| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2021/01011/И |
| Дугаар | 138/ШШ2022/00041 |
| Огноо | 2022-01-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2022/00041
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******ид холбогдох “Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 130 000 төгрөг гаргуулах тухай” “******* *******” СӨХ-ны нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар багт байрлах, ******* регистрийн дугаартай “******* *******” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг зөрчиж СӨХ-ны хураамж ...нийт 130 000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь 130 000 төгрөгийг төлсөн. Иймд *******ид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч *******ид холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******ийг нэхэмжлэлийн шаардлага 130 000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” СӨХ нь хариуцагч *******ид холбогдуулан гаргасан “Дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 130 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2275 төгрөгийг төсвийн орлогоос, 2275 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА