Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2022/00131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн

“Хүүхдийн эцэг тогтоолгох тухай” хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Туяамандах,

                                Нэхэмжлэгч Н.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой тай 2003 онд танилцаж, 2004 оноос 2021 оны 07 дугаар сарын 17-ныг хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд бид 3 хүү, 2 охинтой болсон. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүй. Нөхөр Г. 2019 оны 05 дугаар сараас бие нь өвдөж, ходоодны хавдар оноштой хагалгаанд орсон. Ингээд би асарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэртээ өвчний улмаас нас барсан. Иймд *******гийн , , , -Эрдэнэ, нарын эцэг Г. мөн болохыг тогтоож өгнө үү.

Манай гэр бүлийн хүн Г. нь газрын тосонд хөдөө ажилладаг байсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй учир би хүүхдүүдээ өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг нь авч байсан. Нөхөр маань 2021 оны 07 дүгээр сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч, хүүхдүүд минь ааваараа биш миний нэрээр овоглодог тул шүүхээр эцэг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд 2005 онд төрсөн хүү , 2008 онд төрсөн хүү , 2010 онд төрсөн охин , 2012 онд төрсөн охин -Эрдэнэ, 2016 онд төрсөн хүү нарын эцэг нь Г. мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь “Хүүхдийн эцэг тогтоолгох тухай” хүсэлтийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)

Нэхэмжлэгч Н.******* нь насанд хүрээгүй хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл нөхөр Г.тай гэрлэсэн тухайгаа гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүйн улмаас хүүхдүүд нь ээжээрээ овоглож төрсний гэрчилгээг авсан байх тул хүүхдийн эцэг тогтоолгохоос өөрөөр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь Боржигон овогт *******гийн //-тай иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 2004 оноос 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр /Г. нас барсан/-ийг хүртэл хамт амьдарч, тэдний дундаас 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э., 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүү Э., 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр охин Э., 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр охин Э.-Эрдэнэ, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүү Э. нарыг төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичгийн баримтууд болох:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх 3 тал),

2. 0000265144 дугаартай Г.гийн нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 5 тал),

3. Хүүхдүүдийн 0064256/07, 0172255 /ТГ-300/, 0411296 /ТГ-625/, 0000579640 /ТГ-895/, 2101000007 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 11-15 тал),

4. Хүүхдүүдийн эрүүл бойжиж байгаа тухай “Мянган жаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт (хх 6-10 тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Тэнүүний 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4158 дугаартай “...Г.Чинчулуун /талийгаач Г.гийн төрмөг дүү/ болон Э., Э., Э. нар нь удмын хамааралтай байна...” гэх дүгнэлт (хх 30-31 тал),

6. Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 дугаартай “...******* овогтой нь 2005 оноос Нуур 1-1 тоотод бүртгэлтэй, ам бүл 7, эхнэр Н.******* болон 5 хүүхдийн хамт амьдарч байсан. 2021 оны 07 сарын 17-ны өдөр нас барсан. Н.******* 5 хүүхдийн хамт 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын 3 дугаар баг руу шилжсэн болно” гэх тодорхойлолт (хх 44 тал),

7. Гэр бүлийн фото зургууд (хх 45 тал),

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан:

- гэрч ын “...Н.******* нь манай нөхрийн төрсөн дүүгийнх нь эхнэр, манай бэр юм. Н.*******, Г. хоёр анх хэдэн онд гэр бүл болсныг нь сайн санахгүй байна. 2003, 2004 он хавьцаа гэр бүл болсон байх. Ингээд дундаасаа , , , -Эрдэнэ, гэсэн 2005-2016 оны 5 хүүхэдтэй болсон. Г. нь өнгөрсөн оны 07 дугаар сард өвчний улмаас нас барсан. Тэд яагаад гэрлэлтээ батлуулаагүй талаар нь надад мэдэх зүйл алга байна. Ямартай ч эхнэр, нөхөр болоод амьдарч байсан хүмүүс. Анх гэр бүл болохдоо аль аль нь ганц бие байсан. Гэр бүл болж тусдаа гараад нөхрийгөө нас барах хүртэл салж нийлсэн зүйлгүй хамт амьдарч байсан. Таван хүүхэд нь тавуулаа Н.*******, Г. нарын төрсөн хүүхдүүд мөн...” гэх мэдүүлэг, 

   - гэрч Н.*******гийн “...Н.******* нь миний төрсөн эгч юм. Эгч Н.*******, хүргэн ах Г. хоёр анх 2004 онд танилцаж, гэр бүл болоод 2005 онд том хүү нь төрсөн. Түүнээс хойш 2021 оны 07 дугаар сард хүргэн ах Г.г нас барах хүртэл нь хамт амьдарсан. Энэ хугацаанд тэд , , , -Эрдэнэ, гэсэн 5 хүүхэдтэй болсон. Ах, эгч хоёрыг гэрлэлтээ батлуулаагүй гэдгийг нь бид мэддэг, албан ёсоор батлуул гэж хэлдэг байсан. Хөөцөлдөж явахаас төвөгшөөсөн юм болов уу, яагаад гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүйг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан эхнэр, нөхөр мөн. Хүүхдүүд нь бүгдээрээ ах, эгч хоёрын маань төрсөн хүүхдүүд мөн...”  гэх мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар (хх 46-50 тал) зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Н.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Э., Э., Э., Э.-Эрдэнэ, Э. нарын төрсөн эцэг Боржигон овогт *******гийн // мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Э. //, 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Э. //, 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Э. //, 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Э.-Эрдэнэ //, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э. // нарын төрсөн эцэг Боржигон овогт *******гийн // мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЖАРГАЛТУЯА