Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2026/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

     Шүүгдэгч Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц-т холбогдох эрүүгийн 2638001470145 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Г.Ц-,

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ц- нь 2026 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багт байрлах ... буудалд иргэн Э.Г-ыг зодож биед нь тархины субарахнайдал зайд цус харвалт, баруун, зүүн хамар ясны хугарал, баруун нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2638001470145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Ц- нь 2026 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багт байрлах ... буудалд иргэн Э.Г-ыг зодож биед нь тархины субарахнайдал зайд цус харвалт, баруун, зүүн хамар ясны хугарал, баруун нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц-ын: “...мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх,

Хохирогч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн үед ... сумаас ...-д орж ирээд орой нь Х.Э-, М.Г- нарын хамт ... баарны гадаа машин дотор Сэрүүн гэх нэртэй том пиво хоёрыг хувааж уугаад ,... баар руу орсон чинь юм зарахгүй хааж байсан. Тэгэхээр нь урд талын ... гэх нэртэй баар руу гурвуулаа алхаад очсон чинь ажиллаж байсан. ... бааранд бид гурав 0.5 литр Эдэн нэртэй архи хувааж уугаад шөнийн 3 цагийн үед машиндаа ирж суусан чинь хажуунаас М.Г- би найзыгаа дуудаад машиныг чинь бариулаад явна гэж хэлж байсан. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна. Маргааш өдөр нь 15 цагийн үед ...  захын хажуу талд машин дотроо ухаан орсон. Босоод ирсэн чинь толгой аймаар өвдөөд байхаар машиныхаа толинд харсан чинь дух хэсэг хавдсан байдалтай байсан. Тэгэхээр нь би төрсөн дүү болох Г-руу залгасан Г-хэсэг хугацааны дараа У-гэх эгчийн хамт ирж намайг У-эгчийн гэрт аваачиж унтуулсан. Орой 20 цагийн үед миний бие муудаад манай дүү У-эгч хоёр нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Би эмнэлэг рүү ороод ухаан алдсан. Би нэгдсэн эмнэлэгт тав хоног хэвтэн эмчлүүлсэн. Одоо өглөө босоход толгой өвчтэй байдаг эм уусны дараа 20-иос 30 минутын дараа толгойны өвдөлт зүгээр болдог. Би сайн мэдэхгүй байна. Намайг зодсон гэх залуу над руу Г.Ц- гэх хаягнаас чат бичээд хоёулаа цагдаагаар яваад яахав учирсан хохирлыг чинь барагдуулж өгнө гэсэн. Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол тогтоолгохгүй.  Би зодуулж эрүүл мэндээр хохирсондоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,

Гэрч Л.О-ы өгсөн: “...2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 07-ны өглөө болтол нэг танихгүй залуу дүү нь хол аймгаас явж байгаа юм машин эвдрээд засварт өгсөн байгаа танай буудалд хоёр гурав хононо гэж хэлээд анх орж ирж байсан юм. Тэгээд 2026 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө буюу өглөөний  05 цаг өнгөрч байхад тухайн залуугийн орсон байсан 02 дугаартай өрөөнд зодолдох чимээ гарахаар нь явж очиход мөн танихгүй 3 залуу тухайн өрөөнд нь орсон пиво уусан байдалтай гаднаас орж ирсэн 3 залуу нь согтуу анх түрээсэлж авсан залуу нь эрүүл нөгөө эрүүл залууг өрөөний булан руу нэг залуу нь барьж аваад шахсан нөгөө хоёр залуу нь тэр хоёрыг харсан зогсож байсан. Намайг ороход өрөө авсан залуу эгч ээ энэ гурван залуу намайг гадны аймгийн хүн болохоор бөөрөлхөөд байна тэгж болохгүй биз дээ гэсэн зүйл ярьсан зогсож байхаар нь би тухайн 3 залууд хандаж та гурав одоо яах гээд байгаа юм өрөө аваагүй байж энүүгээр асуудал тариад яваад байх юм гэж хэлээд болихгүй бол та нарыг цагдаа дуудаж өглөө шүү гэсэн чинь нэг саарал дээлтэй залуу нь юу гэхэв эгч бид нар одоо гарлаа гээд тэр гурван залуу гараад явсан. Тэгээд би тэр гурвыг гарч явсны дараагаар цонхоор харахад гурвуулаа машиндаа суугаад машинаа асаачихаад хэсэг байж байснаа яваад буцаж ирсэн. Тэгээд дахин хөдлөх үедээ манай хажуу талын айлын хашааг дайрчихаад яваад өгсөн. Намайг өрөөнд ороход өрөө авсан залуугийн урд талд шалан дээр бага зэргийн цус гарсан нэг залуугийнх нь хамарнаас цус гарсан нүд, дух, шанаа хэсэгт цохиулаад хавдсан байдалтай байсан. Тэгээд нөгөө өрөө авсан залуу 02 дугаар сарын 07-ны өглөө 11 цаг өнгөрч байхад манай буудлаас гарсан. Гарахдаа надад одоогоор мөнгө байхгүй байна 13 цагийн үед над руу залгачихаарай би таны данс руу хийе гэж хэлээд явсан. Тэрнээс хойш утсаа авахгүй байгаа. Би өглөө нь өрөө рүү нь ороод чи юун танихгүй хүмүүс оруулж ирээд байгаа юм гэсэн чинь шөнийн ирдэг залуучуудын нэг нь миний найз байгаа юм би таньдаг юм гэхдээ та цагдаа дуудаад өгчихгүй яасан юм гадны аймгийн хүн гээд дарамтлах гээд байсан юм даварсан пиздакууд чинь гэсэн зүйл ярьж байсан. Тэр өрөөнд нэг том пивоны сав байсан тэрийг тэд нар хувааж уусан  байх гэхдээ харахад бол эрүүл байсан. Гаднаас орж ирсэн 3 залуу бол гурвуулаа согтуу байсан. Хоёр залуу нь дээгүүрээ хар өнгийн куртиктэй, нэг залуу нь саарал өнгийн дээлтэй байсан. Шанаа хэсэгтээ бага зэрэг шалбарсан харагдаж байсан. Намайг ороход муу пиздакууд чинь алах гэж байна шүү дээ гээд хүзүү толгойгоо хөдөлгөсөн сууж байсан. Тухайн үед камер ажиллаагүй байсан яагаад ажиллаагүй байсан гэхээр нь манай камер usb оролтоор цэнэглэдэг юм тэр залуучуудыг гараад  явсан хойгуур гар утасныхаа хяналтын камерын бичлэгийг харах гэсэн болохгүй байсан. Тэгээд камераа харсан чинь оролтыг нь салгасан байсан би энэ гурван залууг салгасан байх гэж бодож байгаа тэрнээс биш тэр шөнө энэ гурван залуугаас өөр согтуу хүн үйлчлүүлээгүй юм. Приус-20 байх шиг байсан хар хөх өнгийн л харагдаж байсан. ... гэж харсан буруу ч харсан байж магадгүй. Тэр зодуулсан гээд байгаа залуу өрөөнд нөгөө өрөө авсан залуу руу дайраад байсан. Биеийн байдал хэвийн зүгээр алхаад гараад явсан. Харин нүүр хэсэгтээ цохиулаад гүвдрүү гүйгээд хавдсан, хамарнаас нь цус гоожсон байсан өөрөөр гэмтэл учраагүй харагдаж байсан. Уул нь бүртгэдэг, тухайн залууг орж ирэхэд тог тасарсан байсан учир бүртгээгүй оруулсан учир нэрийг мэдэхгүй байна. Намхан туранхай бор царайтай залуу байсан. Манайд байх хугацаандаа тэр залуу ямар архи уугаагүй өглөө гараад орой нь  ирээд манайхаас  бэлэн ундаа авч ууж идээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 тал/,

Гэрч Х.Э-ын өгсөн: “...Би ... сум руу 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хувийн ажлаар орсон. Ингээд орой нь найз Э.Г-, дүү М.Г- нарын хамт гадуур гарсан. Ингээд шөнийн 12 цагийн үед ... гэдэг бааранд нөгөө хоёрынхоо хамт орсон. Ингээд тэр бааранд 1 цаг болоод гарсан. Гараад М.Г- найзыгаа дуудаж, Э.Г-ын машиныг бариулж хэдүүлээ ... орж бэлэн гоймон идсэн. Дараа нь шууд ... гэдэг буудал руу очсон. Буудалд шөнийн 03 цаг 00 цаг минутын үед очсон. Бид тухайн буудалд очиход М.Г- очингуутаа унтаад өгсөн. Б- 20 орчим минут болоод мөн унтсан. Харин Г.Ц- бид хоёр нэг том пиво уугаад би унтсан. Г.Ц- унтаагүй утсаа оролдоод сууж байсан. Тэгээд өглөө үүрээр 5 цагийн орчимд М.Г-ийг босож ирэхэд би сэрээд өндийхөд Э.Г- Г.Ц- нар барьцалдаад авсан байхад нь М.Г- салгах гэж байсан. Би мөн салгалцаад Э.Г-ыг аваад гарсан. Бид нар ... сумын хойд тал руу Э.Г-ын машинтай гарч, машин дотор нь гурвуулаа унтсан. Э.Г- машинаа барьж явсан. Өглөө би 9 цагийн үед сэрээд явсан. Энэ үед М.Г- явсан байсан. Э.Г- намайг явахад машиндаа сэрүүн үлдсэн. Намайг явахад ахыгаа хүргэж өгнө гээд үлдсэн. Өчигдөр орой Э.Г-той ярихад “намайг хаана байна” гэж асуусан өөр онцын зүйл яриагүй. Би “сум руугаа явж байна” гэхэд “сайн яваарай” гэж байсан.  Би сайн хэлж мэдэхгүй байна. Г.Ц- бол согтсон зүйлгүй байсан. Би хэн хэнийгээ цохиж байхыг нь бол хараагүй. М.Г- намайг сэрээд босож очиход дунд нь орсон салгах гэж байсан. Намайг босож ирснээс хойш бол нэгнээ цохиогүй. Э.Г-ын хамраас бага зэрэг цус гарсан, дух нь дундаа хавдсан байсан.  Өвчин зовиургүй л байсан. Өрөөндөө ганцаараа үлдсэн. Бидний араас гарч ирээгүй. Салгаж байх хоёулаа зодолдоно гээд нэг нэгэн рүүгээ хэл амаар дайрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

Гэрч М.Г-ийн өгсөн: “...Би 2026 оны 02 дугаар сарын 07-ны орой 00 цаг 00 минутын үед ... сумын төвд байдаг ... нэртэй бааранд нутгийн хуурай ах Х.Э-, Э.Г- нарын хамт орсон. Тэгээд тухайн бааранд ойролцоогоор 1 цаг гаруй болоод гарсан. Гарангуутаа би найз Г.Ц-ыгаа дуудаж, Э.Г- ахын машиныг бариул ... орж юм идчихээд ... нэртэй буудал руу очсон. Буудалд очиход шөнийн 03 цаг 00 минут болох дөхөж байсан. Би тухайн буудалд очингуутаа унтсан. Ингээд үүрээр 05:00 цагийн орчимд Э.Г- ах намайг дуудаж сэрээсэн. Тэгээд нойрмоглоод хэвтэж байтал Г.Ц- Э.Г- ахыг “та наад  хоёрыгоо  хэсэг унтуулчихаач ахаа” гэсэн чинь Э.Г- ах “тэгээд чи яахын” гээд зогсож байснаа Г.Ц-ыг сандал дээр сууж байхад нь очоод цохисон. Би яг хаана нь цохисныг нь хараагүй. Цохиж байна гэдгийг нь бол мэдсэн. Энэ үед Х.Э- ах намайг дэрлэсэн унтаж байгаад намайг босоход сэрж ирсэн. Би босож ирээд салгах гэж байх хооронд Э.Г- ах, Г.Ц- нар барилцаад авсан байсан. Энэ зуур Э.Г- ах Г.Ц-ын нүүрэн хэсэг, шанаа руу гараараа цохиж байсан. Хэдэн удаа цохсон эсэхийг нь бол хэлж мэдэхгүй байна. Сүүлд нь Г.Ц- Э.Г- ахын толгой руу 2 удаа л цохисон. Тэгээд Х.Э- ах бид хоёр тэр хоёрыг салгасан. Энэ зодоон миний бодлоор маш богино хугацаанд болоод өнгөрсөн. Нэг хоёр минут л болсон. Э.Г- ахыг Х.Э- ах бид хоёр салгаж аваад ... сумын хойд тал руу гарч, машин дотор гурвуулаа унтсан. Тэгээд өглөө бид гурав салаад явсан. Би өглөө 08 цаг 00 минутын үед явсан. Тэр хоёр намайг явахад унтаад үлдсэн. Өдөр 13 цаг 00 минутын үед Г.Ц- над руу залгаад ...гөөс хот руу гарах зам асуусан. Одоо ...-д байгаа талаараа чат бичиж байна. Мөн Э.Г- 15 цаг 00 цагийн үед над руу залгаж, Г.Ц-ын фейсбүүк хаягийг асуусан. Тэрнээс  хойш холбогдоогүй байна.  Г.Ц- болохоор Х.Э- ах бид хоёрыг хэсэг унтаг гэж л хэлснээс  болж Э.Г- ах түүн рүү уурласан. Сүртэй хэрүүл маргаан, зодоон болохоор шалтгаан байгаагүй. Жижиг зүйлээс болж л энэ асуудал гарлаа гэж бодож байна. Өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Эхлээд Э.Г- ах цохисон. Би тухайн цохихыг нь хаана нь цохисныг  хараагүй. Г.Ц-ыг босож ирсэн хойно нь нүүр, толгой руу цохиж байсан. Би яг хэдэн удаа цохисон эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Гараараа л цохисон. Сүүлд яг салгахын өмнө Г.Ц- Э.Г- ахын дух болон хамар руу нь баруун гараараа хоёр удаа цохисон.  Тэгээд л тэр хоёрыг салгасан. Тухайн үед Э.Г- ахын  хамраас цус гарсан байсан.  Дух нь бага зэрэг хавдсан байсан. Өөрөө өвдлөө гэж ямар нэгэн зүйл яриагүй.  Өдөр ярихдаа ахындаа байна л гэж ярьсан. Г.Ц- ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.  Бид гурав 2 литрийн 3 пиво  0.75 литрийн 1 шил архи уусан болохоор нилээн согтсон байсан. Миний харснаар баруун шанааныхаа хавьд бага зэрэг шалбарсан байсан. Бусдаар бол зүгээр л үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,

Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ө-гийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай: “1. Э.Г-ын биед тархины субарахнайдал зайд цус харвалт, баруун, зүүн хамар ясны хугарал, баруун нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ болон нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгчийн: “...Хохирогч Э.Г- нь 2026 оны 02 дугаар сарын 08-ны өдөр  1,651,104 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаараар нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл /хх-ийн 63 тал/,

Шүүгдэгч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2026 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумаас өөрийнхөө машиныг янзуулахаар орж ирсэн захын урд талын ... нэртэй буудалд хоёроос гурван хоног байрласан тус сарын 07-ноос 08-ны шилжих шөнө 02 цагийн үед буудлынхаа өрөөнд унтах санаатай хэвтэж байхад М.Г- над руу залгаад машин бариад өгчих би чамайг буудлын өрөөнд чинь таксигаар хүргээд өгнө гэж хэлсэн удалгүй гаднаас М.Г- орж ирсэн бид хоёр цуг гарсан буудлын гадаа хар өнгийн Приус-20 маркийн машин зогсож байсан би унаад явсан. Х.Э- нэг хүнтэй яриад хоёр том пиво авсан. ...-ээс гурван гоймон нэг хиам аваад миний байрлаж байсан ... буудал руу явсан. Буудлын өрөөнд орж ирээд М.Г-, Э.Г- хоёр шууд унтаад өгсөн. Х.Э- бид хоёр танилцаад нэг пиво хувааж уусан хэсэг хугацааны дараа Х.Э- Э.Г-ыг сэрээгээд Х.Э- өөрөө М.Г-ийг дэрлээд унтаад өгсөн. Тэгсэн чинь Э.Г- хоёр гуйлгачин минь бос явья гээд Х.Э-, М.Г- хоёрыг татаад байхаар нь наад хоёр чинь унтаж амраад яваг гэж хэлсэн Э.Г- намайг шууд элэг шанаа руу нэг нэг удаа цохиод авахаар нь би зөрүүлээд Э.Г-ыг зүүн баруун шанаанд нь нэг нэг удаа цохиод авсан. Х.Э-, М.Г- хоёр салгасан би буудлынхаа өрөөнд ганцаараа үлдсэн маргааш өглөө нь машинаа аваад Говь-Алтай аймаг руу явсан. Миний найз охины садан төрөл гэсэн. Би танихгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ямар нэгэн шалтгаан байхгүй намайг цохиод авахаар нь биед нь халдсан. Буудлын өрөөнөөс Э.Г- гарахдаа хамраас нь цус гарсан байдалтай биеийн байдал нь хэвийн гарсан. Миний эмчилгээний төлбөр болох 1,200,000 төгрөгийг өгчих гэж хэлсэн тэгэхээр нь боломжгүй байна гэж хэлсэн. Би Э.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Г-ын өгсөн мэдүүлэг, гэрч Л.О-, Х.Э-, М.Г- нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Ө-гийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай дүгнэлт, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүгдэгч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Г.Ц- нь 2026 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ... сумын 5 дугаар багт байрлах ... буудалд Э.Г-ыг зодож биед нь тархины субарахнайдал зайд цус харвалт, баруун, зүүн хамар ясны хугарал, баруун нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Ц-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Ц-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Э.Г-ын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Л.Г.Ц-ын хохирогч Э.Г-ын бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол тогтоолгохгүй. ...эмчилгээний зардал 3,000,000 төгрөг гаргуулж авмаар байна. ..” гэх мэдүүлэг, тайлбар /хх-ийн 40, 67 тал/ хэрэгт авагдсан байх боловч холбогдох баримт хэрэгт авагдаагүй, хохирлын талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байх тул хохирогч Э.Г-  нь эмчилгээний зардал 3,000,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ц-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр Ж.Т-ийг тогтоосон, иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэл /хх-ийн 63 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Г-ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 1,651,104 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Ц-аас 1,651,104 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэргийн 55-57 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Ц- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Г.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчийн: “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг  харгалзан шүүгдэгч Г.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Ц-т оногдуулсан торгох ялд хяналт тавихыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2638001470145  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Ц-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Г.Ц-аас 1,651,104  (нэг сая зургаан зуун тавин нэгэн мянга нэг зуун дөрөв) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгож, хохирогч Э.Г- нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3,000,000 (гурван сая) төгрөгтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Ц-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн 2638001470145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР