Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01943

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01943

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                                      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь 562,593.61 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч П.Н нь үлдэх 9,580,491.67 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,596,748.6 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,596,748.6 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,596,748.6 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,596,748.6 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,596,748.6 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,596,748.6 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 185,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

              ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ