Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00002/И |
Дугаар | 138/ШШ2022/00033 |
Огноо | 2021-12-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2022/00033
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******ад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай” *******ийн нэхэмжлэлийг 202******* оны *******2 дугаар сарын *******5-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ЖЭ80*******02896 регистрийн дугаартай, ******* овогт *******ын /утас 88*******2993*******, 9566007*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ад 20*******4 онд 2 000 000 төгрөг зээлүүлсэн. нь тухайн үед надтай нэг байгууллагад хамт ажиллаж байсан. Ээж, дүүгийндээ амьдарч байгаа, мөнгөний боломж муу байна гэж хэлж надаас мөнгө зээлсэн. Холбоо барьж мөнгөө авъя гэхээр боломжгүй байна гээд, эсвэл утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байдаг. Гэр лүү нь очихоор ээж нь ыг байхгүй байна гэдэг. Иймд аас 2 000 000 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр баг, ын **************-9 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт /утас 8098333*******/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 20*******4 онд д хашаа газар өгөхөөр тохирч түүнээс 2 000 000 төгрөг авсан нь үнэн. Би одоо хүртэл д хашаа газраа шилжүүлж өгөөгүй тул надаас нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг д өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ 2 000 000 төгрөгийг 2022 оны 3 сард багтаан төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийн 50 хувь болох 23 475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 23 475 төгрөгийг төсвийн орлогоос, 23 475 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч *******ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь болох 23 475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 23 475 төгрөгийг төсвийн орлогоос, 23 475 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА