Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02584

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/02584

Улаанбаатар хот

 

 

 

 

 

       

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, ......... өргөн чөлөө ...., Засгийн газрын .... дүгээр байранд байрлах, регистр ......., ..................,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр гудамжны ... тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ...... хотхон ... дүгээр байрны .. тоотод оршин суух, ........., ....... овогт ............,

Хариуцагч:Баянгол дүүргийн ... дугаар хороо, .... дугаар хороолол, ... дугаар байрны .... тоотод оршин суух, ...., ..........,

Хариуцагч:Баянгол дүүргийн .. дүгээр хороо, Горькийн ... дүгээр гудамжны ... тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ...... дүгээр хороо, .... дүгээр хороолол, .... байрны .... тоотод оршин суух, .........., ............. овогт.................,

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 287 624 679 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ............, хариуцагч буюу хариуцагч.............ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............нь хариуцагч ........ ..........,............. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 287 624 679 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-... эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно гэж зааснаар Засгийн газрын 2020 оны 49 дүгээр Агентлаг байгуулах тухай тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг ............... газарт шилжүүлсэн.

Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, ............... асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч ........ хамтран үүрэг гүйцэтгэгч ..........,............. нар нь ...........хөгжүүлэх сан-аас 2019 оны ........ тоот зээл болон ........... тоот барьцааны гэрээ байгуулан 224,000,000 төгрөгийг Бууз банш үйлдвэрлэх төслөөр, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ......... өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, .... байрны 77 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ........... гэрчилгээний дугаар бүхий, авто зогсоолын зориулалттай ..............кв үл хөдлөх эд хөрөнгө,.............ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 721 дүгээр байрны 32 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ........., 000548807 гэрчилгээний дугаар бүхий, орон сууцны зориулалттай ........ үл хөдлөх эд хөрөнгийг тавьсан болно.

Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар ........ 287,624,679.43 төгрөгийн төлбөртэй байна.Үүнд:Үндсэн зээлийн төлбөр 223,410,926.41 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,559,705.00 төгрөг, зээлийн алдангийн төлбөрт 52,616,798.02 төгрөг, нотариатын зардал 37,250 төгрөг байна.

Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч ............. нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байх тул ..........аас татгалзаж байна.Хариуцагч ..................... нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд төлж багадуулах, хэрэв төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаанд байгаа ......... өмчлөлийн авто зогсоол,.............ын өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрч байна гэв.

Хариуцагч ........... хариу тайлбартаа:Би Жижиг дунд үйлдвэрийн газраас нэхэмжилсэн 287,624,679.43 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.Бид 287,624,679.43 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 272 624 679 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаанд байгаа ......... өмчлөлийн авто зогсоол,.............ын өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөн эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............нь хариуцагч ........ ..........,............. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 287 624 679 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ..........аас татгалзаж, хариуцагч ..................... нар нь нэхэмжлэлийн шаардлага 287 624 679 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулах, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалуулсан улсын бүртгэлийн.............дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... хотхон /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж .... байрны ... тоотод байрлах, .... м.кв талбайтай, авто зогсоол болон улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө /13312/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж . д...үгээр байрны .. тоотод байрлах, ........ талбайтай, .. өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрсэн байна.

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж /1 596 073+70 200/ 1 666 273 төгрөгийн 50 хувь болох 833 137 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.... нэхэмжлэлтэй, ........ ..........,............. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 287 624 679 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч ..........аас татгалзаж,

Хариуцагч ..................... нар нь нэхэмжлэлийн шаардлага 287,624,679.43 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 500 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 272 624 679 төгрөгийг төлж барагдуулах,

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалуулсан улсын бүртгэлийн Ү-2204087662 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ........... Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж .... байрны ...тоотод байрлах, ....м.кв талбайтай, авто зогсоол болон улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, .... Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж ... дүгээр байрны....тоотод байрлах, ........ талбайтай, .... өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ..................... нараас 833 137 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.

3.Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй. 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН