| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/00698/И |
| Дугаар | 102/ШШ2024/02583 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/02583
| 2024 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2024/02583 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Бага тойруу ... хаягт байрлах, регистр ......, ............,
Хариуцагч:Баянгол дүүргийн .... дүгээр хороо, ... дүгээр хороолол, . ........ ....... гудамж, .... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистр ......, ........овогт ..........,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ...... хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр .............., ........овогт ..................,
Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 7,783,934.33 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... хариуцагч буюу хариуцагч ............ итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч .............. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 783 934 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Зээлдэгч ............ нар нь .........тай 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 3412-149145 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг сарын 1,4 хувь. жилийн .... хувийн хүүтэй, ... сарын хугацаатайгаар зээлж авсан.Зээлдэгч ............. нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч төлөлгүй 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээл болон зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн.Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөрт 4,564,751.82 төгрөг, үндсэн хүү 522,130,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,213.82 төгрөг, нийт 7,783,934.33 төгрөгийн зээлийн төлбөр хуримтлагдсан байна.
Зээлдэгч . нар нь .........тай............... 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 3412-149145 дугаартай барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлдэгч .............. нараас 7,783,934.33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Зээлдэгч ........... нар нь .........тай 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 3412-149145 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийг сарын 1,4 хувь. жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлж авсан.Зээлдэгч ................. нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх байсан боловч төлөлгүй 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зээл болон зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн.Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнд өөрчлөлт орсон байгаа.
Иймд ........... нараас зээлийн үндсэн төлбөрт 6 775 844,89 мөнгө, үндсэн хүү 115 564, 06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 325,15 төгрөг, нийт 6 916 735,10 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч нар хариу тайлбартаа:........... би .........наас 2021 онд цалингийн зээл 22 000 000 төгрөг авсан, ажил тухайн үед хэвийн явагдаж зээлээ цаг тухайд нь төлж байсан боловч 2022 оны 8 дугаар сараас ажилгүй болж зээлээ төлж чадахгүй байсан боловч төлөлтүүдийг боломжоороо хийж байсан, 2023 оны сүүлээс зээлээ төлж чадахгүй болж шинэ ажилд Булган аймагт очиж ажилласан боловч Рас гэдэг компани санхүүжилтгүйн улмаас цалингаа олгож чадахгүй байгаа.Цалингаа авахаар зээлээ бүрэн төлж барагдуулна гэжээ.
Хариуцагч буюу хариуцагч ......... итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:.........ны нэхэмжилж байгаа 6 916 735,10 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээ, ........... нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, ...........ийн нэхэмжлэгч байгууллагад гаргасан тайлбар, нэхэмжлэлийн дүнд өөрчлөлт оруулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн, /5, 6-8, 9-10, 11-13, 14/ хариуцагч нараас шүүхэд баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......... ....... нь хариуцагч ........... нараас зээлийн үндсэн төлбөрт 6 775 844,89 мөнгө, үндсэн хүү 115 564, 06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 325,15 төгрөг, нийт 6 916 735 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 6 916 735 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ........... нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч ........... нар нь ......... ......-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /139 493+70 200/ 209 693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 209 693 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.......... .........-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 6 916 735 /зургаан сая есөн зуун арван зургаан мянга долоон зуун гучин таван/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ........... нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ........... нараас 209 693 /хоёр зуун есөн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөг гаргуулан ......... ........-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч байгууллага сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН