| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2017/0127/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2017-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 17200000047 тай хэргийг 2017 оны сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1978 оны сарын -ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-...................../, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ******* ******* биеийн тамирын багш ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн дүгээр байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын баг 92 байрны зүүн талын төв замаар ДОЗ улсын тай тээврийн хэрэгслээр зорчиж явсан руу чулуу шидсэний улмаас хохирогч биед 1 шүдний хугарал, дээд уруулд язарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би “” компанид замын инженерээр ажиллаж байсан юм. Засаж байсан замынхаа хойд талд нь хориглосон тэмдэг тавьсан байсан. Гэтэл мотоциклтой залуу замаар орж ирээд давхисан. Манай ажилчид “хаалттай зам, зам засварлаж байна шүү дээ” гэхэд, тэр залуу чигээрээ давхиад явсан. Тэр үед би яг өөдөөс нь алхаад явж байсан. Би мөн адил “чи зогсоочээ, том машины доогуур орчихно шүү дээ” гээд чулуу аваад шидэхэд мотоциклийн жолооч доошоо бөхийхөд каск дээр нь ойгоод ард нь сууж байсан хүний уруулыг оносон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгтэл мотоциклийн жолооч 92-р байрны зүүн талд шинээр барьж байгаа засмал зам дээгүүр урагшаа явсан юм. Тэр замаар урагш явж байтал уг замыг барьж байсан ажилчид нь юм хийж байсан бөгөөд нэг ажилчин нь “наад замаараа яагаад яваад байгаа юм, зогс” гэж хэлээд хажуу талаас чулуу шидээд миний уруул хэсэгт оносон. Тэгэхээр нь би жолоочийг “зогс” гэж хэлээд тэр ажилчин залуутай уулзахад тэр залуу жолооч руу уурлаад байсан...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх 6-7/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн эзэмшлийн UB маркийн ДОЗ улсын тай мотоциклоор халтуурт явдаг бөгөөд 2017 оны 08 сарын 16-ны орой 18 цагийн орчимд Хэрлэн сумын -р баг Ялалтын 18-р эгнээнд явж байхад нэг эгч таараад “8-р байшин явъя” гэхээр нь тэр эгчийг суулгаад Ялалт Хивсний хорооллын гол замаар урагш яваад 92-р байрны зүүн урд талд байх шинээр барьж байсан замаар явж байхад нэг хүн хажуу талаас гараа далайх шиг болохоор нь би тонгойход миний ард сууж байсан эгчийн уруул хэсэгт оносон. Тэгэхэд тэр эгч “зогс” гэхээр нь би зогсоод бид хоёр чулуу шидсэн залуутай уулзахад над руу уурлаад зогс гэж байхад зогсохгүй явлаа гээд уурлаад байсан...” гэжээ. /хх /
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 487 тоот дүгнэлтэд: “1. биед 1 шүдний хугарал, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар тогтоогдсон 1 шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр 5 % тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 15/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч /хх /, хохирогч болон шүүгдэгч *******ын гэрч, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 11, 20/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 23/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25/, кассын орлогын ордер /хх 26/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын баг 92 байрны зүүн талын төв замаар ДОЗ улсын тай тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч руу чулуу шидсэний улмаас түүнд “1 шүдний хугарал, дээд уруулд язарсан шарх гэмтэл” буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 487 тоот дүгнэлт, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “1 шүдний хугарал, дээд уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол нь түүний толгой хэсэг рүү чулуу шидсэн шүүгдэгч *******ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Хэрэгт шүүгдэгч *******ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн тай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36. зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ад анхааруулсугай.
5. Эрүүгийн 17200000047 тай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын ............... регистрийн тай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ