Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02255

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02255

Улаанбаатар хот

 

 

 

 

                                              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 67,957,411.04 төгрөг гаргуулах, эрхийн бүртгэлийн Ү дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Энхтайван өргөн чөлөө гудамж, 119 дүгээр байр, 0 тоот хаягт байршилтай, 40.38 м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай “Төрийн банк” ХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Д.Б нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 568,057.07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 284,028 төгрөг, хариуцагч нараас 284,028 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

              ШҮҮГЧ                                                                          Н.ХАНГАЛ