Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 114/шш2023/0021

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг би “Долоонболдог” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ******* дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус  холбогдох захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...нэхэмжлэгч “Долоонболдог” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Долоонболдог” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ******* дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-иас зарласан ******* дугаартай “Термопар” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтанд “Долоонболдог” ХХК-ийн хүргүүлсэн тендерээс татгалзах тухай Үнэлгээний  хорооны  дүгнэлтийг  хүчингүй болгуулах, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Долоонболдог” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, тендерийг үнэлэхийг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК болон Үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Долоонболдог” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн ******* дугаартай тендерийн Үнэлгээний хороонд тус тус  холбогдуулан гаргасан Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-иас зарласан ******* дугаартай “Термопар” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтанд “Долоонболдог” ХХК-ийн хүргүүлсэн тендерээс татгалзах тухай Үнэлгээний  хорооны  дүгнэлтийг  хүчингүй болгуулах, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Долоонболдог” ХХК-ийн тендерийн материалыг хүлээн авч, тендерийг үнэлэхийг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК болон Үнэлгээний хороонд даалгахтухай нэхэмжлэлийг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “Долоонболдог” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНЧИМЭГ