Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00021/И |
Дугаар | 189/ШШ2024/00024 |
Огноо | 2024-05-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 189/ШШ2024/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-гийн
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би тэтгэвэрт гарах нас болоод Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт бичигт өөр өөр овог бичигдсэн талаар хэлсэн. Миний эцэг ******* гэхэд шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн учир овог зөрүүтэй бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******ийн ******* мөн болохыг тогтоолгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь иргэний үнэмлэхийн хуулбар, *******ны Засаг даргын тодорхойлолт, тэтгэвэр олголтын дэвтрийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Алтан гадас одонт Улсын барилгын зургийн төв институт захирлын тушаалын хуулбарууд, Ц.*******, Н.******* нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Үндэсний төв архивын 03-10/2190, 03-10/2191 дүгээр лавлагаа, УБЕГ-ын төрөл садангийн лавлагаазэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-03-31/
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.*******гаас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Цэдэнбалжирын *******д дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч *******ийн ******* мөн болох нь иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, Д.*******н тэтгэвэр олголтын дэвтрийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Алтан гадас одонт Улсын барилгын зургийн төв институт захирлын тушаалын Ц.******* нэртэй хуулбарууд, хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Үндэсний төв архивын лавлагаа, гэрч Д.*******гийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримт хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан шүүх үнэлсэн болно.
4. Түүнчлэн гэрчийн мэдүүлэг хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасантай харшлаагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримттай тохирсон тул гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож үнэлсэн.
5. Иймд Цэдэнбалжирын *******д дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ийн ******* /РД:*******/ мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч нь хуурамч баримт бичиг бүрдүүлж, уг баримт нь шийдвэрийн үндэслэл болсон нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
8. Шүүх Ц.*******гийн Н.******* нарын тодорхойлолтуудыг хэрэгт хамааралгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Цэдэнбалжирын *******д дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1.,., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ