Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2022/00034

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би хариуцагч *******д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******73 03******* төгрөг гаргуулах тухай” “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг 202******* оны *******2 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* *******, ******* *******д байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 20*******7 оны 06 сарын 05-ны өдөр дараа төлбөрт MONGOLdoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 90**************7792 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл ******* нь гэрээний үүргээ үл биелүүлж, 90**************7792 дугаарын 2020 оны 02 сарын байдлаарх төлбөр *******69 53******* төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6.*******-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэл өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд *******аас төлбөрийн үлдэгдэл *******69 53******* төгрөг, ...нотариатын зардалд 3500 төгрөг, нийт *******73 03******* төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай компани *******д холбогдуулан *******73 03******* төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ******* нь төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******73 03******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******ыг нэхэмжлэлийн шаардлага *******73 03******* төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******73 03******* төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 584******* төгрөгийн 50 хувь болох 2920.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2920.5 төгрөгийг төсвийн орлогоос, 2920.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА