гэж хэлээд П.У-ийн гэрт орсон, тэгтэл нөгөө таксины жолооч залуу араас хамт ороод ирсэн, зогсож байсан, эхнэр бид хоёрыг гэрт нь ороход П.У- орондоо унтаж байсан, тэгэхээр эхнэр бид хоёр сэрээгээд яахав гэж бодоод П.У-ийг сэрээлгүй шууд гэрээс гараад явсан, тэгээд нөгөө таксигаар гэртээ хүргүүлсэн, ийм л зүйл болсон. ...таксины жолоочийг танихгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 192/,

... ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-725-912518 дугаартай: “..., Хаан банкны виза картны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 06 дугаар сарын байдлаар 160,000 төгрөгөөр тогтоов гэх дүгнэлт /1 хх-ийн 207-211/,

П.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1 хх-ийн 194/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 196-199/,

Шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...энэ оны 6 сард санагдаж байна 13 дугаар багт танихгүй айл руу ороод гар утас, виза картыг нь аваад гар утсыг нь хаячихсан, харин картаар нь С11 дэлгүүрээс 190,000 төгрөгөөр юм худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 219, 2 хх-ийн 29 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 12/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 13-15/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 16-17/, хохирогч У.Э-аар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 18-19/, эд зүйл гар утсыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 20-22/, хохирогч У.Э-ын мэдүүлэг /1 хх-ийн 26-27/, гэрч Ц.А-ын мэдүүлэг /1 хх-ийн 29/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Б-ийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 39/, ... ХХК-ийн шинжээч Б.Х-гийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-924/11411 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 45-51/, шүүгдэгч Б.Б-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 31-33, 58/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б- нь С.Ц-тэй бүлэглэн Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ыг гар утсыг нь хүч хэрэглэж авахаар ... улсын дугаартай цагаан өнгийн ... загварын тээврийн хэрэгслээс татаж унагаан, зодож, зулайн хуйханд шарх, баруун зүүн сарвуунд зулгаралт, зүүн сарвууны дунд хуруунд зөөлөн эдэд няцралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... дэлгүүрийн эсрэг талын гудманд 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр У.Э-ын ... маркийн гар утсыг хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн,  

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 73/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 75-82/, хохирогч О.Б-ийн мэдүүлэг /1 хх-ийн 86/, гэрч Б.О-ын мэдүүлэг /1 хх-ийн 88/, гэрч С.О-ийн мэдүүлэг /1 хх-ийн 90/, гэрч Ц.А-ийн мэдүүлэг /1 хх-ийн 92/, гэрч Д.А-ийн мэдүүлэг /1 хх-ийн 95-96/, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 256 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 99- 100/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ... зочид буудлын гадна 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Б-ийн толгойн тус газарт нь тоосго шидэж, биед нь баруун хацар, дээд уруулд шарх, дээд уруулд зулгарал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Иргэн Б.Б-гийн бичгээр гаргасан өргөдөл /1 хх-ийн 126/, хохирогч Б.Б-гийн мэдүүлэг /1 хх-ийн 130-131/,      Ш.Д-гийн мэдүүлэг /1 хх-ийн 134-135/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /1 хх-ийн 137-138/, Б.Б-гийн Хаан банк дахь ... тоот, Ш.Д-гийн ... дугаартай харилцах данснуудын хуулга /1 хх-ийн 140- 141, 145-146/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 148-153/, шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ШД-925/912475 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 157-160/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 6 дугаар сарын 7-ны орой ... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Б-гийн 950,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр арилжааны банкан дахь ... тоот данснаас нь 2 удаагийн гүйлгээгээр ... тоот данс руу 398,000 төгрөг, ... тоот данснаас нь 30,000 төгрөгийг тус тус эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууцаар хууль бусаар шилжүүлэн авч нийт 428,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 181-182/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 200-203/, хохирогч П.У-ийн мэдүүлэг /1 хх-ийн 186-187/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /1 хх-ийн 189-190/, гэрч Ш.Б-ын мэдүүлэг /1 хх-ийн 192/, ... ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ТХҮ-725-912518 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 207-211/, П.У-ийн эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1 хх-ийн 194/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 196-199/, шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 219, 2 хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 13 дугаар багийн ... тоотод байх монгол гэрээс иргэн П.У-ийн эзэмшлийн 150,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утас, Хаан банкны виза картыг нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, улмаар Хаан банкны ... дугаарын данснаас 6 удаагийн гүйлгээгээр 190,394 төгрөгийг зарлага гаргаж, нийт өмчлөх эрхэд нь 350,394 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн нь нотлогдож байна.    

Шүүгдэгч Б.Б- нь С.Ц-тэй бүлэглэн хохирогч У.Э-ын гар утсыг илээр, хүч хэрэглэн авч, 500,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч У.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан, мөн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Б-ийн толгойн тус газарт нь тоосго шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Б-гийн 950,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 428,000 төгрөг, хохирогч П.У-ийн 150,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, 190,394 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Б-гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл идэвхтэй, хохирогч У.Э-ын бие, эрх чөлөөнд С.Ц-тэй бүлэглэн халдсан, мөн О.Б-ийн эрх чөлөөнд халдаж шүүгдэгч Б.Б- энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, С.Ц-тэй бүлэглэж болон дангаараа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр нууцаар, хууль бусаар авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн, түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийг эсрэг гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах“ гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж авч “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б- нь С.Ц-тэй бүлэглэн хохирогч У.Э-ын ... маркийн гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, түүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулснаас 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ... маркийн гар утсыг буцааж хүлээлгэн өгсөн /1 хх-ийн 22 тал/ байна.

Хохирогч У.Э-, О.Б- нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Б.Б-гийн 950,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утас, 428,000 төгрөг, нийт 1,378,000 төгрөгийн хохирол учруулсан ба 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1,328,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаарх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн, 

Хохирогч П.У-ийн эд хөрөнгөнд 150,000 төгрөгийн үнэ бүхий ... загварын гар утас, 190,394 төгрөг, нийт 350,394 төгрөгийн хохирол учруулж, 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн банкны 350,394 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн,

Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч О.Б-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 246,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн /2-р хх-ийн 37 тал/-ийг шүүгдэгч Б.Б- нь нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б-г бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч “Дээрэмдэх” гэмт хэргийг, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...хохирогчид ...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон 2 дугаар хавтаст хэргийн 8-9, 11-24 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчихын хязгаарлах ял, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тус тус ялын саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлэх ялын саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч бидний тухайд гэм буруу дээр маргаагүй. Анх хэргийн нөхцөл байдлыг тодорхойлохын тухайд бид хөнгөрүүлэх байр сууриас оролцсон. Гэхдээ шүүхэд өөрийн эрх хэмжээ бий учир эрүүгийн хариуцлагыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл байдал байдаг учраас шүүх эрх хэмжээний хүрээнд анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Улсын яллагчийн ялын саналыг өмгөөлөгч миний зүгээс сонслоо. Нэгэнт хохирогч нарыг хохирол гомдолгүй болгосон. Хохирогч нар гомдолгүй байдлаа илэрхийлсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан баримтаа гаргаж өгсөн. ...Миний үйлчлүүлэгчийн тухайд нэгэнт хохирогч нар гомдолгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно гэснээр нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Б.Б-гийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувьд мөн хөнгөрүүлж үзэх онцгой нөхцөл байдал буюу шүүгдэгч нь их тусч хүн, архи уусан байна ирээд ав гэхэд нь явж очоод ийм хэрэгт холбогдсон байна. Мөн шүүгдэгчийн оролцоо гэмт хэрэг үйлдэхэд ямар байсан нь чухал. Н.С.Ц- гэх залуу хохирогч У.Э-тай маргалдсан байдаг. Энэ талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг мөн байдаг. Эрүүгийн хуульд заасан хорих ялаас доош татахад энэ байдал нь онцгой нөхцөл үүсгэснийг нэмж тайлбарлаж байна. Өөр зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, цагдан хоригдсон хоног, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 62 (жаран хоёр) хоногийн хугацааг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан 5,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын барьцааны тусгай данс болох төрийн сангийн ... тоот данснаас 5,000,000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Б-д олгохыг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авч “Дээрэмдэх” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 62 (жаран хоёр) хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан 5,000,000 (таван сая) төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

7. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын барьцааны тусгай данс болох төрийн сангийн ... тоот данснаас 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж шүүгдэгч Б.Б-д олгохыг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР