Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0461/З |
Дугаар | 128/ШШ2023/0731 |
Огноо | 2023-10-04 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0731
2023 10 04 128/ШШ2023/0731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б С” ХХК, / РД:********/;
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Р.Э;
Хариуцагч:”Э**** ү****” Т****;
Хариуцагч:”Э**** ү****” Т****-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Д.Т, Д.Э;
Хариуцагч:С**** яам;
Хариуцагч С**** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ө.А, Л.А, Д.Н нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, өмгөөлөгч Б.Т, хариуцагч ”Э**** ү****” Т****, түүний Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Д.Э, хариуцагч С**** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Л.А, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Процессын түүх:
1.1.Нэхэмжлэгч нь 2023 оны 05 дугаар сарын 15-ний өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд холбогдуулж гаргасныг шүүх бүрдүүлбэр хангуулахаар буцаасан.
1.2.Шүүхээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэгч “Б С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, С**** яам, “Э**** ү****” Т****-т холбогдуулан гаргасныг шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаар захирамжаар Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, бусад шаардлагыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан.
1.3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн гэх 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нь хариуцагчаа С**** яам гэж тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн шаардлагаа “Э**** ү****” Т****-т холбогдуулж гаргасан байсныг шүүхээс тодруулсны дагуу 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн хариуцагчаа С**** яам, “Э**** ү****” Т**** гэж тодорхойлсон боловч С**** яаманд холбогдох шаардлага нь байхгүй, “Э**** ү****” Т****-т холбогдуулан 2 шаардлага гаргасан байсан.
1.4.Шүүхээс дахин буюу 3 дахь удаагаа бүрдүүлбэр хангуулахаар нэхэмжлэлийг буцаах нь иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлсэн ажиллагаа болохоос гадна нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд нь шүүгчийн хүссэнээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг гаргаж бичихийг шаардах боломжгүй, шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандсан хүсэлт зориг нь тодорхой байхад нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх нь түүний шүүхэд мэдүүлэх эрхийг хөндөнө гэж үзсэн тул ийнхүү нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн болно.
1.5.Шүүх нэхэмжлэгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөр гаргасан нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангуулахаар буцаагаагүй боловч дээр дурдсан алдааг засуулж тодруулахаар шаардаж, нэхэмжлэгчийн хариуцагчаа буруу тодорхойлсон алдааг засаж ирүүлсэн нэхэмжлэлээр мөн өдрөөр нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн /ХХ-1-ийн 33 дахь тал/ боловч зассан нэхэмжлэлдээ огноог 05 дугаар сарын 30-ны өдөр гэж бичсэнийг /ХХ-1-48 дахь тал/ хариуцагч “Э**** ү****” Т****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийг буруутгаж хүсэлт гаргасан тул шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2023/**** дүгээр захирамжаар дээрх захирамжид өөрчлөлт оруулж, 05 дугаар сарын 30-ны өдрөөр хариуцагчаар “Э**** ү****” Т****-ыг татан оролцуулсан болно. /ХХ-2-н 13 дахь тал/
1.6.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар 2 удаа бүрдүүлбэр хангуулахаар буцаасан бол шүүхийн шаардсан байдал арилаагүй бөгөөд “Б С” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэл нь тендер шалгаруулалттай холбоотой маргаан байгаа учраас энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т заасны дагуу тусгай журмаар шийдвэрлэдэг хэрэг байсан тул захиргааны хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэл, түүний шаардлагыг тодруулж явах нь зүйтэй гэж үзсэн болно.
1.7.Нэхэмжлэгч “Б С” ХХК нь хариуцагчаараа “Э**** ү****” Т****-ыг тодорхойлсон бөгөөд Тендерийн үнэлгээний хороог хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй, хариуцагч “Э**** ү****” Т****-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ талаар маргаагүй тул шүүх Тендерийн үнэлгээний хороог санаачилгаар татах шаардлагагүй гэж үзсэн болно.
Хоёр.Нэхэмжлэлийн шаардлага:
2.1.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн бөгөөд шүүхээс шаардсаны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар:
2.1.1.“Э**** ү****” Т****-аас “Үйлдвэрлэл ус паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах “ЭҮТ****/2******** урилгын дугаар ЭҮТ****/2********8/03/01 дугаар тендер сонгон шалгаруулалтыг зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж;
2.1.2.”Э ү” Т****-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 134/**** дугаартай мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
2.1.3.Тендерийн ялагч “Б С” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан “Э**** ү****” Т****-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Б С” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э**** ү****” Т****-т даалгуулах;
2.1.4.”Э**** ү**** Т****-н 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-***-*/****тоот шийдвэрийг хүчингүй болгосон С**** яамны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж тодорхойлж байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, хууль зүйн үндэслэл.
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай "Э**** ү****" Т****-ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны ТБ-134- яаманд гомдол 12/**** тоот шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөөгүй тул сангийн гаргасан. С**** яам гомдлыг хянаж үзээд 2023 оны 05 сарын 25-ны өдрийн **/****тоот шийдвэр гаргасан байна. Тус шийдвэрт "Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3 13-т "Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална" гэж заасан байдаг тул хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д "Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана" гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэж заасныг үндэслэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна. Харин бидний үнийн саналын маягтад заасан "30 ба түүнээс дээш тендер хүчинтэй" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. хоног Бид "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3. 13-т "Тендерт оролцогчоос журмын 3.3.2-т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй зөрвөл системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална" гэж заасан гэсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид 3.3.2-т заасан мэдээллийг оруулахдаа 30 хоног гэж оруулсан. Энэ Хэсэгт ба түүнээс дээш" гэсэн үсгэн мэдээллийг оруулах боломж тендерт оролцогчдод олгоогүй бөгөөд тус талбар нь зөвхөн зарлан мэдээлэхэд зориулагдсан гэдгийг хуулийн "53.5.4.худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх цахим хуудас хөтлөх, түүнд тендерийн урилга, бусад мэдээлэл тавих арга, хэлбэрийг тогтоох, боловсронгуй болгох" заалтаас тодорхой байна. Харин зарлан мэдээлэх журам"-ын 3. 13-т дурдсан системийн бусад талбар буюу цахим тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2023 оны 6 сарын 10 гэж системд оруулсан болно. 3.3.2-т заасны дагуу бидний илгээсэн тендер нь PDF форматаар илгээгдсэн. Өөрөөр хэлбэл ТЕНДЕР нь PDF файл юм. Мөн тус шийдвэрт ТБОНӨХБАҮХАТХ-ийн аль зүйл, хэсэг, заалтын дагуу тендер хүчинтэй хугацааг дуусгавар болсныг огт бичээгүй багаа нь хууль зөрчсөн байна” гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ “ "Б С" ХХК болон Цагаан Зуун ХХК-ийн түншлэл нь "Э**** ү****" Т****-аас зарласан ЭҮТ****/2******** дугаартай "Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон. Тус тендер шалгаруулалттай холбоотой С**** яамны 2023.05.08-ны **/****дугаартай "Гомдол хянасан тухай" шийдвэр, “Э**** ү****” Т****-ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны ТБ-134-12/**** дугаарт мэдэгдэл, С**** яамны 2023.05.25-ны **/****дугаартай "Гомдол хянасан тухай" албан мэдэгдлүүдийг хүчингүй болгох, "Э**** ү****" Т****-т гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад тус тендерийг дахин зарлаж байгаа нь бидний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа учир Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах "ЭҮТ****/2******** урилгын дугаар ЭҮТ****/2********/03/01 тендер сонгон шалгаруулалтыг хариуцагч Э**** ү**** Т****-аас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ шүүх хуралдааныг хүлээгээд 5 сар болж байна.
С**** яамны 05 дугаар сарын 08-ны албан бичиг дээр Ж.Г гэдэг хүний гарын үсэг, тамга хоёр нь үнэн, бусад нь бүгд худлаа.
Хийж байгаа ажил 26 хувьтай ТШЗ-ны 17 дугаар зүйлийн 17.6.5.10-т заасны дагуу инженер, техникийн ажил тоног төхөөрөмжийн давхцал байгаа эсэх нягтлах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан. Үнэлгээний хороог нягтлаагүй гэдгийг хаанаас харж ийм зүйл бичиж байгаа юм.
“Э**** ү****” Т****-ын үнэлгээний хороо хангалттай нягталж шалгаад, хүснэгтийг хийгээд ТШЗ-ны 17.6.10-д заасныг ач холбогдолтой гэж хангасан Үнэлгээний хороо хуульд заасан үүргээ биелүүлсэн, нягталсан өчнөөн олон хүснэгттэй, ТШЗ-ны 17.6 гээд 6 хүн гарын үсгээ зурсан. ТШЗ-ны 17 дугаар зүйлийн 17.6.5-д заасан шаардлагын дагуу магт бөглөж, түүнтэй хамт Б аймгийн төсөл дээр хэдэн хүн, ямар машин механизм ажиллаж байгаа гэдгийг маш тодорхой хүмүүсийн регистрийн дугаарыг, тээврийн хэрэгслийн дугаараа бичээд ХУР системээс нягталж шалгаж үзнэ үү гээд тендерт хангалттай нотлох баримт ирүүлсэн байгаа.
Үүнийг нягталж үзээд “Э**** ү****” Т**** үнэлгээний хорооны тэмдэглэл 5-д бичсэн байдаг. Бид нар хангалттай нягталж үзсэн шалгуур хангасан байна, давхцал гараагүй гэж бичсэн байдаг нь нотлогдож байгаа. Үнэлгээний хороо ТШЗ-ны 17 дугаар зүйлийн 17.6.5-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн нэг ч үг байхгүй. 2022 оны 11 дүгээр сарын 23-нд яг энэ асуудлаар, энэ заалтаар манай компанид гомдол гаргасан байдаг. Тухайн үед тендерт шалгарч байсан “Б К” компани нь нягтал гэж яриад байгаа хүснэгтийг ирүүлэхдээ 10 ажил хийж байгаагаас 3 ажил хийж байгаа гэж 6 ажлыг нуун дарагдуулсан. Нөгөө компаниуд 8 ажил хийж байснаа 6 ажлыг нуун дарагдуулж илт худал мэдээлэл ирүүлсэн байдаг. Үүнийг бид нар нотлох баримттай хүснэгттэй С**** яаманд өгсөн. С**** яам нягтлахын тулд яах ёстой гэхээр зөвхөн өөрийнхөө компьютерыг нээгээд л ганцхан кноп дарахад л эдгээр компаниудын хийсэн ажил, гэрээний канондсон хуулбар, гүйцэтгэл бүх зүйл харагдаж байгаа.
С**** яам будилааныг битгий нуу. Тэгэхээр манайд ирсэн хариунд маягт 7-г ирүүлсэн байгаа учраас шалгуур хангаж байна гэсэн. Бид нар маягт 7-г ирүүлсэн гэж маргаад гомдол гаргаагүй, ажил нуучихсан гэж үзэж байна. Бид нар үүн дээр маягт 7-г бас л ирүүлсэн яагаад ижилхэн шийдэж болдоггүй юм.
2 компани албан тоот дээрээ гарын үсгээ зураад инженер техникийн ажилчны давхцалгүй учраас ТШЗ-ны 17.6-г хангаж байна гэж ирүүлсэн учраас шалгуурыг хангаж байгаа гэж үзсэн, манай компанийг болохоор өчнөөн ирээд нягталж үзсэн гэсэн бичиг байсаар байтал шалгуур хангаагүй, нягталж үзэх шаардлагатай гэж шийдэж байгаа. Илт ялгаварлан гадуурхаж байна, илт дээрэлхсэн шинжтэй шийдвэр гаргаж байгаад үнэхээр гомдолтой байна. Энэ тендерийн процесс нь 2022 оны 10 дугаар сарын 02-ноос хойш үргэлжлээд явж байгаа. Яг энэ асуудал дээр юу ч өөрчлөгдөөгүй байдаг. Шалгуур нь ч өөрчлөгдөөгүй, бүх юм өөрчлөгдөөгүй байхад 2 янзын шийдвэрийг зөвхөн манай компанид гаргаж байгаа.
Тээврийн хэрэгслийн цахим лавлагааг цахим системээс татаж шалгахад 13-н тээврийн хэрэгслийн мэдээлэл байдаг. Захиалагч Авто тээврийн үндэсний төвөөс цахим системд илгээдэг тээврийн хэрэгслийн холбогдох мэдээллийг татаж аваагүй гэсэн. С**** яам гомдлыг хянаж үзэхдээ “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл”-ийн нэгийг татаж авч хянасан байдаг. Үнэлгээний хорооны тэмдэглэл нэгд нь тендер нээсэн өдөр үнэлгээнд шаардлагатай бүх материалыг татаж шалгасан гээд бичээстэй байгаа.Үнэлгээний хороо үүгээрээ хийсэн ажлаа маш товч тодорхой нотолж бичээд, үнэлгээний хорооны 7 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл С**** яам хийсэн ажлыг илт хийгээгүй гэж гүжирдэж, бүртгэж үүнийг татаж шалгаагүй гэж шийдвэр гаргасан. Хэрвээ татаж шалгасан гэдэг бичгийг уншаад ойлгохгүй байвал Гомдол хянах журмын 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх явцад ойлгомжгүй болон зөрүүтэй бусад нөхцөл байдал үүсвэл С**** яам холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч болно. Гэтэл тайлбар аваагүй. Мөн цахим хяналт дата баазаас “Э**** ү****” Т**** мэдээллийг энэ өдөр татаагүй байна гэсэн нотлох баримт аваагүй мэт шийдвэр гаргасан. Манайх гэрээ хийх мэдэгдэл хүлээж авсны дараа манай компанийн мэдээлэл, 13 тээврийн хэрэгслийн мэдээлэл цахим талбарт нээлттэйгээр тавигдсан байдаг. Энэ хүснэгтэд 13 машин механизмын нэр, жагсаалтаар харагдаж байна. Эзэмшигчийн регистрийн дугаар гээд маш тодорхой манай компанийн регистрийн дугаар бүх юм харагдаж байгаа. Энэ 13 жагсаалт байна гэдэг маань өөрөө “Э**** ү****” Т**** манай 13 машин механизмыг татаж шалгасан гэдгийг маш товч тодорхой батлаад өгч байгаа. Нийтэд илэрхий нээлттэй тавьсан мэдээлэл, төрийн сайтад нийтэд илэрхий худал мэдээлэл тавьдаггүй. Машин механизмын нэрийг шивээд ороход л үнэн худал нь шууд нотлогдож байдаг. Программ ингэж зохиогддоггүй юм. Тэгэхээр санаатай татаж аваагүй гэдэг хууль бус шийдвэр гаргаж, шийдэж, бичиж гүжирдэж, гүтгэж байгаа юм. Үүгээрээ татаж аваагүй гэдгийг нь няцааж байгаа.
Маргаан бүхий акт дээр бичихдээ шалгахад 13 тээврийн хэрэгслийн мэдээлэл байх боловч ТШЗ-ны 17 дугаар зүйлийн 17.6.3-д шаардсан 13 тээврийн хэрэгсэлтэй байхыг шаардсан шаардлагыг хангаагүй байна гэжээ. 13 тээврийн хэрэгсэлтэй байхад 13 тээврийн хэрэгсэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гээд биччихсэн байгаа нь ойлгомжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу утгат агуулгын хувьд илэрхий алдаатай, 13 машин манай компанид байгаа нь шалгуур хангаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж заасан байгаа.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах гэж заасан байгаа. Гэтэл Э**** ү**** 13 машинтай компаниар ажил хийлгэх гээд байдаг нөгөөдөх нь манай компанид байгаа нь нотлогдчихоод байдаг. Гэрээ байгуулаад ажлаа эхлэх гэж байсан чинь гэрээ байгуулах мэдэгдлийг хүчингүй болгож төсөл арга хэмжээг зогсоож захиалагч бид 2-ыг хохироож байгаа юм.
Тендер шалгаруулалт зохион байгуулах журмын 3 дугаар зүйлийн 3.7.3-д хуульд заасан эрх бүхий этгээдээс олгодог тусгай зөвшөөрөл авто тээврийн хэрэгсэл эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг. Өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээллийг захиалагч тендер нээсэн үедээ татаж авах гэсэн заалттай нийцэхгүй байна гэснийг ойлгохгүй байгаа.
С**** яам тендер будилаантуулаад байна. Дахин үнэлгээ хийх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дах хэсэгт заасан заалтыг нэг бүрчлэн хэрэгжүүлэхийг хэлээд байгаа. Үнэлгээний хороо хуралдаад 28 заалтыг хэрэгжүүлээд шалгуур хангасан 3 компанийг шалгаруулаад хамгийн сайн үнэлэгдсэн компанийг үнэлсэн байдаг. Шалгуур хангаагүй гэдэг ганц үг үсэг ч байхгүй. С**** яам үнэлгээний хорооны амьдралд нийцэхгүй хэм хэмжээний акт гаргаж хууль бус зүйл захиалагчаас шаардаж байна. Тус шийдвэрийг хүчингүй болгох нь үндэслэлтэй.
05 дугаар сарын 12-ны өдрийн хугацааны акт дээр тайлбар гаргая. Энд хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасныг үндэслэл болгосон байгаа. Ажлын 6-аас доошгүй өдрийн дотор гэрээ байгуулахыг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн. Хуралдааны тэмдэглэлд тэмдэглэхдээ 5 дугаар сарын 12-ны өдөр буюу 3 хоногийн хугацаанд иймд тендер хүчинтэй байх хугацаанд хүчинтэй байхыг шийдвэрлэе гээд гарын үсэг зурсан байгаа. 6-н компани захиалгаа цуцлаад явсан байдаг.
Цахимаар ирүүлсэн тендерийн материалд 30 хоног байна гэж заасан байгаа. Хугацаа дууссан гээд С**** яам үсэг бичих системээр хангах ёстой. Тендер оролцогчийн журамд 30 ба түүнээс дээш хоног гэж заасан. Шалгуур хангахгүй байна гээд манай тендерээс татгалзсан байдаг. П.Э нарыг шалгуур хангах эсэхийг 3 дугаар сарын 07-ны өдөр үзсэн.
Санаатай бөгөөд үйлдэл болгоно нь ингээд байгаа. Монгол Улсын ард түмэн болон үйлдвэр компани хохирч байна. Энэ жил нэг ч тендерт оролцоогүй. Бид нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. С**** яам нь үндэслэлгүй байна гэж өөрөө гарын үсэг зурсан байгаа” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гомдол гаргаад С**** яамаар шийдвэрлүүлээд тендерт танайх шаардлага хангахгүй байгаа учраас танайхтай гэрээ байгуулах боломжгүй байна гэж мэдэгдсэн. Үнэлгээ хийчхээд одоо тендерийг үнэлчхээд шалгаруулчхаад гэрээ байгуулахаас татгалздаг.
2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл дээр “Б С” компани гомдол гаргасан. 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр С**** яам гомдлыг хянаад, дахин үнэлгээ хий гэж Э**** ү**** рүү явуулсан. Э**** ү****т дахин үнэлгээ хийгээд “Б С” компанийг тендерт шалгарлаа гэж мэдэгдсэн. 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 13412/1556 гэсэн албан бичгээр танайх тендерт шалгарлаа, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” гээд мэдэгдэл ирүүлсэн. Дахиж үнэлгээ хийгээд 2023 онд 4 дүгээр сарын 19-ний өдөр Э**** ү**** мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл гэрээ байгуулах гэхээр “Б к” гомдол гарсан тул С**** яам руу явуулсан байгаа.
“Э**** ү****” Т**** нь тендерийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зарласан. С**** яам, “Б к” ХХК-ийн гомдлыг хянаад “Б С” ХХК-ийг өөрөөр хэлбэл 13 машиныг цахимаас шалгасан байдал тодорхой бус байна, дахиад үнэл гэсэн хариу гаргасан. “Б С” ХХК-ийн тендерийг дахиад үнэл гэсэн шийдвэрийн дагуу “Э**** ү****” Т**** нь дахиад 5 дугаар сарын 08-нд, 5 дугаар сарын 10-ны хурлаар үнэлсэн байдаг. 5 дугаар сарын 10-ны хурлаар “Б С” компанийн тендерийг үнэлсэн хурлын тэмдэглэл байгаа. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр “Б С” компанийн 13 машины тендер шалгаруулалтын материалыг бид нар урьд нь шалгачихсан байсан. 13 машинууд онлайнаар байж байгаад С**** яамны гомдол хянаж байх үед цахим сайт нь хаагдчихсан байсан. С**** яамны шийдвэр үндэслэлгүй байна. Тийм учраас “Б С” компани шаардлагаа хангаж байна. 2023 оны 5 дугаар сарын 12-нд энэ 10-ны хурал 2023 оны 5 дугаар сарын 12-нд “Б С” гэдэг компанийн тендер хүчинтэй байх хугацаа нь дуусчихжээ. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.2-т Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ гэж зааснаар төрийн байгууллагын үүрэг байгаа энэхүү үүргээ биелүүлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тийм учраас “Э**** ү****” Т**** 6 хоногийг хүлээлгүйгээр 10-нд шийдвэрээ гаргаад 12-нд хүчинтэй байх хугацаа дуусан гэж үзээд байгаа юм. Тэгэхээр 6 хоногийг хүлээлгүйгээр гэрээ байгуулах бүрэн боломж байсан. Мөн “Э**** ү****” Т**** нь тендерийг хүчинтэй байх хугацаанд багтааж тендерээ аль болох богино хугацаанд хийх үүргээ биелүүлээгүй. Түүнээс болж энэ тендерт, тендерийн баталгааг “Б С” ХХК гаргаж байна. Хэрвээ банканд байршуулаад хүү бодвол хэдэн төгрөг болох уу, гэх мэт “Б С” ХХК-ийн эрхийг зөрчиж байна. “Б С” ХХК нь тендерийн зохион байгуулалтад оролцох ямар ч боломжгүй. Төрийн байгууллагын өөрсдийнх нь буруутай үйлдлээс болж хуулийн этгээд хохирох ёсгүй. Тийм учраас гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагуудаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.
3.4.Хариуцагч С**** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Б С" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлд "Э**** ү****" төрийн өмчит үйлдвэрийн газрын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/**** тоот мэдэгдлийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн С**** яамны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиалагчид гэрээ байгуулахыг даалгаж өгөх тухай дурдсан байна.
С**** яамны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухайд: "Б С" ХХК-ийн тус яаманд гаргасан гомдолд захиалагчийн мэдэгдэлд үнэлгээг дахин хийж, гэрээ байгуулах эрх олгох хугацаа дууссан гэж тооцсон байх бөгөөд бид тендерийн хүчинтэй байх хугацааг 30 ба түүнээс дээш хоног гэж заасан тул хугацаа дуусах боломжгүй, дахин зохион байгуулах нь хуульд нийцэхгүй байх тул захиалагчийн шийдвэрийг хянаж үзэхийг хүссэн байсан. Гомдолд дурдсан үндэслэлийн дагуу "Б С" ХХК-ийн тендерийг хянан үзэхэд тендерийн материалын "1 Б С ТББ pdf" нэртэй файлын 2 дугаар хуудсанд ирүүлсэн тендер илгээх маягтын 5-д "тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна" гэж, харин тус компаниас худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender gov.mn)-д тоон гарын үсгээр баталгаажуулсан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн тендер илгээх маягтын 5-д "тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна" гэж тус тус ирүүлсэн байсан. Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 3.13-т "Тендерт оролцогчоос журмын 3.3.2- т заасны дагуу илгээсэн тендерийн материалын агуулга нь системийн холбогдох талбарт оруулсан мэдээлэлтэй системийн талбарт бөглөсөн мэдээллийг баримтална" гэж заасны дагуу захиалагч худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д тоон гарын үсгээр баталгаажуулсан тендер илгээх маягтад "тендерийн хүчинтэй байх хугацааг тендер нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй" гэж ирүүлсэнд үндэслэн тендерийг хянан үзсэн Тиймээс үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэр болон 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэлд дурдсан хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт "Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана" гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэж заасныг тус тус үндэслэн тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй тухай захиалагчийн шийдвэр нь үндэслэлтэй байна гэсэн хариуг хүргүүлсэн болно.
Нэхэмжлэлд 3.3.2-т заасан мэдээллийг оруулахдаа 30 хоног гэж оруулсан. Энэ хэсэгт "... ба түүнээс дээш" гэсэн үсгэн мэдээллийг оруулах боломж тендерт оролцогчдод олгоогүй тухай дурдсан байна. Худалдан авах ажиллагааны цахим системд тендер илгээх маягтын 5 дахь заалтад тендерийн хүчинтэй байх хугацааг "Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш ... хоногийн хугацаанд хүчинтэй байна." гэж тоогоор оруулахаар заасан байдаг бөгөөд тендерт оролцогч нь тендер хүчинтэй байх хугацааны хоногийн тоог 30-аас доошгүй буюу 58, 60, 90 гэх мэт тоогоор оруулах боломжоор хангасан байдаг Иймд тус яамны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****тоот шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргасан тул тус шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна. Гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиалагчид гэрээ байгуулахыг даалгаж өгөх тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтад "үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах" гэж, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт "Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэж тус тус заасан байдаг бөгөөд энэ нь захиалагчийн эрх, үүрэгт хамаардаг. Уг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь С**** яам бус захиалагч байх тул гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиалагчид гэрээ байгуулахыг даалгах шаардлага үндэслэлгүй байна” гэжээ.
3.5.Хариуцагч С**** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ тендертэй холбоотой захиалагч татгалзсан гээд хариу хүргүүлсэн байгаа. Үүний дараагаар 3/3010 гээд байгаа манай гомдол манай яаманд гомдол гарч ирсэн байдаг.
Тендер баримт бичиг 10 дах заалтад зааснаар тендерт шаардлагад нийцэхгүй байгаа болно гэж гомдол ирсний дагуу “Б С” ХХК нь тендер санал болгож байгаа ТШЗ-д 13 ширхэг машин “Б С” ХХК Б аймгийн суманд хэрэгжиж байгаатай холбоотой давхцаж байна гэдэг тайлбар ирүүлсэн. Тухайн төсөлд ашиглах тоног төхөөрөмж санал болгосон гэдэг үндэслэл ирсэн. Өөр төсөл ашиглаж байгаа тоног төхөөрөмж санал болгосон байна. Захиалагч бүх тоног төхөөрөмж татаж аваад үнэлгээ хийнэ гэсэн байгаа. Тоног төхөөрөмж ард гэрчилгээ нь давхар татагддаг. Энэ тоног төхөөрөмж аль компанийн эзэмшилтэй гэдгийг тодорхойгүй гэж гомдол дээрээ бичсэн. Гомдолд нь үндэслээд гомдлыг нь шийдвэрлэсэн байдаг. Э**** ү**** дахиад үнэлгээ хийлгээд “Б С” ХХК-ийг тендерийн хүчинтэй хугацаа дуусан гээд татгалзсанд гомдол гаргасан байдаг. Тендерийг нээснээс хойш 30 хоногийн дотор хүчинтэй, уг хугацааг нэг удаа сунгах эрх, 15 хоногоор сунгаж өгсөн байдаг” гэв.
3.6.Хариуцагч С**** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хууль зүйн хувьд захиалагч шийдвэр гаргалаа гомдол гаргах эрхийг нь олгосон. Нэхэмжлэгч тэгж үзэж байвал хүчин төгөлдөр хэм хэмжээний акт баримталж байх үед ТШЗ 16-д тухайн тендер хэрэгжих ажил саадгүйгээр явагдахыг тусгаж өгөөд байгаа юм. Ямарваа нэгэн байдлаар ажил зогсох бий гэдгээс урьдчилж шийдвэрлэж байгаа. Татаж авч үзээгүй байна гэж байгаа. Гомдол гаргаад байгаа “Б С” ХХК-ийн хуульд нийцсэн эсэх асуудал байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэг зүйл яриад байна. Тухайн гаргасан гомдлоор гомдол гаргах эрхгүй гэж байгаа. Гомдол гаргах боломжгүй байсан гэдэг нь хуульд урь нөхцөл олгогдоогүй. Үүнийг баримтлаад шийдвэрлэж байгаа нь хууль бус үндэслэл болохгүй” гэв.
3.7.Хариуцагч С**** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартай: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад холбоогүй асуудал ярьж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх ёстой. Тээврийн хяналт шалгалттай холбоотой гомдлыг өөр асуудал яригдана. Гэрээгээ байгуулах гэсэн С**** яам мэдэгдээгүй гэж тайлбарлаад байна. Захиргааны хэм хэм тогтоосон журамд хэрхэн яаж мэдэгдэх талаар журамласан. С**** яам гомдол ирсэн талаар захиалагчид мэдэгддэг. Захиалагч гомдлыг хянах нь албан бичгээр гомдол гаргасан оролцогчтой мэдэгдэнэ. Энэ нь 3/3010 хүчингүй болгуулах үндэслэлд хамааралгүй. Гомдол хянан шийдвэрлэх журамд 131 дүгээр тушаал байгаа. Ямар ямар бичиг баримтууд шаардаж гомдол хянах бэ гээд тодорхой заасан. Захиалагч буюу тендер материалуудыг хянан үздэг. Гомдлыг 5.2-т зааснаар хэрэгжүүлдэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45, 46 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. С**** яам үнэлгээ хийгээгүй гэж маргаж байна. Хуульд зааснаар ажиллана энэ нь хууль ёсны зарчим байгаа. Хэрвээ зөрүүтэй асуудал байвал үнэлгээний хороо тендерийн үнэлгээ хийх чиг үүрэг хадгалагддаг гаргасан шийдвэр үндэслэлтэй байгаа эсэх талаар гаргадаг талаар тодорхой заасан.
Дахин үнэлгээ хийе гээд явуулсан байна. Яг ингээд аваад үзвэл тендерийн үнэтэй холбоотой асуудал байвал 28 дугаар зүйлд асуудал яригдана. Тендер болон хүчинтэй хугацаа Тендер гэдэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг” гэж заасан байгаа. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана” гэж зааснаар хүчинтэй хугацааг өөрөө тодорхойлно. Тендер боловсруулахдаа өөрөө тогтоох хугацаа цахим систем дээр өөрөө оруулна. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч мэдэгдээд таны өгөх гээд байгаа санал хэвээрээ байх юм уу гээд тодруулж асуухаар байдаг. Манайх тендер баталгаа сунгаад байгаа гэж байна ийм байх баталгаа байхгүй. Энэ компани 30 хоног гэж тендер оруулсан. Хэчнээн сая төгрөг банканд байна гэдэг нь үндэслэлгүй. Энэ тендер шалгаруулалт 3/3010 гэдэг захирамжийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэнэ. Хэрвээ захиргааны хэм хэмжээ тогтоосон актууд нь өөр нэхэмжлэлийн шаардлагаар гаргах ёстой” гэв.
3.8.Хариуцагч Э**** ү**** Т****-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "Э**** ү****” Т****-ын Ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн */***дугаар тушаал, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн */***дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 10:00 цагт хуралдаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д "Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана.
Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх заалт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна" гэж заасныг тус тус үндэслэл тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй гэж үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дүгнэж Үйлдвэрлэл технологийн паркийн ус хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зохион байгуулахыг захиалагчид мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж захиалагч "Э**** ү****" Т****-ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ТБ-134-12/**** дугаар мэдэгдлийг тухайн тендерт оролцогч нарт хүргүүлснийг “Б С” ХХК-ийн гомдлын дагуу С**** яам хянаж үзээд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****дугаар "Гомдол хянасан тухай" албан бичигт захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй болохыг мэдэгдсэн нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй болно.
Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй талаар: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 46 дугаар зүйлд захиалагчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаар эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тодорхойлсон бөгөөд тус хуульд зааснаар захиалагч нь тендер сонгон шалгаруулалт дахин зарлах талаар шийдвэр гаргах эрх үүрэг хүлээгээгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зорчигдсон, эсхүл зорчигдож болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгддэг.
2.Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг дахин зарласан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2023/**** дугаартай захирамж гарч, маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсээр атал нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ашиг сонирхлыг зорчсон эсхүл зөрчиж болзошгүй байгаа нь тодорхой бус байна Өөрөөр хэлбэл одоогийн нөхцөл байдалд нэхэмжлэгчээс тодорхойлж буй захиалагчаас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан шийдвэр гэх тендер сонгон шалгаруулалтыг дахин зарласныг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн аливаа эрх ашиг сонирхлыг хамгаалахгүй, зөрчигдсөн болон зөрчиж болзошгүй эрх ашиг сонирхлын асуудал яригдахгүй юм.
Иймд "Б С" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.9.Хариуцагч Э**** ү****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тендерийг 01 дүгээр сарын 09-ний өдөр зарлаж, 02 дугаар сарын 28-нд нээсэн, нэр бүхий 7 компани тухайн тендерт оролцсон. Тендерт оролцогчоос тодруулга авахаар шийдсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдол гарч хугацааны хувьд хойшилсон учир шүүх дээрээ заасан дараагийн шат руу орсон. Бүх тендерт оролцогчоос тодруулга авсан. 7 компанийг 7-г шаардлагад нийцэхгүй байна гэж 03 дугаар сарын 24 ний өдөр хүргүүлсэн байдаг. 03 дугаар сарын 30-нд С**** яаманд “Б С” ХХК болон нэр бүхий 2 газар гомдол гаргасан. “Б С” ХХК, “Бум од” ХХК шаардлага нийцсэн 36.5 тэрбум төгрөгөөр захиалга өгөх мэдэгдэл хүргүүлсэн. 04 дүгээр сарын 28-нд С**** яаманд гомдол гаргасан. С**** яам дахин үнэлгээ хий гээд өгсөн. Үнэлгээний хороо 05 дугаар сарын 10-ны өдөр дахин үнэлгээ хийх явцад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, мөн хуулийн 29 дүгээр 29.2-т гэрээ байгуулна гэж заасныг тус тус үндэслээд тендер хүчинтэй хугацаа дууссан байсан. С**** яаманд дахин гомдол гаргах эрх нь байдаг учраас гомдол гаргаад С**** яамнаас хүчинтэй хугацаа дууссан байна гэж ирүүлсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “тендер шалгаруулалтын” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1. “Э**** ү****” Т****-ын захиалсан “Үйлдвэрлэл, технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах” /ЭҮТ****/2********-ын гүйцэтгэгчийг сонгох ажиллагаанд “Б С” ХХК тендерийн материал ирүүлэн оролцжээ. Уг тендерт нийт 9 компани оролцсон байна.
2.2.“Э**** ү****” Т****-ын Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээж, тендерийн үнийг танилцуулахад “Б С” ХХК нь хамгийн бага үнийн санал болох **,***,000,000.0 төгрөгийн санал ирүүлсэн болох нь Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналын жагсаалтаар тогтоогдлоо. /ХХ-1-н 153 дахь тал/
2.3.”Э**** ү****” Т****-ын Тендерийн үнэлгээний хороо /цаашид “Тендерийн үнэлгээний хороо” гэх/ нь 9 компанийн ирүүлсэн тендерүүдийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээж, тендерийг нээсэн өдрөөс “Б С” ХХК-ийн тендер хүчинтэй хугацааг тоолж эхэлсэн байх ба тендер нээснээс хойш хуанлийн 7 хоногийн дараа буюу 03 дугаар сарын 07-ны өдөр Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийсэн байгаа боловч тендер оролцогчдоос тодруулга авахаар шийдвэрлэж, тендер шалгаруулалтыг хойшлуулжээ. /ХХ-1-н 154-156 дахь тал/
2.4.Ингээд Тендерийн үнэлгээний хороо нь дээрх хугацаанаас хойш дахин 7 хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тендер шалгаруулалтыг явуулаад шаардлагад нийцсэн нэг тендер ирүүлээгүй гэж шийдвэрлэхэд /ХХ-1-н 162 дахь тал/ тендерт оролцогч “Б С” ХХК-ийн тендер хүчинтэй хугацаанаас 14 хоног нь өнгөрсөн байжээ.
2.5.Үүнээс дахин 6 хоног өнгөрсний дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захиалагч “Э**** ү****” Т**** нь Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтэд мониторинг хийлгэхээр Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Төлөвлөлт, мониторингийн албанд хүргүүлж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Үйлдвэрлэл, технологийн паркийн усан хангамж, ариутгах татуургын системийг барьж байгуулах” /ЭҮТ****/2********-ын гүйцэтгэгчийг сонгох ажиллагаанд мониторингийг ХОХААБГ-ын ТМА-ын ажилтан гэх Б.Т гэгч хийж, эдгээр ажиллагаа нь “Б С” ХХК-ийн тендер хүчинтэй хугацаанаас дахин 7 хоногийг авсан байх бөгөөд энэхүү захиалагчаас “мониторинг хийлгэх” гэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон журам, эрх олгосон ажиллагаа биш байна.
2.6.Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тендер шалгаруулалтын дүнг 10 хоногийн дараа буюу 03 дугаар сарын 24-ний өдрийн **-***-**/****дугаартай албан бичгээр “Б С” ХХК-д хандан “... инженер П.Э... шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт хийн, тендерээс нь татгалзаж байгаагаа мэдэгдэж” улмаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл ажлын 5 хоногийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төв байгууллагад гомдлоо гаргах эрхтэй болохыг заажээ. /ХХ-1-н 183 дахь тал/
2.7.Энэхүү 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөр тооцоход “Б С” ХХК-ийн тендер хүчинтэй хугацаанаас 24 хоног нь өнгөрсөн байна.
2.8.Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн **-***-**/****дугаартай албан бичгээр мэдэгдсэн мэдэгдлийг эс зөвшөөрч “Б С” ХХК-иас С**** яаманд гомдол гаргасныг тус яамнаас хянаад 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн тендер хүчинтэй хугацааг түдгэлзүүлж шийдвэрлэхэд “Б С” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа нь 26 дахь хоног дээрээ хүрсэн байжээ.
2.9.Улмаар С**** яам нь “Б С” ХХК-ийн гомдлыг хянаад Тендерийн үнэлгээний хороонд хандан “холбогдох мэргэжлийн байгууллагаас тодруулга авахыг мэдэгдсэн”, мөн 04 дүгээр сарын 12-ны өдрөөр тендер хүчинтэй хугацааг түдгэлзүүлсэн хугацааг дуусгавар болгосон, тендер хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгасан болох нь Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /ХХ-1-н 192-197 дахь тал/
2.10.Ийнхүү С**** яамнаас тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор нэг удаа сунгаснаар “Б С” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа нь 02 дугаар сарын 28-ны өдрөөс тоолоход 05 дүгээр сарын 15-ний өдрөөр дуусахаар сунгагдсан байна. /Шүүх хугацаа тоолсон аргачлалаа хуанлийн хуудсан дээр гаргасан болно. ХХ-2-н 100-101 дэх талд/
2.11.Тендерийн үнэлгээний хороо 2023 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн хуралдаанаараа Барилга, хот байгуулалтын яамнаас “Б С” ХХК-ийн инженер П.Э-н талаар тодруулга авахаар тогтож, тендерт үнэлгээ хийгээгүй тендер шалгаруулалтыг дахин хойшлуулжээ.
2.12.Барилга, хот байгуулалтын яамны 04 дүгээр сарын 18-ны өдрийн */****дугаар албан бичгээр “Б С” ХХК-ийн инженер П.Э нь шаардлага хангасан болохыг тодруулж өгснөөр “Б С” ХХК нь “анхнаасаа” шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн байсан, Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж тендерээс нь татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан гэдэг нь дээрх үйл баримтаар болон Тендерийн үнэлгээний хорооны уг өдрийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
2.13.Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа Барилга хот байгуулалтын яамны 04 дүгээр сарын 18-ны өдрийн */****дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн “Б С” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж, тендерийн ялагчаар шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагч “Э**** ү****” Т****-т хүргүүлэхээр тогтоожээ. /Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд, ХХ-1-н 198-202 дахь тал/
2.14.Энэхүү Тендерийн үнэлгээний хороо нь гэрээ байгуулах зөвлөмж гарсан 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар “Б С” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа дуусахад 14 хоногийн хугацаа үлдсэн байжээ.
2.15.Нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа дуусахад 13 хоног үлдсэн байхад буюу 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захиалагч ”Э**** ү**** Т****-ын **-***-**/****дугаар албан бичгээр “Б С” ХХК-д хандан тус компанийг тендерт шалгарсан талаар болон гэрээ байгуулах эрхийг олгосон, ажлын 6 хоногийн дараа гэрээ байгуулахыг тус тус мэдэгдсэн байна. /ХХ-1-н 214 дэх тал/
2.16.Уг ажлын 6 хоногийн хугацааг тоолж эхэлснээс хойш ажлын 4 дэх хоног дээр буюу 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр уг тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч “Б к” ХХК гомдол гаргасныг үндэслэн С**** яам нь мөн өдрөөс тендер хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлжээ. Энэ өдөр “Б С” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа дуусахад 8 хоног дутуу байсан.
2.17.С**** яам гомдлыг хянаад уг тендер хүчинтэй байх хугацааг түдгэлзүүлсэн шийдвэрээ 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгосон тул тендер хүчинтэй хугацааг 05 дугаар сарын 08-ны өдрөөс үргэлжлүүлэн тоолж эхлэхэд “Б С” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа дуусахад ажлын 6 хоног үлдсэн байжээ.
2.18.Гэтэл Тендерийн үнэлгээний хороо нь тодорхойгүй шалтгаанаар нэн даруй хуралдаанаа явуулахгүй 2 өдрийн дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр С**** яамнаас ирүүлсэн шийдвэрийг хянан хэлэлцэж эхлэхэд “Б С” ХХК-ийн тендерийн хүчинтэй хугацаа дуусахад ажлын 4 хоног үлдсэн байсан болох нь тогтоогдлоо.
2.19.С**** яам нь “Б к” ХХК-ийн гомдлыг хянаад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн **/****дугаар албан бичгээр “Э**** ү****” Т****-ын Тендерийн үнэлгээний хороонд хандаж “13 тээврийн хэрэгслийн хэрэгслийн мэдээлэл байх боловч Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн мэдээллийн цахим системийг татаж шалгаагүй” гэж үзэн уг системийг шалгаж дахин үнэлгээ явуулахыг мэдэгдсэн байна.
2.20.Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаанаараа С**** яамны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн **/****дугаар албан бичигт заасан “Б С” ХХК-ийн 13 тээврийн хэрэгслийн цахим мэдээллийг татаж шалгах гэсэн дүгнэлтийг хэлэлцээд “Тендерийн үнэлгээний хорооны гишүүн Д.Э: ... төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс “Б С” ХХК-ийн ирүүлсэн тендерт санал болгосон машин механизмыг татаж үзээгүй гэсэн нь буруу байна. Үүнийг бид татан үзэж үнэлгээ хийсэн /Үнэлгээний хорооны гишүүдэд дэлгэцээр үзүүлэв/. Дэлгэцэд 13 машин механизмын 3 нь түрээсийн авто машин 10 нь тендерт оролцогч болон түншлэгч байгууллагын машин механизм харагдаж байна. Эзэмшигчийн нэр, регистрийн дугаар тодорхой харагдаж байна” гэсэн тэмдэглэл болон “... бид бол татан үзсэн бөгөөд хэрэв энэ үйлдлийг цахимаар таталт хийгээгүй бол 13 машины лавлагаа мэдээлэл бидэнд харагдаж байгаагаар харагдах боломжгүй юм. /Дэлгэцээр бусад тендерт оролцогчдын машин механизмыг харуулав/ ижил татагдсан байна” гэсэн тэмдэглэлүүдээр Тендерийн үнэлгээний хороо анхны үнэлгээг явуулахдаа “Б С” ХХК-ийн 13 машин механизмын цахим мэдээллийг татаж үзсэн, мөн энэ 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар цахим системээс татаж үзэхэд ч эдгээр 13 техник хэний өмчлөлд байсан гэдэг нь харагдаж байсан гэдэг нь нотлогдлоо. /ХХ-1-н 219-220 дахь тал/
2.21.Ингээд мөн хуралдаанаар дээрх байдлаар хэлэлцээд “Үнэлгээний хорооны гишүүд 71 хувийн саналаар үндэслэлгүй шийдвэр гаргаагүй[1]” гэж дүгнэснээс өөр шийдвэр гаргаагүйгээс үзвэл Тендерийн үнэлгээний хороо нь “Б С” ХХК-ийг шалгаруулсан 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрийг хэвээр үлдсэн хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна.
2.22.Ийнхүү шийдвэрлэсний дараа мөн өдрийн хуралдаан дээрээ “Тендерийн үнэлгээний хорооны гишүүн Д.Э:“Бидэнд хэлэлцэх бас нэг том асуудал байна. Энэ нь тендерийн хүчинтэй байх хугацаа юм. Бид тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах шаардлагатай. “Б С” ХХК-ийн хувьд тендерийн баримт бичгийн Маягт №1-ийн 5 дугаарт “Тендер нь тендерийн баримт бичиг заасны дагуу тендер нээснээс хойш (30 ба түүнээс дээш хоногийн тоо) хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж маягтын загвараар ирүүлсэн байна. Ямар нэг хоног тусгайлан заагаагүй” гэж тайлбарлажээ. /ХХ-1-н 220 дахь талд/
2.23.Мөн хуралдаанд Тендерийн үнэлгээний хорооны гишүүн Б.Батжаргал:“С**** яамны гомдол хянасан тухай албан бичигт захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж дүгнэсэнтэй санал нийцэхгүй байна. ... гэрээ байгуулах хугацаа үлдээгүй байна” гэж, бусад гишүүдээс “гэрээ байгуулах боломжгүй” гэсэн үндэслэлүүдийг гаргаж, уг хуралдаанаас “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийг агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт дахин зохион байгуулахыг захиалагчид мэдэгдэх”-ээр шийдвэрлэжээ.
2.24.Дээрх үйл баримтаас дүгнэвэл Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаанаараа С**** яамны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн **/****дугаар албан бичигт заасан “Б С” ХХК-ийн 13 тээврийн хэрэгслийн цахим мэдээллийг татаж шалгаж дахин үнэлгээ явуулахыг заасан дүгнэлтийг хүлээн аваагүй, үндэслэлгүй гэж 71 хувийн саналаар үзсэнээр тус Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Б С” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрээ хүчинтэй гэж үлдсэнээр, захиалагч “Э**** ү****” Т****-ийн гэрээ байгуулах шийдвэр нь хүчинтэй байх хууль зүйн үр дагавар бий болсон үүнийгээ тэд зөвшөөрч байсан болох нь тэдний дээрх хэлэлцүүлгээр нотлогдлоо.
2.25.Нөгөө талаас Тендерийн үнэлгээний хороо нь “Б С” ХХК-ийг тендерийн ялагч хэвээр болохыг тогтоож гэрээ байгуулах үр дагавартай болохыг хүлээн зөвшөөрч байгаа боловч гэрээ байгуулахад шаардлагатай 6 ажлын өдөр байхгүй гэдгээр тендерийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь уг хуралдааны тэмдэглэлээр нотлогдсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
а/Нэхэмжлэлийн “Э ү” Т****-ын Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 134/**** дугаартай мэдэгдэл, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “дахин тендер шалгаруулалт зохион байгуулах” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
3.1.Маргаан бүхий захиргааны актууд болох “Э ү” Т****-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 134/**** дугаартай мэдэгдэл, мөн Тендерийн үнэлгээний хорооноос “дахин тендер шалгаруулалт зохион байгуулах”-аар шийдвэрлэсэн шийдвэрийг дараахь хууль зүйн үндэслэлээр хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэлээ.
3.2.Үүнд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж, мөн зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж хуульчлан тогтоосон байна.
3.3.Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэжээ.
3.4.Аливаа тендерт оролцогч, захиалагч, үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь заалтуудыг хоорондоо уялдаатайгаар хэрэглэж үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай юм.
3.5.Тодруулбал, хууль тогтоогчоос тендерийн хүчинтэй хугацааны доод хязгаарыг 30-аас доошгүй хоног байж болохоор тогтоосон учраас тендерт оролцогч “Б С” ХХК нь тендерийн хүчинтэй хугацаагаа өөрөө тодорхойлохдоо “30 хоног” гэж заасан бол Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч “Э**** ү****” Т**** нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн мөн зүйлийн 28.2-т заасны дагуу энэхүү тендер шалгаруулах ажлыг болон тендерийн ялагчтай гэрээ байгуулах хугацааг “Б С” ХХК-ийн тогтоосон 30 хоногт багтаан явуулахаар ажлаа зохион байгуулах, явуулах үүрэг үүснэ.
3.6.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана” гэж, 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ” гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан” , 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид “гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж” гэсэн заалтууд нь захиалагч болон Тендерийн үнэлгээний хорооноос заавал дагаж мөрдөхөөр үүргэжүүлсэн заалтууд байна.
3.7.Энэ нь хуулиар тогтоосон хатуу хугацаанууд бөгөөд захиалагч болон тендерийн үнэлгээний хороо нь энэхүү хуулийн хугацааг хатуу баримталж тендер шалгаруулалт явуулах, гэрээ байгуулах эрх олгох ажиллагаагаа явуулах үүрэгтэй юм.
3.8.Гэтэл Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тендер шалгаруулалтыг хийхдээ үндэслэлгүйгээр “Б С” ХХК-ийн тендерээс татгалзаж /энэ нь шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй гэж үзэж, дахин тендер шалгаруулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Б С” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй болохыг дээр дүгнэсэн/, энэ нь тендерийг аль болох богино хугацаанд явуулах зарчмыг алдагдуулсан буруутай үйл ажиллагаа байсан болох нь нотлогдож байна.
3.9.Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тендер шалгаруулалт хийчхээд “тодорхойгүй шалтгаанаар” дүнг 10 хоногийн дараа буюу 03 дугаар сарын 24-ний өдрийн **-***-**/****дугаартай албан бичгээр “Б С” ХХК-д мэдэгдсэн байгаагаас үзвэл Тендерийн үнэлгээний хороо энэ 10 хоногийн хугацааг тодорхойгүй шалтгаанаар алдагдуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг зөрчсөн байна.
3.10.Мөн түүнчлэн “Б С” ХХК-ийн гаргасан гомдлыг С**** яамнаас хянаад шийдвэрлэсэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш “тодруулга авсан” гэх шалтгаанаар 10 хоног өнгөрсний дараа Тендерийн үнэлгээний хорооны хуралдаанаа явуулж, хугацаа алдагдуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасанд нийцэхгүй гэж үзлээ.
3.11.Тодруулбал, Тендерийн үнэлгээний хороо нь Барилга, хот байгуулалтын яамнаас “Б С” ХХК-ийн инженер Э-н диплом шаардлагад нийцсэн эсэх талаар лавлагаа авсан” гэж тайлбарлаж байгаа ч Тендерийн үнэлгээний хороо тендерт оролцогчийн лавлагааг авч байгаа шалтгаанаар дахин 10 хоног алдагдуулсныг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэв.
3.12.Учир нь тендерт оролцогч “Б С” ХХК-ийн инженер Э-н диплом шаардлагад нийцсэн эсэх талаарх лавлагааг авахад 10 хоногийн хугацаа нь зайлшгүй шаардлагатай, эсхүл боломжит богино хугацаа гэдгийг нотлох баримт байхгүй байгаагаас гадна уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл биш гэж шүүх үзсэн болно.
3.13.Нөгөө талаас Тендерийн үнэлгээний хороо нь тодорхой асуудлаар лавлагаа, тодруулга авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд “Б С” ХХК-ийн асуудлаар эрх бүхий байгууллагаас лавлагаа авах шаардлагатай байсан байж болох хэдий ч энэ нь тус Тендерийн үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацааг харгалзахгүй байх эрх олгосон хууль зүйн зохицуулалт байхгүй байна.
3.14.Иймд Тендерийн үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “Б С” ХХК-иас шалтгаалаагүй, тус компанийн буруутай үйл ажиллагаа байгаагүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд багтааж лавлагаа, тодруулгаа авах, улмаар тендер шалгаруулалтыг хийх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах үүрэгтэй болно.
3.15.Нэхэмжлэгч “Б С” ХХК нь тендерийн баримт бичигт тендер хүчинтэй хугацааг 30 хоног ба түүнээс дээш гэж зааснаар тендер хүчинтэй хугацааг манай компани ийнхүү тогтоосон, уг хүчинтэй хугацааны дээд хязгаарыг тендерт тодорхойлж заагаагүй тул манай тендер одоо ч хүчинтэй байгаа гэх агуулгатай маргасан.
3.16.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т зааснаар тендерт оролцогч нь өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заах ёстой. Энэхүү тендер хүчинтэй байх хугацааны дээд хязгаарыг хуулиар хязгаарлаагүй байна.
3.17.Нэхэмжлэгч “Б С” ХХК нь Тендерийн баримт бичгийн Маягт №1-ийн 5 дугаарт заасан маягтын дагуу цаасан хэлбэрээр уг хугацааг тогтоож ирүүлэхдээ “тендер нээснээс хойш (30 ба түүнээс дээш хоног) гэж бичиж ирүүлснийг Тендерийн үнэлгээний хороо тус компанийг тендерийн хүчинтэй хугацааг хоног зааж ирүүлээгүй гэж үзээд хамгийн бага 30 хоногийг сонгож, тендерийн хүчинтэй хугацаа гэж үзсэнийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэв.
3.18.Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан байна.
3.19.Ийнхүү хуулиар тендерт оролцогчоос тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тодруулга өгөхийг шаардах боломжийг хуулиар олгосон учраас энэхүү тендерийн үнэ, агуулгад хамаарахгүй байгаа “тендер хүчинтэй хугацаа”-г тендерт оролцогч “Б С” ХХК нь тодорхойгүй ирүүлсэн бол энэ хугацааг тодруулахыг тендерт оролцогч “Б С” ХХК-иас шаардах боломжтой байхад энэ үйлдлийг хийгээгүй атлаа “цахимаар ирүүлсэн баримт нь 30 хоног гэсэн байсан тул уг хугацаагаар тооцох журмыг баримталсан” гэх агуулгатай хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.
3.20.Шүүх ийнхүү үзсэн үндэслэл нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-аас тендер хүчинтэй байх хугацааг Тендерийн баримт бичигт заасан маягтын дагуу бөглөсөн, маягтад “30 ба түүнээс дээш хоног” гэж заасан байсан тул уг заалтыг бичсэн, харин тендерт оролцогчоос цахим өгөгдлөөр бөглөх хуудсан дээр тендер хүчинтэй байх хугацааг бөглөхөд “30” гэсэн тоог тавьж болж байсан “... ба түүнээс дээш хоног” гэж бичих боломжийг хязгаарласан байсан” гэж маргасан тул нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичгүүд хоорондоо зөрүүтэй, хоёрдмол утгатай буюу “тендер нээснээс хойш (30 ба түүнээс дээш хоног) гэж бичсэн, эргэлзээтэй баримтуудыг тодруулж авах боломжийг дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтаар олгосон байхад уг хуулийн заалтыг хэрэглээгүй Тендерийн үнэлгээний хорооны буруу гэж дүгнэв.
3.21.Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалт нь тендерийн үнэ, агуулгыг өөрчилж болохгүй, үүнээс бусад асуудлаар, үүний дотор нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер хүчинтэй хугацааны хоёрдмол агуулгыг тодруулж өөрчлөх боломж олгосон зохицуулалт гэж үзсэн болно.
3.22.Харин шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана” гэснийг тендерт оролцогч аливаа этгээд нь зөв ойлгож, хэрэглэх ёстой ба уг заалтаар тендер хүчинтэй байх хугацааг тодорхой хоног зааж ирүүлэх шаардлагатай байхад тодорхойгүй заасныг “зөв” гэж үзээгүй учраас нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн тендер хүчинтэй хугацааг “30” хоногт багтаан явуулах боломжтой байсан гэж тооцож энэхүү маргаанд дээрх дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэлээ.
3.23.Энэ шийдвэрийн 3.19, 3,20, 3.22. дахь дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилдөөнтэй дүгнэлт хийж байгаа явдал биш, харин шүүхэд маргааныг шийдвэрлэхдээ л зөвхөн “30 хоног” тооцож байгаа, хариуцагч Тендерийн үнэлгээний хороо нь уг хоногийн асууж тодруулсны үндсэн дээр уг хугацааг тогтоох шаардлагатай байсан гэсэн ялгаатай болохыг анхаарвал зохино.
3.24.Дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээр Тендерийн үнэлгээний хороо нь тендер шалгаруулалтыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээсэн атлаа хуульд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлтүүдээр “Б С” ХХК-ийн тендерээс татгалзаж, буруутай үйл ажиллагаагаараа нэхэмжлэгчийн тендер хүчинтэй байх хугацааг алдсан болох нь тогтоогдож байгаа, Тендерийн үнэлгээний хороо өөрөө нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн тендерээс үндэслэлгүйгээр татгалзаж хууль зөрчсөн атлаа, нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн буруутай ажиллагаа байхгүй, түүнээс шалтгаалаагүй байхад тендерийн ялагчтай гэрээ байгуулах үе шатандаа л зөвхөн хугацааг хатуу тоолсон нь хариуцагчийг хууль дээдлэх зарчмыг баримталсан, шударга хандсан гэж үзэхгүй болно.
3.25.Эдгээрийг нэгтгээд Тендерийн үнэлгээний хороо нь “Б С” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үндэслэлгүйгээр шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзаж, тендер хүчинтэй байх хугацааг нь алдагдуулсан, тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд хийх хуулийн шаардлагыг биелүүлээгүй, зайлшгүй биш буюу тодорхойгүй шалтгаанаар олон хоногоор тендерийн үнэлгээг хийгээгүй, хугацаа алдсан, Тендерийн үнэлгээний хорооноос “Б С” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж дүгнэлтээ хийж, үүнийг үндэслэн захиалагч “Э**** ү****” Т**** нь гэрээ байгуулах эрх олгочихсон, энэ гэрээ байгуулах эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэх хугацааны дотор олгогдсон байсан, тус компанийн тендер хүчинтэй байх хугацаа нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс бус, хариуцагчийн хуульд заасан хугацааны дотор тендер шалгаруулалт явуулж, гэрээ байгуулах хугацааг алдсан буруутай үйл ажиллагаа байгаа болох нь шүүхэд нотлогдсон гэж дүгнэж байна.
3.26.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэг шаардлагаа “Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тендер шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
3.27.Хариуцагч Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч “Э**** ү****” Т**** нь энэхүү тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хэзээ гарсан болохыг шүүхэд тайлбарлахгүй, тодорхойгүй тайлбар өгч ирсэн, нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр гаргасан хүсэлтийг шүүхээс шийдвэрлэх шатанд ч хариуцагч “Э**** ү****, түүний Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “дахин тендер шалгаруулалтыг 08 дугаар сарын 03-ны өдөр tender.gov.mn сайтад тавьсан” буюу энэ өдөр тендер шалгаруулахаар шийдвэрлэсэн мэтээр ойлгуулж ирснийг “шүүхэд зориуд худал мэдүүлсэн” гэж үзэхээр байна.
3.28.Нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь “тендер шалгаруулалт дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг” хүчингүй болгуулах хүсэлт зориг байгаа гэдгээ шүүхэд илэрхийлж ирсэн боловч Тендерийн үнэлгээний хороо болон захиалагч “Э**** ү****” Т****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын дээрх тайлбарууд болох тендерийг дахин явуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн огноог “08 дугаар сарын 03-ны өдөр” гэж тайлбарласнаар ойлгож, энэ хугацааг шүүхэд зааж тодорхойлсон ба шүүх tender.gov.mn сайтаас дахин тендер зарласан мэдээллийг татан авч хэрэгт хавсарган ийм баримтыг үндэслэн маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр шүүх хуралдааны явцад шийдвэрлэсэн байхад энэ зөрүүтэй ойлголтыг зориуд шүүхэд мэдүүлээгүй гэж үзэж байна.
3.29.Учир нь Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа “Б С” ХХК-ийн тендерт шалгарсныг хэвээр үлдээн шийдвэрлэсэн атлаа, гэрээ байгуулах хуульд заасан хугацаа байхгүй гэх үндэслэлээр дахин тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн гэдгээ мэдэж байсан, мэдэх ёстой үйл баримт нь мөн байхад энэ талаар шүүхэд удаа дараа “08 дугаар сарын 03-ны өдөр дахин тендер шалгаруулахаар” шийдвэрлэсэн мэтээр тайлбарлан, шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөхгүй байж, шүүгчийг “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх” шийдвэрийг 2 удаа гаргуулсан, мөн шүүх хуралдаан дээр ч энэ талаарх тайлбарыг огт өгөөгүй нь ийнхүү үзэхэд хүргэсэн.
3.30.Гэтэл шүүх хуралдааны явцад буюу шүүгчээс нотлох баримтыг үнэлэх явцад Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа “тус үнэлгээний хороо дахин тендер шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн болох” нь уг хуралдааны тэмдэглэлийн “Шийдвэрлэх нь” хэсгээр тогтоогдсон бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, зорилго нь тодорхой буюу дахин тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах” байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн, эсхүл 08 дугаар сарын 03-ны өдөр дахин тендер шалгаруулах шийдвэрлэсэн шийдвэр” мөн эсэхийг тодруулахаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах шаардлагагүй гэж үзэв.
3.31.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нь дахин тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгох хүсэл зориг байсан бөгөөд энэ шийдвэр нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гарсан, харин “Э**** ү****” Т**** нь Тендерийн үнэлгээний хорооны энэ шийдвэрийг 08 дугаар сарын 03-ны өдөр tender.gov.mn сайтад байршуулсан нь дахин тендер зарласан шийдвэр биш, мэдээлэл хүргүүлсэн захиргааны үйл ажиллагаа гэж үзсэн болно.
3.32.Нөгөө талаас энэхүү тусгай журмаар шийдвэрлэх ёстой захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа нь даруй 90 орчим хоногоор хэтэрсэн байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс удаа дараа шүүхэд ирж, шүүх хуралдааныг шүүгчээс удаа дараа хойшлуулж байгаа нь хардлага төрүүлж байгаа талаар амаар гомдол гаргаж байсан учраас шүүх хуралдаанаар хэлэлцээд тодорхой болчихсон нэхэмжлэлийн шаардлагаас “2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр үү, эсхүл 08 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр үү” гэж зөвхөн огноог тодруулж, бичгээр авах гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах нь нэхэмжлэгчийн шүүхийг хуралдаанаа явуулахгүй байна гэх хардлагыг ихэсгэх, хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзээ төрүүлэх, шүүхэд итгэх итгэлийг бууруулна гэж үзсэн гэдгийг тэмдэглэж байна.
3.33.Мөн түүнчлэн энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширснаар нэхэмжлэгч компанид хохирол учирч байгаа буюу “тендерийн баталгаа болох их хэмжээний мөнгийг олон сараар банкинд байршуулснаар мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулахгүй хохирч байгаа” гэж тайлбарласныг шүүх харгалзан үзсэн болно.
3.34.Ийнхүү дээрх үндэслэлүүдээр “Э**** ү****” Т****-ын байгуулсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ”тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж, нээлттэй тендер дахин зохион байгуулахыг захиалагчид мэдэгдэх” гэсэн шийдвэр болон 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 134/**** дугаартай мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн тендерээ шударгаар үнэлүүлэх, шударга өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасанд нийцээгүй зөрчсөн гэж дүгнэж байна.
б/Нэхэмжлэлийн “Э**** ү****” Т****-ын тендерийн ялагч “Б С” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанитай гэрээ байгуулахыг даалгуулах шаардлагын тухайд:
3.35.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэж, 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” нь захиалагчийн эрх, үүрэг байхаар тус тус заажээ.
3.36.Иймд захиалагч “Э**** ү****” Т**** нь Тендерийн үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрх, үүрэгтэй боловч Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа, дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг хянах, зөрчлийг арилгуулах эрх, үүрэг бүхий этгээд байна.
3.37.Иймд захиалагч “Э**** ү****” Т**** нь тендер шалгаруулалтыг оролцогчийн тогтоосон хугацаанд багтаан явуулах, хуульд заасан хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжит хугацаанд үйл ажиллагаагаа явуулахыг Тендерийн үнэлгээний хорооноос шаардах, зөрчлийг арилгуулах үүрэгтэй байхад уг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь уг хуулийн заалтыг зөрчсөн гэж үзлээ.
3.38.Мөн түүнчлэн, “Э**** ү****” Т**** нь тендерийн ялагчтай гэрээ байгуулах хугацаанд хяналт тавьсан гэдэг нь ч нотлогдохгүй байгаа учраас тус хариуцагчийг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл боллоо.
3.39.Үүнээс гадна шүүхийн дээр дүгнэснээр гэрээ байгуулахад шаардлагатай ажлын 6 хоногийн хугацаа нь зайлшгүй шалтгаанаар алдагдсан гэдэг нь нотлогдоогүй, энэ хугацаа нэхэмжлэгчээс бус Тендерийн үнэлгээний хорооноос шалтгаалж алдагдсан, Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “нээлттэй тендер дахин зохион байгуулах”-аар шийдвэрлэсэн шийдвэр нь хууль бус болох нь тогтоогдож байгаа учраас уг хууль бус шийдвэрийг үндэслэн захиалагч “Э**** ү****” Т**** нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй байгаа болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, нотлогдсон гэж үзлээ.
3.40.Иймд Тендерийн үнэлгээний хорооны хууль зөрчиж гарсан шийдвэрийг үндэслэн гарсан захиалагчийн гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх хууль зүйн үр дагавар үүсгэдэг эрх зүйн зарчимтай.
3.41.Мөн дээрх дүгнэсэнчлэн захиалагч “Э**** ү****” Т**** нь “Б С” ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох үед тендер хүчинтэй хугацаа дуусахад 13 хоног байсан, уг гэрээ байгуулах эрх олгосноос хойш шаардлагатай ажлын 6 хоногоос 2 хоног нь тоологдсон байхад “Б к” ХХК-иас гомдол гарсан, С**** яам уг гомдлыг хянаад 05 дугаар сарын 08-ны өдөр тендер хүчинтэй хугацааг дуусгавар болгосноос хойш, гэрээ байгуулахад шаардлагатай ажлын 6 хоногоос дахин 2 ажлын өдөр өнгөрсөн байхад Тендерийн үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан байгаагаас үзвэл гэрээ байгуулахад шаардлагатай ажлын 6 хоногоос “ажлын 4 хоног” нь өнгөрсөн байсан.
3.42.Улмаар Тендерийн үнэлгээний хороо 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдахад гэрээ байгуулахад шаардлагатай хугацаанаас ажлын 2 хоног үлдсэн байхад уг “ажлын 6 хоног” гэсэн хугацааг шинээр тоолсныг шүүх зөв гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
3.43.Учир нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т “Дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно” гээд мөн зүйлийн 78.1.7-д “тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд” гэж, мөн зүйлийн 78.3-т “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан байна.
3.44.Иймд захиалагчаас “Б С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон өдрөөс тоолж эхэлсэн “ажлын 6-аас доошгүй өдрийн дараа гэрээ байгуулах” хугацааг С**** яам “Б к” ХХК-ийн гомдлыг хянаад ирүүлсэн 05 дугаар сарын 10-ны өдрөөс үргэлжлүүлэн тоолох ёстой байхад Тендерийн үнэлгээний хороо шинээр шалгаруулалт явуулаагүй атлаа дахин шинээр тоолж эхэлсэн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасныг зөрчсөн хууль бус болно.
3.45.Үүнээс гадна Тендерийн үнэлгээний хороо нь тендерт дахин үнэлгээ хийж, шинээр “Б С” ХХК-ийг шалгаруулаагүй байхад захиалагч “Э**** ү****” Т**** нь энэ байдал бодитой дүгнэлт хийгээгүй, гэрээ байгуулахад шаардлагатай 6 хоногийн хугацааг тоолж эхэлсэн байхад уг хугацаа тоолох хуулийн заалтыг баримтлаагүй, Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хянаагүй, хугацаа тоолоход гаргасан алдаа зөрчлийг залруулаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзлээ.
3.46.Энэхүү эрх зүйн зарчим, хууль зүйн үр дагаврыг баримтлан шүүхэд тогтоогдсон үйл баримтыг үндэслэн захиалагч “Э**** ү****” Т****-ийн тендерийн ялагчтай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болох нь нотлогдсон тул “Б С” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагч “Э**** ү****” Т****-т даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
в/Нэхэмжлэлийн С**** яамны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
3.47.Нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 05 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянаад С**** яам нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь бие даасан хууль зүйн үр дагавар үүсгээгүй байна.
3.48.Ийнхүү бие даасан үр дагавар бүхий захиргааны актыг эс зөвшөөрч гаргасан аливаа этгээдийн гомдлыг дээд шатны, эсхүл уг шийдвэрийг хянах чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтнаас маргаан шийдвэрлэх зарчмаар хянаад гаргасан гаргасан шийдвэр нь өөрөө бие даасан үр дагавар үүсгээгүй бол шинэ үр дагавар үүсгээгүй гэж үздэг эрх зүйн зарчимтай.
3.49.Иймд С**** яамны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****дугаар “Гомдол хянасан тухай” албан бичиг нь нэхэмжлэгчид эрх зүйн шинэ үр дагавар үүсгээгүй учраас эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнээд энэ шаардлагад холбогдох нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны шийдвэрийн үндэслэл болсон хуульд заасан арга, журмын дагуу цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Э ү” Т****-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гарсан “дахин тендер шалгаруулалт зохион байгуулах”-аар шийдвэрлэсэн шийдвэр болон 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 134/**** дугаартай мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, тендерийн ялагч “Б С” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан “Э**** ү****” Т****-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Б С” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э**** ү****” Т****-т даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох С**** яамны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн **/****дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Б С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч “Э**** ү****” Т****-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ