| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/01370/И |
| Дугаар | 102/ШШ2024/01646 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/01646
| 2024 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/01646 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “На” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,104,470.13 төгрөгийг хариуцагч Б.Тө 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 604.470.13 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 128,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,622 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ