Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01923

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/01923

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Баянгол дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, 46 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулах тухай Б.Со нэхэмжлэлийг хариуцагч “Гр” ХХК болон “П” ХХК-иуд бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 892,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 892,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ