Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-д холбогдох эрүүгийн 2538005270056 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Г-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г- нь 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын ... ийн зүүн эрэгт байрлах ... жуулчны баазад үйл ажиллагааны менежерээр ажиллаж байхдаа 2025 оны 07 сарын 27-ны өдөр О-гэх хүнээс 6.118.500 төгрөг, 2025 оны 08 сарын 06-ны өдөр Г- гэх хүнээс 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Б- гэх хүнээс 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Х- гэх хүнээс 500,000 төгрөг, нийт 8,018,500 төгрөгийг өөрийн ...  банкны ... тоот дансаараа хувьдаа авч завших гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Т.Г- нь шунахайн сэдэлтээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын ... ийн зүүн эрэгт байрлах ... жуулчны баазад хөдөлмөрийн гэрээ байгуулан үйл ажиллагааны менежерээр ажиллаж байхдаа 2025 оны 07 сарын 27-ны өдөр О-гэх хүнээс 6.118.500 төгрөг, 2025 оны 08 сарын 06-ны өдөр Г- гэх хүнээс 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Б- гэх хүнээс 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Х- гэх хүнээс 500,000 төгрөг, нийт 8,018,500 төгрөгийн амралтын төлбөрийг өөрийн ...  банкны ... тоот дансаараа хувьдаа авч, “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оноос ... ХХК-ийн ... амралтын бааз ажиллуулж эхэлсэн бөгөөд зуны 3 сар ажилладаг юм. Манай амралтын бааз Хөвсгөл аймгийн ... суманд байрлалтай. Манайд ажилладаг хүмүүс жил болгон солигддог бөгөөд 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн Т.Г- гэх эмэгтэйг менежерээр ажиллуулж эхэлсэн байдаг. Гэтэл 2025 оны 07 сарын 20-ны өдрөөс 08 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Т.Г- нь ажиллаж байхдаа манайд үйлчлүүлсэн 5 хүний төлбөр тооцооны мөнгийг хувьдаа авсан байсныг бид дараа нь шүүлт хийж байхдаа мэдсэн юм. ...2025 оны 07 сарын 27-ны өдөр О-гэх хүнээс 6.118.500 төгрөг, 2025 оны 08 сарын 06-ны өдөр Г- гэх хүнээс 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Б- гэх хүнээс 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Х- гэх хүнээс 500,000 төгрөг авсан. 8,018,500 төгрөг буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Шүүгдэгч Т.Г-гийн ... , ...  банкны дансны хуулга /хх-ийн 20-22, 25-40 тал/,

2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ” /хх-ийн 57-62 тал/,

... ХХК-ийн захирлын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б-09 дугаартай тушаал /хх-ийн 64 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд: ... зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс сэжигтэн, яллагдагчаар авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, хохирогчийн эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Т.Г- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Г- нь шунахайн сэдэлтээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын ... ийн зүүн эрэгт байрлах ... жуулчны баазад үйл ажиллагааны менежерээр ажиллаж байхдаа 2025 оны 07 сарын 27-ны өдөр О-гэх хүнээс 6.118.500 төгрөг, 2025 оны 08 сарын 06-ны өдөр Г- гэх хүнээс 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Б- гэх хүнээс 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Х- гэх хүнээс 500,000 төгрөг, нийт 8,018,500 төгрөгийг өөрийн ...  банкны ... тоот дансаараа хувьдаа авч, “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.А-ын мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, шүүгдэгч Т.Г-гийн ... , ...  банкны дансны хуулга /хх-ийн 20-22, 25-40 тал/, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллах гэрээ” /хх-ийн 57-62 тал/, ... ХХК-ийн захирлын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б-09 дугаартай тушаал /хх-ийн 64 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Т.Г- нь шунахайн сэдэлтээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн ... сумын ... ийн зүүн эрэгт байрлах ... жуулчны баазад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагааны менежерээр ажиллаж байхдаа 2025 оны 07 сарын 27-ны өдөр О-гэх хүнээс 6.118.500 төгрөг, 2025 оны 08 сарын 06-ны өдөр Г- гэх хүнээс 400,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Б- гэх хүнээс 1,000,000 төгрөг, 2025 оны 08 сарын 12-ны өдөр Х- гэх хүнээс 500,000 төгрөг, нийт 8,018,500 төгрөгийн амралтын төлбөрийг өөрийн ...  банкны ... тоот дансаараа хувьдаа авч, бусдын эд хөрөнгө, мөнгийг өгөхгүй байх шунахайн зорилгоор хууль бус хэлбэрээр өөртөө шилжүүлж, өөрийн өмчийн нэгэн адил хууль бус эзэмшлийг тогтоосон байна.

Шүүгдэгч Т.Г-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 8,018,500 төгрөгийн хохирол учирсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г- нь хохирогч Ч.А-д 300,000 төгрөгийг хохиролд өгсөн талаар мэдүүлж, цахим шилжүүлгийн баримтыг гарган өгч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-гаас 7,718,500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Т.Г- нь 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78, 81-84 тал/-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ...удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...шүүгдэгч Т.Г-д 4,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай ба шүүгдэгчийн урьд шийтгүүлсэн 5,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 9,000,000 төгрөгийн торгох ялыг оногдуулах саналтай байна” гэх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Г- нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй болох нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 01/1540 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-г 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4,000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 9,000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 (есөн сая) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан 9,000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 (есөн сая) төгрөгөөр торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Г-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ээс 7,718,500 (долоон сая долоон зуун арван найман мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.А-д олгосугай.

7. Эрүүгийн 2538005270056 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР