Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 138/ШШ2022/00114

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 118 500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* *******, ******* ******* ******* нэрэмжит талбай, барилгын 13 давхар, тоот хаягт байрлах, регистрийн дугаартай, “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 201 оноос эхлэн төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс “Дугуйтай монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуй худалдсан болно. Иргэн ******* нь 2018 оны 0 дугаар сарын 26-ны өдөр унадаг дугуй зээлээр худалдан авах гэрээгээр 90 000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйг худалдан авч, гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 2019 оны 05 дугаар сарын 15-аас хойш зээлийн үндсэн төлбөр 9 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу алданги болох 39 500, нийт 118 500 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймаг, сумын дугаар баг, дүгээр байрны тоотод оршин суух, ЖО81865 регистрийн дугаартай, овогт ын /утас 8901865/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-тай унадаг дугуй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 90 000 төгрөгийн унадаг дугуй авсан. Ингээд сар бүр зээлээ төлж яваад 9 000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байна. Иймд “******* *******” ХХК-аас алдангийн хамт нийт 118 500 төгрөг нэхэмжилж байгааг ******* би төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2022 оны 03 дугаар сард багтаан төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:      

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 118 500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2 төгрөгийг төсвийн орлогоос, 2 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийнХудалдах, худалдан авах гэрээний үүрэгт 118 500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 2 төгрөгийг төсвийн орлогоос, 2 төгрөгийг хариуцагч *******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                         Г.ЖАРГАЛТУЯА