| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 2122000120088 |
| Дугаар | 2022/ДШМ/04 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 20.16.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/04
*******, *******, *******,
*******, *******, *******,
*******, *******, ******* нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, шүүгч , нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч /онлайнаар/
Нарийн бичгийн дарга нарыг оролцуулан,
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох 2122000120088 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 2002 оны 05 сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курсийн оюутан, ам бүл-4, аав, ээж, дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух, овогт ийн РД://
Монгол Улсын иргэн 2002 оны 12 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух, овогт РД://
Монгол Улсын иргэн 2002 оны 01 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух, овогт гийн РД://
Монгол Улсын иргэн, 2002 оны 11 сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курсийн оюутан, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух, овогт ын РД:/ /
Монгол Улсын иргэн 2001 оны 02 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг 29-1 тоотод оршин суух, овогт РД:/ /
Монгол Улсын иргэн 2002 оны 7 сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух, овогт ын РД:/ /
Монгол Улсын иргэн 2002 оны 11 сарын 14-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын гэх газарт оршин суух, овогт ын РД:/ /
Монгол Улсын иргэн 2002 оны 05 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух, овогт РД:/ /
Монгол Улсын иргэн 2002 оны 02 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын тоотод оршин суух, овогт ын РД:/ /.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, ******* нартай бүлэглэн *******, *******, *******, *******, *******, ******* нарыг архи нэхсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, ******* нартай бүлэглэн *******, *******, В., *******, *******, ******* нарыг архи нэхсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, ******* нартай бүлэглэн *******, *******, *******, *******, *******, ******* нарыг архи нэхсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Мөн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн явцад *******ын гэрээс хутга авч хохирогч *******ийн биед баруун гуяны дотор, дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, *******. *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж. нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, *******, *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,

Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, Б.Мөнх- Оргил, *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, Б.Мөнх- Оргил, *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дундговь аймгийн Прокурорын газраас: *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******, *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт ын , овогт Болор- Эрдэнийн , овогт ын , овогт ын , овогт гийн , овогт ын , овогт , овогт нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ийн г нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мөнх- Оргил, ******* нарт Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хохирлын нэхэмжлэлээс 2.274.047 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 317.030 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хараа архины шил 1 ширхэг, Нийслэл пивоны сав 1 ширхэг, бор шаргал саравчтай малгай 1 ширхэг, марал 1 ширхэг, Хараа архины шилний хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын өмгөөлөгчийн зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Дундговь аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 сарын 09-ний өдрийн 2122000120088 дугаартай прокурорын тогтоолуудаар *******, *******, *******, *******, ******* нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэнийг яллагдагч нар болон тэдний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Учир нь 2021 оны 06 сарын 09-ний өдрийн 2122000120088 дугаартай прокурорын тогтоолууд нь үндэслэлгүй бөгөөд яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй, уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдал, байгууллагын хэвийн үйл ажиллагаа байх ба олон нийтийн газар дахь аюулгүй байдлын нөхцөл бөгөөд тодорхой бус тооны олон хүмүүсийн амгалан тайван байдлыг хангуулахад чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл яллагдагч нарын үйлдлээс хамааралтайгаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан байхыг шаардах бөгөөд олон нийтийн ямар эрх ашиг хөндөгдсөн, хэн хэрхэн гомдол гаргасан, гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч нарын үйлдлээс улбаалан хэний амгалан тайван байдал алдагдсан байгаа нь хэрэгт авагдсан бичгийн ямар ч баримтаар тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдын амгалан тайван байдал хэрхэн алдагдсан талаарх үйл байдлыг тодруулах ямар ч ажиллагаа хийгээгүй байж Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж зүйлчилж байгаа нь бодит байдалд нийцээгүй байна.
Шүүхээс “Э.д яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, гарын үсэг зуруулж яллагдагчаар мэдүүлэг авсан байх тул яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй " гэж дүгнэжээ.
Өмгөөлөгчийн зүгээс яллагдагч *******д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай албан ёсны тогтоолыг танилцуулаагүй гэж маргасан. Учир нь 2021 оны 06 сарын 09-ний өдрийн 2122000120088 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол нь Прокурорын байгууллагын тамга дарагдаж албажаагүй, хэн хаанаас бичиж үйлдсэн нь тодорхойгүй хэвлэмэл хуудас дээр гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт гэх баримт бичиг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийг зөрчсөн гэж тайлбарласныг шүүхээс тамга дарагдаагүй нь техникийн шинжтэй алдаа гэж үндэслэлгүй дүгнэлтийг өгчээ.
Прокурорын тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т “Прокурорын байгууллага тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна” гэж заасан атал шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбар. шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлтээс үзвэл Прокурорын байгууллага тамга ашиглах шаардлага байхгүй мэтээр дүгнэлт өгсөн гэж үзэхээр байна.
Прокурорын зүгээс яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээ архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж...,” гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ...” гэсэнтэй огт нийцээгүй, прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад нийтийн хэв журам гэдэг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нийтийн хэв журам хамгаалах” гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг’ хэлнэ гэж тайлбарлаж байгаа нь цагдаагийн байгууллагын эрх хэмжээнд хамаарах ажлыг нийтийн хэв журам хэмээн томьёолж байгаа нь үндэслэлгүй, мөн яллагдагч нараас хэн нь архи авч өгөөгүй гэх шалтгааныг гаргасан зэрэг нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд тогтоолгүй яллагдагч нарыг бүгдээрээ архи авч өгөөгүй гэх шалтгааныг гаргасан мэтээр үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг гаргасан нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна.
Анхан шатны шүүх дүгнэхдээ өмгөөлөгч ын “яллах дүгнэлт ойлгомжгүй байна " гэснийг шүүх хүлээн авч тогтоогдсон үйл баримтын хүрээнд зөвтгөн шийдвэрлэсэн, энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэж” гэж дурдсан атал яллах дүгнэлтийн ойлгомжгүй байдлыг хэрхэн зөвтгөсөн талаар огт тусгаагүй. мөн "учир нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь заавал тодорхой хохирол, хор уршиг үүссэн байхыг шаардахгүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн, өдөөн турхирсан, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулснаар төгсдөг" гэж дүгнэжээ.
Шүүгдэгч нарын үйлдлээс шүүхийн дүгнэлтэд заасанчлан нийтийн ямар хэв журам зөрчигдсөн, олон нийтийн аюулгүй байдал хэрхэн алдагдсан, хэний биед ямар гэмтэл учирсан, ямар байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан зэрэг үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдлээс хэн нэгний эрх ашигт бодит хохирол учраагүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа тул Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан гэж үзэж байна. Энд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан 9 хүүхэд яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирсэн. Энхбаяр өмгөөлөгчийн ярьж байгаа шиг энэ хүний өмгөөлж байгаа 5 хүүхэд энэ гэмт хэргийн шинжийг хангаагүй бусад нь хангаж байгаа асуудал биш. Шүүхээс энэ 9 хүүхдийг бүгдийг гэм буруутайд тооцсон. Миний үйлчлүүлэгч нь хохирогч хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаар Эрүүгийн хуулийн 11.6-т зааснаар гэм буруутайд тооцуулсан. Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөл үзүүлсэн. Нийгмийн ёс суртахуун ч бай, зан суртахуун ч бай энэ хүүхдүүд нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгаа асуудал байгаа. Анх энэ үйлдлийн сэдэл нь , гэдэг хүүхдүүдээс үүдэлтэй гудамж талбайд бүлэглэн зодолдох нэг нэгэндээ халдах ийм нөхцөл байдал бий болсон. Ийм учраас дээрх 9 шүүгдэгчтэй хэрэг дээр гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмгөөлөгчийн хүсэлттэй танилцлаа. Эдгээр 9 шүүгдэгчид хамаарч байгаа хэрэг нь бүгдээрээ гэмт хэргийн шинжийг харуулж байгаа гэмт хэрэг юм. Өмгөөлөгч үйлчлэгч нарыг ялласан нь үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн цэг таслалыг ялгаатай ойлгоно. 20.16 дугаар зүйлд зааснаар бүлэглэн зөрчиж байгаа зүйл эдгээр 9 хүүхэд хэсэг бүлгээрээ явж харилцан нэг нэгэндээ халдаж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Энэ дээр заавал өмгөөлөгчийн хэлж байгаа шиг аж ахуй нэгж иргэн хүний амар амгалан тайван байдлыг алдагдуулах ёстой гэсэн агуулга байхгүй. Хүний биед халдаж хохирол хор уршиг учруулж байгаа ийм нөхцөл байдал байдаг. Нийтийн хэв журам хаана алддаг талаар өмгөөлөгч хэлж байна. Гудамж талбай гэдэг чинь тэр чигтээ нийтийн хэв журамдаа орно. Прокурорын зүгээс 9 яллагдагчид хамаарах тогтоол гаргасан. Прокурор тогтоолоо боловсруулаад бичиг хэрэг туслах ажил хийдэг. Гарын үсэг зурахаас өмнө цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байсан. Цагдаагийн байгууллага дээр очоод тэмдэг дарагдаагүй зүйл дээр танилцсан байсан учраас тэр тухай тогтоолыг техникийн шинжтэй алдаа байна гэж үзсэн. Хэрвээ тамга тэмдгийг дарсан бол яллагдагчаар татах тогтоолыг гардаж аваагүй гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар заавал яллагдагчид гардуулж өгнө гэсэн зохицуулалт байхгүй. Яллах дүгнэлтийг 9 яллагдагч нарт бүгдэд нь гардуулсан. Яллах дүгнэлт дээр ярих зүйл байхгүй. Шүүхээс 2021 оны 7 сард гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх хүрээнд урьдчилан хэлэлцүүлэгт 12.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож байгаа нь хуульд нийцэж байна. Ийм учраас шийтгэх тогтоол хуульд нийцэж гарсан гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч ын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, ******* нартай бүлэглэн *******, *******, *******, *******, *******, ******* нарыг архи нэхсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, ******* нартай бүлэглэн *******, *******, В., *******, *******, ******* нарыг архи нэхсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, ******* нартай бүлэглэн *******, *******, *******, *******, *******, ******* нарыг архи нэхсэн гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Мөн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн явцад *******ын гэрээс хутга авч хохирогч *******ийн биед баруун гуяны дотор, дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, *******. *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж. нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, *******, *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, *******, *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, *******, *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, Б.Мөнх- Оргил, *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан,
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалын 18 дугаар гудамжны 4 тоотын гадна 2021 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз *******, *******, Б.Мөнх- Оргил, *******, ******* нартай бүлэглэн *******, *******, ******* нарыг архи авч өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар нийтийн хэв журам буюу гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч *******ийн: “...Машинаас буугаад бид нар тал талд зодолдсон. Би нэг танихгүй хүүхэдтэй хальт зууралдаад салсан. Сүйдтэй цохилцож нэг, нэгнийгээ гэмтээгээгүй. Тэгээд зодоон дундаас нэг харахад баруун гартаа хутга барьсан байсан. Хутгыг би машины гэрэлд хальт харсан болохоор ямар өнгөтэй хутга байсныг харж чадаагүй. Тэгээд хутгаа бариад руу ойртож байхаар нь би гийн баруун ташаа орчимд нь өшиглөөд унагаасан. г газар унахаар нь нүүр рүү нь 2 удаа цохисон. Тэгтэл хөл чимчгэнээд эвгүй болохоор нь дээрээс боссон. Тэгээд гуяа дараад үзтэл гуянаас цус гарч байсан. Би д хэлтэл чи хүн хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. ...ын хамт машинд суугаад би ухаан алдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 12-13/
Гэрч ын: “...Тэнд очиход хашааны гадаа 4-5 эрэгтэй хүн байсан. Надтай хамт ирсэн хэд машинаас буугаад шууд зодолдсон, би хамгийн сүүлд машинаас буугаад зодолдоод байгаа хүмүүсийг салгасан. Хоёр хэсэг зодолдож байсан. Хашааны гадаа байгаа залуусаас таних нь , , гээд залуу байсан. , , нарыг зодолдож байхаар салгачхаад, буцаад нөгөө хэдийг салгах гээд очиход, г, араас нь хөлөөрөө тийрээд унагаасан. ...Тэр үед , хутгалуулчихлаа гэж хашхирсан. ...ийг хэн хутгалсныг мэдэхгүй. Сүүлд сонсож байхад г хутга аваад гэрээс гарч ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 17-18/
Насанд хүрээгүй гэрч ийн: “...Тэгтэл машин дотроос манай сургуулийн дээд төгсөлтийн , , , , Жүгдэрбарав, бас нэг шар үстэй залуу, нар бууж ирсэн. Тэгээд , нар хоорондоо муудалцаад зууралдаад авцгаасан. Тэд нар хоорондоо тал, талд зууралдаад зодолдоод байсан. Манай байсан газраас , , нар зодоонд оролцож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19/
Гэрч гийн: “... Би машины цонхоо буулгаад юу болоод байгаа юм бэ? гэхэд хөл сонин болчихлоо гэхээр нь утасны гэрэл тусгаад хөл рүү нь харахад баруун хөлөөс нь цус гарч байсан. Тэгээд би эмнэлэг явъя гээд , хоёр ийг машинд суулгаад эмнэлэг явсан. ийг эмнэлэгт хүргээд би ганцаараа буцаж зодоон болсон газар очоод , , нарыг эмнэлэгт авч ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43/
Гэрч ий: "...Тэгээд бид нар гараад очиход машинаас нэлээн олон хүн бууж ирээд г хэдэн талаас нь тийрээд байсан. Би хараад зогсоод байлтай биш гэж бодоод хүүхдүүдийг салгах гэж оролдсон. Би тэдгээр хүүхдээс дээд төгсөлт учраас тэр хүүхдүүдийг надаас эмээх байх гэж бодсон. ... Удалгүй хутгалуулчихлаа гээд нэг хүүхэд хашхирсан. Би эхэндээ итгэхгүй байсан. Тэгээд гэх хүүхдийг машинтай аваад явсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 207/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч гийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 45-46/,
Шинжээч эмч гийн “...*******ид хийсэн мэс заслын тэмдэглэлд тусгагдсанаар хөлийн том судас гэмтээгүй, судасны салаа буюу жижиг судас гэмтсэнийг мэс заслын аргаар боож цэгцлэлт хийсэн байсан ба шархыг нь үнэлж гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч , , нарын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 211 дугаартай дахин шинжилгээний дүгнэлт /1 хх-ийн 59-61/,
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч гийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 81 дугаартай: “...*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 99-100/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.
*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******, *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарын өмгөөлөгч “...яллагдагч нар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй. ...олон нийтийн ямар эрх ашиг хөндөгдсөн, хэн хэрхэн гомдол гаргасан, гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй.., Шүүхээс “Э.д яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулаагүй,... Прокурорын байгууллагын тамга дарагдаж албажаагүй, хэн хаанаас бичиж үйлдсэн нь тодорхойгүй хэвлэмэл хуудас дээр гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт гэх баримт бичиг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийг зөрчсөн гэж тайлбарласныг шүүхээс тамга дарагдаагүй нь техникийн шинжтэй алдаа гэж үндэслэлгүй дүгнэлт өгсөн... гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа энэ хуулийн Долоодугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна гэж хуульчилсан хэдий ч өмгөөлөгчийн гомдолд дурдсанчлан яллагдагчаар гарын үсэг зуруулаагүй, прокурорын байгууллагын тамга дарагдаж албажаагүй яллах дүгнэлтээс болж уг хуулийн 7 дугаар бүлгийн 7.1-7.9-д заасан яллагдагчийн эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинжийг анхан шатны шүүх тайлбарлахдаа заавал тодорхой хохирол, хор уршиг үүссэн байхыг шаардахгүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэсэн, өдөөн турхирсан, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулснаар төгсдөг" гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нар бүлэглэсэн үйлдлээрээ Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн субъект болох ба тухайн гэмт хэргийн үндсэн шинж болох нийтийн хэв журам гэдгийг нийтэд зориулсан аюулгүй орчин үүнд гудамж талбай орно гэж тайлбарлавал зохино.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл үгүйсгэгдэн няцаагдаж байх тул өмгөөлөгчийн нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР
Х.ГЭРЭЛМАА