Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/02558

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/02558

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, .........., ....... овогт ...........,

Хариуцагч:Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ...... дугаар гудамжны ..... тоотод оршин суух, ..........., ....... овогт ..............,

Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

/Нэхэмжлэгч, хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ................. холбогдуулан гэрлэлт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би ..........тай 2012 онд танилцан үерхэж эхэлсэн, гэрлэлтээ бүртгүүлээгүй, бидний дундаас 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүү ......., 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүү ..... нар төрсөн.Бид 2019 он хүртэл хамт амьдарч байгаад .......... өөр амьдрал зохиогоод биднийг орхиод явсан, түүнээс хойш хүүхдүүдэд тусламж үзүүлээгүй, хааяа л уулздаг, хүүхдүүд миний асрамжид байдаг.Иймд ......., ..... нарт эцгээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Би .......... 2012 онд танилцаж, хоёр хүүхэдтэй болсон ба 2020 оны 12 дугаар сарын 10-нд ............ гэр бүлээс гадуур харилцаатай болсон учраас салсан, би үүнээс хойш жил болгон хичээлийн хэрэгсэл болон хувцас хэрэглээг боломжоороо өгч байсан.Хүүхдийн тэтгэлэг гаргуулахад маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн ...дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын .... дугаар сургуулийн тодорхойлолтууд, хүүхдүүдийн төрсний гэрчилгээг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Хүү ................. .................. нарт эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тайлбарласан байна.

Хүүхдүүддээ тэтгэлэг өгнө гэж хариуцагч тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн тодорхойлолтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

...... .......... нар 2012 онд танилцан гэр бүл болж амьдарсан ч гэрлэлтээ батлуулаагүй, тэдний дундаас 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ......., 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ..... нар төрсөн болох нь талуудын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эргэж нийлж амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэдэг.

.......... нар эхийнхээ асрамжид байгаа бөгөөд эцэг ..........аас нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж зааснаар эцэг .......... нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байна гэж зааснаар ..........ийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ......., 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн ..... нарыг .... нас хүртэл хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг ..........аар нь тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..........аас 70 200 төгрөг гаргуулан ......... олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.