Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/02118

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/02118

Улаанбаатар хот

 

 

 

 

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Е нэхэмжлэлийн шаардлага болох 48,339,000 төгрөгийг хариуцагч “О” ХХК нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 15,000,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 33,339,000 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 399,645 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ