Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2024/00122

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* *******, /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, ** гэх газар оршин суух, ******* *******,

******* аймгийн ******* сум, ** гэх газар оршин суух, ,

******* аймгийн ******* сум, ** гэх газар оршин суух, ,

******* аймгийн ******* сум, ** газар оршин суух, нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.******* миний бие ******* аймгийн ******* сумын 2-р багийн нутаг ** гэх газарт 2022 оны 04 сард хүнсний ногоо тариалсан талбайн урд хэсэг болох 1 га газар тариалсан лууван руу 2022 оны 10 дугаар сарын 06-с 2022 оны 10 дугаар сарын 07-нд шилжих шөнө тус сумын малчин Л.*******, Н. нар нь олон тооны үхэр буюу 70 тооны үхрээ оруулж тариалсан лууванг талхалж идэж, гишгэлж ургац хураах боломжгүй байдалд хүргэсэн байдал нь сумын хохирол тогтоох ажлын хэсгийн актаар тогтоогдсон. Малчдын энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнтэй байна гэж үзэж Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Гэтэл Зөрчлийн хэрэг бүртгэгч, прокурор нар нь хүнсний ногоо тариалсан талбай нь тариалангийн талбайд орохгүй гэсэн үндэслэлээр дугаартай хэргийг Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэж Иргэний шүүхэд ханд гэсэн хариуг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар ирүүлсэн тул шүүхэд хандаж байна.

Би 2022 оны 10 дугаар сарын 06-ны оройн 11 цагаас гэхэд миний талбайд орж ирсэн олон тооны үхрийг шөнөжингөө хөөгөөд дийлээгүй талбайгаасаа гаргаж чадаагүй. Олон тооны үхэр орсон учраас талбайн ногоог хурааж авах ямар ч боломжгүй болж сүйтгэсэн тул маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* сумаас хохирол тогтоох комиссыг дуудаж хохирол тогтоолгосон.

Миний хувьд тариалалтаас эхлэн хавар, зун, намартаа арчилж тордож ихээхэн хэмжээний зардал, цаг хугацааг зарцуулан, банк болон хувь хүнээс хүүтэй мөнгө зээлж, хэдэн хэдэн хүн цалинжуулж ажиллуулсан тул ихээхэн хохирол хүлээгээд байгаадаа маш их гомдолтой байна. Би сүүлдээ аргаггүй байдалд орж өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа хүртэл багасгаж 1 өрөө болгож зараад ч одоог хүртэл өрөө төлж чадахгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд орсон. ******* сумын хохирол тогтоох комиссын ажлын хэсэг нь мал орж талбайд ургаж байсан лууванг идэж гишгэж сүйтгэсэн 1 талбайн хохирлыг 4,500,000 төгрөг гэж хохирол гаргасан нь 1 га талбайгаас авах луувангийн хэмжээг хэтэрхий багаар тооцож гаргасан байдаг. Сумын хохирол тогтоох комиссын актыг миний зүгээс үл зөвшөөрч хохирлыг дахин тогтоолгох хүсэлтийг сумын удирдлагад гаргасан боловч хойшлуулсаар байгаад дахин хохирол тооцоогүй учир энэ дүнгээр нь тооцон нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч Л.*******, Н., Б., Р. нараас надад учруулсан 4,500,000 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Л.******* миний бие нь Н., Б., Л.*******, Р. нараас 4,500,000 төгрөг нэхэмжилсэн. Н. нь  нас барсан тул эхнэр болох Б.ээс 2,250,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Б.тэй эвлэрч 1,000,000 төгрөг авсан. Одоо Х., Б. нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Л.*******, Р. нараас 2,250,000 төгрөг авах саналтай байна. Дээрх 2,250,000 төгрөгөөс 1,650,000 төгрөгөөс татгалзаж, 600,000 төгрөг дээр эвлэрэх саналтай байна..., ...Л.******* миний бие нь хариуцагч Б., хариуцагч Р. нартай эвлэрсэн ба хариуцагч Н. нас барсан, хариуцагч Л.*******аас татгалзаж байна. Иймд хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Л.*******, Н., Б., Р. нараас гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигч эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,900,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б., Р. нараас 1,600,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б. 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч Р. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулахаар  тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийн 50 хувь буюу 43,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л.*******т, 1,600,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 40,500 төгрөгөөс 50 хувь буюу 20,250 төгрөгийг хариуцагч Б., Р. нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. Л.*******ийн нэхэмжлэлтэй, Л.*******, Н., Б., Р. нарт холбогдох гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2,900,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б., Р. нараас 1,600,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б. 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч Р. 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийн 50 хувь буюу 43,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л.*******т, 1,600,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 40,500 төгрөгөөс 50 хувь буюу 20,250 төгрөгийг хариуцагч Б., Р. нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА