Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00056/И |
Дугаар | 138/ШШ2022/00081 |
Огноо | 2022-01-12 |
Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 138/ШШ2022/00081
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн
“Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Туяамандах,
Нэхэмжлэгч Л.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 оны 11 дүгээр сарын 11-нд Дорнод аймагт төрсөн. Одоо 57 настай, 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 18 насанд хүрээд Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооны даргын 1983 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 тоот тушаалаар анх зам талбайн цэвэрлэгчээр ажилд орж байсан. Тухайн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад тус товчооны даргын 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудын бичилт байдаг хэдий ч 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт минь миний овгийг ******* гэж алдаатай бичсэн байдаг юм байна. Мөн Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооны даргын 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай ээлжийн амралт олгох тухай, 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалууд, ******* дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлахын үнэмлэх зэрэгт овгийг минь ******* гэж буруу бичсэн байна. Ингэж бичиг баримтын зөрүүтэй байдал үүссэн тул намайг шүүхээр ажилласан байдлаа тогтоолгож ир гэсэн. Иймд нэхэмжлэгч ******* овогтой ******* миний 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооны даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаартай Тэтгэмжтэй чөлөө олгох тухай, 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалууд, ******* дугаартай үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлахын үнэмлэх зэрэг баримт бичгүүдийн жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож, мөн намайг 1983 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчоонд зам талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг минь тус тус тогтоож өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Л.******* нь ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтэрт болон зарим тушаалд эцгийн нэр буруу бичигдсэн байгаа зэргээс зайлшгүй шүүхээр эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар,
2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэх болон түүний төрсний талаарх тэмдэглэгээ бүхий бүртгэлийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 5, 23 тал),
3. Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооноос 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “*******гийн *******” нэрээр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 6 тал),
4. Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “*******гийн *******” нэрээр олгосон ******* дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх /тус дэвтэрт: төрсөн он 1965-11-11, улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1982 он 7 сар 3 өдөр гэж бичигдсэн байхаас гадна тус МҮЭ-д 1983 оны 10 сараас 1991 оны 1 сарыг дуусталх хугацаанд татвар төлж байсан бичилт, тамга тэмдэгтэй/-ийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 15-16 тал),
5. Дорнод аймгийн Архивын тасгийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар албан бичгүүд (хх 21-22 тал),
6. Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооны даргын:
- “Ажил өөрчлөх, ажилд авах тухай” 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаартай “...Мод үржүүлгийн сахиул ажилчин ******* овогтой *******ийг 4 дүгээр сарын 15-наас зам талбайн үйлчлэгчээр ажиллуулсугай...” гэж,
- “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаартай “...Зам талбайн үйлчлэгч овогтой ******* 1988 оны 6-р сарын 25-нд төрж, төрсний дараах 56 хоногийн амралт 1988 оны 8-р сарын 20-нд дуусаж, мөн өдрөөс эхлэн 11-р сарын 20-ыг хүртэл чөлөө олгосугай...” гэж,
- “Тэргүүний ажилчдыг шагнах тухай” 1989 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “...Эрхэлсэн ажил болон цаг үеийн ажлуудад онцгой амжилт гаргасан 26 ажилчин албан хаагчдад хавсралтад дурдсан шагналыг олгосугай...”, уг тушаалын хавсралтын 18-д “...Л.******* - баярын бичиг, 75 төгрөг...” гэж,
- “Сайшаан шагнах тухай” 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай “...1990 оны эхний хагас жилийн ажилд амжилт гаргасан хавсралтад дурдсан нэрс бүхий ажилчдад баярын бичиг, мөнгөн шагналаар шагнасугай...”, уг тушаалын хавсралт 9-д “...Л.******* – замын цэвэрлэгч – 75 төгрөг...” гэж,
- “Ээлжийн амралт олгох тухай” 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай “...Замын үйлчлэгч ажилтай овогтой *******ийн 1991 оны ээлжийн амралтыг 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 24 хоногоор бодож олгосугай...” гэж,
- “Ээлжийн амралт олгох тухай” 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40 (засвартай) дугаартай “...Зам талбайн үйлчлэгч ажилтай овогтой *******ийн 1992 оны ээлжийн амралтыг 05-р сарын 01-ээс эхлэн 24 хоногоор бодож олгосугай...” гэж,
- “Ээлжийн амралт олгох тухай” 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаартай “...Замын үйлчлэгч ажилтай овогтой *******ийн 1993 оны ээлжийн амралтыг 10-р сарын 01-нээс эхлэн 30 хоногоор бодож олгосугай...” гэж,
- “Хөрөнгө зарцуулах тухай” 1994 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 дугаартай “...1993 онд эрхэлсэн ажилд идэвх санаачилгатай жигд ажиллагааг хангаж ажилласан 10 хүнийг хавсралтад дурдсанаар мөнгөн шагналаар шагнасугай...”, уг тушаалын 1-р хавсралтын 13-д “...******* ******* - 1300 төгрөг...” гэж тус тус бичигдсэн тушаалуудын хуулбар (хх 18 тал),
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан:
- гэрч ийн “...миний бие 1980-2000 онд Хот тохижуулахад талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан. Л.*******ийн хувьд намайг ажилд орсноос хойш 3 жилийн дараа буюу 1983 онд манай Хот тохижуулахад анх ажилд орж байсан. Тэгээд 1996, 1997 он хүртэл ажилласан байх. Би анх ажилд орж байсныг нь сайн санаад байгаа юм. Мөн л намайг 2000 онд ажлаасаа гарахаас 3, 4 жилийн өмнө Л.******* ажлаасаа гарч байсан шиг санаж байна. Л.******* нь талбайн цэвэрлэгч хийж байсан. Аав, ээжийнх нь талаар сайн мэдэхгүй. *******гийн ******* гэж л дууддаг байсан шиг санаж байна. Гэхдээ өөрөө ярихдаа овог маань ******* юм. Зарим бичиг баримтууд дээр овгийг маань ******* гэж буруу бичигдсэнээс зөрчилтэй болоод байна гэж ярьж байсан...” гэх,
- гэрч гийн “...миний бие 1982 онд анх Хот тохижуулахад няраваар ажилд ороод, 2002 он хүртэл ажилласан. Намайг ажилд ороод удаагүй байхад, 1983 онд Л.******* манай байгууллагад зам талбайн үйлчлэгчээр ажилд орж байсан. Ингээд 1995 он хүртэл ажилласан санагдаж байна. Харин яг 1995 оны хэдэн сард гарсныг нь мэдэхгүй байна. Л.*******ийн ээж нь Мишиг, аав нь гэж хүн, мөн манай байгууллагад хамт ажилладаг байсан. Аав нь Хот тохижуулахын морин тойруулгад ажиллаж байсан. Бид Л.*******ийн аавыг л гэж дууддаг байсан. Дуудлагаар нь л бичээд алдаа гаргасан байх...” гэх мэдүүлэг болон тэдний иргэний үнэмлэх болон нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох тус байгууллагын даргын тушаалууд (хх 24-31 тал) зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Л.******* нь:
- “гийн *******” гэж тус тус бичигдсэн Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооны даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалууд болон Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооноос 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “*******гийн *******” нэрээр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “*******гийн *******” нэрээр олгосон ******* дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь,
- Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчоонд 1983 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал мод үржүүлгийн сахиул, зам талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдал нь тус тус тогтоогдож байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооны даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай”, 1991 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 40 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 87 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалууд болон Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчооноос 1983 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “*******гийн *******” нэрээр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1984 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “*******гийн *******” нэрээр олгосон ******* дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийн Дорнод аймгийн Хот тохижуулах, иргэдэд үйлчлэх товчоонд 1983 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал мод үржүүлгийн сахиул, зам талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА