2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1306

 

 

 

 

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Б.Одхүү,

шүүгдэгч Э.Э*** нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э***т холбогдох эрүүгийн 2608000000660 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны ***** сарын 19-ний өдөр Улаанбаатар год төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дотоодын цэргийн ***** ангид хамгаалалтын ажилтнаар ажилтнаар ажилладаг, ам бүл 5, эх, 2 ах, 1 дүүгийн хамтаар ***** дүүргийн ***** хороо, ***** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***** ургийн овогт Э.Э*** (РД: *****);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Э.Э*** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

шүүгдэгч Э.Э*** шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2608000000660 дугаартай хэргээс:

  Улсын яллагч: Хохирогч Ц.М***ын мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7, 10-11 дүгээр тал), гэрч И.У***агийн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0726/3203 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны ***** сарын 05-ны өдрийн 1228 дугаартай мэдэгдэх хуудас (хавтаст хэргийн 60, 61 дүгээр тал), Дотоодын цэргийн ***** ангийн захирагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/181 дугаартай тушаал, түүний хавсралт (хавтаст хэргийн 52-53 дугаар тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2608000000660 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ***** дүүргийн ***** хороо, Дотоодын цэргийн ***** ангийн хамгаалалтын ажилтан дэд ахлагч Э.Э*** нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хоногийн харуул, жижүүрлэлтийн бүрэлдэхүүний томилгооны дагуу Дотоодын цэргийн ***** ангийн шалган нэвтрүүлэх байрны жижүүрээр ээлжинд гарч байхдаа жижүүрийн туслахаар хамт ээлжинд гарч байсан тус ангид алба хааж байгаа өөрийн захирагдагч болох байлдагч Ц.М***ыг “Шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн байранд байсангүй" гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж түүний зүүн өгзөг тус газарт нь 5-6 удаа бороохойгоор цохиж хүч хэрэглэсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Э.Э*** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

  Энэ үйл баримт нь хохирогч Ц.М***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би Дотоодын цэргийн ***** ангийн харуул ротын 3 салааны хугацаат цэргийн алба хаагч юм. 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн туслахаар гарч байсан. Орой 21 цагийн үед харуулын байранд байдаг өрөөнд зурагт үзэж байтал шалган нэвтрүүлэх байрны жижүүрээр гарч байсан дэд ахлагч Э.Э*** хараад "Чи битгий наанаа зурагт үзээд бай, Шалган нэвтрүүлэх байр луугаа ор" гэж надад хэлсэн. Түүнээс хойш би 2 удаа тус зурагттай өрөөнд орж кино үзэж байгаад дэд ахлагч Э.Э***т баригдсан. Дэд ахлагч Э.Э*** тус өрөөнд орох болгонд миний зүүн өгзөг хэсэгт бороохойгоор тус бүр 2-3 удаа цохисон. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2026 оны 01 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед ээлжийн сувилагч, дэд ахлагч И.У***а ил биеийн үзлэг хийх үед миний зүүн өгзөг хараад үзлэг хийсэн. ... Тухайн үед дэд ахлагч Э.Э*** миний зүүн өгзөг хэсэгт 5-6 удаа бороохойгоор цохисны улмаас миний зүүн өгзөг хөхөрсөн байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцийн гэм хорын хохирол нэхэмжлэхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

хохирогч Ц.М***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: "...Дэд ахлагч Э.Э*** миний өгзөг рүү бороохойгоор цохисон үйл явдал нь Дотоодын цэргийн ***** ангийн шалган нэвтрүүлэх байранд 2026 оны 01 дүгээр сарын 14-ний 21 цагт бороохойгоор миний өгзөг хэсэгт 2 удаа, дараагийн үйлдэл нь 23 цагийн үед дахин бороохойгоор 2 удаа цохисон. Цохисны дараа шууд хөхөрч, няцарсан байсан. Түүнийг дэд ахлагч Э.Э***т харуулсан чинь "Өө, хөхөрсөн байна" гэж хэлсэн. Өөр хүнд би харуулаагүй. Дэд ахлагч Э.Э***ын миний өгзөг рүү цохисон бороохой нь хар өнгөтэй, хуванцар, Г хэлбэрийн бороохой байсан. Шалган нэвтрүүлэх байранд дээр гарч байгаа жижүүрийн туслагч байлдагч зүүдэг бороохой юм. Тухайн үед бороохойг би зүүж байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),

гэрч И.У***агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн ***** ангийн Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчаар үүрэг гүйцэтгэж байсан. 22 цагийн үед Дотоодын цэргийн ***** ангийн харуулын ротын 3 дугаар салааны байлдагч нарт ил биеийн үзлэг хийж байтал байлдагч Ц.М***ын зүүн өгзөг хэсэгт хөхөрсөн байсан. Энэ талаар би Дотоодын цэргийн ***** ангийн жижүүрт мэдэгдсэн. ...2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шалганы туслахаар гарсан. Харуулын байранд кино үзэж байгаад шалган дээр жижүүрээр гарч байсан Э.Э***т цохиулсан гэж хэлсэн. Юугаар цохиулсан талаараа нуугаад хэлээгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0726/3203 дугаартай "... Ц.М***ын биед зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

Дотоодын цэргийн ***** ангийн эрүүл мэндийн төвийн “Харуулын ротын 3-р салааны байлдагч Ц.М*** зүүн өгзөг хөхөрсөн. 2026.01.14 шалганы туслахаар гарсан, харуулын байранд кино үзэж байгаад Шалганы туслах дэд ахлагч Э.Э*** цохисон...” гэх хоногийн мэдээ (хавтаст хэргийн 26 дугаар тал),

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал),

Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны ***** сарын 05-ны өдрийн 1228 дугаартай мэдэгдэх хуудас (хавтаст хэргийн 60, 61 дүгээр тал), Дотоодын цэргийн ***** ангийн захирагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/181 дугаартай тушаал, түүний хавсралт (хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хоногийн харуул, жижүүрлэлтийн бүрэлдэхүүний томилгоо (хавтаст хэргийн 67 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.1-т “Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн жинхэнэ алба хаагч, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэнээс бүрдэнэ”,

Дотоодын цэргийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 31-т “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн”,

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 3.1.2-т “цэргийн жинхэнэ алба” гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг, 3.1.5-т “цэргийн жинхэнэ алба хаагч” гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгохоор тодорхойлсон.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “захирах, захирагдах” зарчмыг цэргийн албанд баримтлах ба 4 дүгээр зүйлийн 4.2-т “Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.3-т “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх”, 6.1.7-д “цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих” нийтлэг үүргийг хүлээхээр заасан.

Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалах сайдын 2024 оны А205 тушаалаар батлагдсан “Цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ын 4.1.1-т “хууль ёсыг үг, үйлдэл, ёс зүй болон зан суртахуунаараа эрхэмлэн дээдлэх”; 4.1.3-т “бусдын нэр төр, алдар хүнд, эмзэг мэдээлэл, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, батлан хамгаалах салбарын нэр хүндийг эрхэмлэх”; 5.1.11-т “ажлын байранд болон олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих, биеэ зөв авч явах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх” гэж тус тус тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэж Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилга, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн энэ бүлэг заасан гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэргийн субъект нь албан тушаалын болон цэргийн цолны эрэмбээр дарга, захирагч нь байх бөгөөд объектив тал нь цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагдагчаа зодсон, хүч хэрэглэснээр тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан.

             

Цэргийн дотоод албаны дүрэмд зааснаар цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд дэд ахлагч нь байлдагчийн хувьд ахлах цолтон нь байна.

 

            Гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч Э.Э*** нь Дотоодын цэргийн ***** ангийн хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан, дэд ахлагч буюу захирагч байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2023 оны ***** сарын 05-ны өдрийн 1228 дугаартай мэдэгдэх хуудас (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал) хуудсаар тогтоогдож байх тул Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд цэргийн алба хааж байгаа цэргийн жинхэнэ албан хаагч буюу энэ гэмт хэргийн субъектэд хамаарч байна.

 

Хохирогч байлдагч Ц.М*** нь 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар татагдсан, Дотоодын цэргийн ***** ангид хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч буюу захирагдагч болох нь тус ангийн захирагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/181 дүгээр тушаал (хавтаст хэргийн 52-53 дугаар тал) зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Цэргийн дотоод албаны дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.4-д заасан “цэргийн цол, албан тушаалыг үл харгалзан хүндэтгэлтэй, ёс зүйтэй харилцах” нийтлэг үүргийг, мөн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-7.11 дэх заалтад цэргийн алба хаагч хоорондын харилцаанд баримтлах үүргийг тодорхойлж тогтоосон бөгөөд мөн дүрмийн 7.1-д “цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтлах”, 7.11-д “цэргийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ “Цэргийн нийтлэг дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж хоорондоо харилцахыг дүрмийн бус харилцаа гэж үзнэ.” хэмээн тус тус заасан бөгөөд Дотоодын цэргийн ***** ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Э*** нь өөрийн захирагдагч болох байлдагч Ц.М***ыг “Шалган нэвтрүүлэх байрны жижүүрийн байранд байсангүй" гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж түүний биед нь халдаж зүүн өгзөг тус газарт нь 5-6 удаа бороохойгоор цохиж хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

 

-

Шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Э.Э***ын дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

            Иймд шүүгдэгч Э.Э***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй буюу цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0726/3203 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ц.М***ын биед “зүүн өгзгөнд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо... Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

Эрүүгийн 2608000000660 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.М***ын биед зүүн өгзгөнд цус хуралт гэмтэл тогтоогдсон, хохирлын зэрэг тогтоогдоогүй бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт ирүүлээгүй, сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 6-7 дахь тал) байх тул шүүгдэгч Э.Э***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

 Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Э***ын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн хүнд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

Шүүгдэгч Э.Э***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал, хувийн байдлыг зэргийг харгалзан шүүгдэгч Э.Э***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт Э.Э***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э***т 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э***т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Э***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХЦЭЦЭГ