Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00068/И |
Дугаар | 138/ШШ2022/00083 |
Огноо | 2022-01-14 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 138/ШШ2022/00083
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 4 509 070.21 төгрөг гаргуулах тухай” “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* ******* ******* оффисийн 4 дүгээр давхар, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 9 450 000 төгрөгийн, ЗГ002002113 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Мөн арал-NHW200081841 дугаартай, 2004 онд үйлдвэрлэсэн, 2020 онд ******* Улсад импортлогдон орж ирсэн, 29-71 УНУ улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаа хөрөнгөд бүртгүүлэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх ФГ002002113 дугаартай гэрээ байгуулсан. Хариуцагч ******* нь дээрх гэрээнүүдийн зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн тул нэхэмжлэл гаргаж байна. ******* нь одоогийн байдлаар үндсэн зээл 4 352 353.78 төгрөг, хүүгийн төлбөр 156 716.43 төгрөг, нийт 4 509 070.21 төгрөгийн үлдэгдэлтэй байна. *******ийн эзэмшилд байсан 29-71 УНУ улсын дугаартай, Toyota prius маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хураан авч, нийт 1 932 000 төгрөгийн засвар үйлчилгээг хийж худалдан борлуулсан. Уг тээврийн хэрэгслийн зах зээлийн ханшийг 8 000 000 төгрөгөөр тогтоон худалдан борлуулж, түүнээс засвар үйлчилгээний зардлыг хасаж тооцон, үлдэгдэл 6 068 000 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасаж тооцохоор шийдвэрлэсэн. Иймд “******* ******* ББСБ” ХХК нь *******оос ...нийт 4 509 070.21 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, сумын 8 дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын /утас / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “******* ******* ББСБ” ХХК-аас 2020 оны 05 сарын 14-ний өдөр 9 450 000 төгрөгийн зээл авсан болно. Улмаар ковидын нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэж уг зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Одоо ажил сэргэж уг зээлийг цувуулж төлөх чадвартай болсон тул зээлийн үлдэгдэл 4 509 070.21 төгрөгийг сар бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4 509 070.21 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 095.12 төгрөгийн 50 хувь болох 43 547.56 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 43 547.56 төгрөгийг төсвийн орлогоос, 43 547.56 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 4 509 070.21 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 095.12 төгрөгийн 50 хувь болох 43 547.56 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 43 547.56 /дөчин гурван мянга таван зуун дөчин долоон төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, 43 547.56 /дөчин гурван мянга таван зуун дөчин долоон төгрөг тавин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА