Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

  Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

  Шүүгдэгч У.Б******й нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн   У*******н Б***********д холбогдох эрүүгийн 2538000970159 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр  сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, Б****н овогт У******н Б******й,

  Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Б******й нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Б******й нь 2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Э.Н********й “утсаа ломбарданд тавиад өгөөч машин авах гэсэн юм мөнгө дутаад  байна машинаа авчихаад банк бусаас зээл аваад чиний утсыг буцаагаад аваад өгье” гэж  гар утсаар холбогдож  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар итгэл төрүүлэн хуурч, Э.Н******н “Ай фоне **” про загварын гар утсыг авч 3,150,000 төгрөгийн хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан баримт /хх-ийн 13 тал/, хохирогч Э.Н*****н Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 14 тал/, хохирогч Э.Н********н  өгсөн мэдүүлэг /хх-ийн 18, 20 тал/, гэрч Г.Ж******н өгсөн мэдүүлэг /хх-ийн 24 тал/,  гэрч Э.Э*******хийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 тал/,  мөрдөгчийн 2025 оны 02 дугаар  сарын 03-ны өдрийн эд зүйл баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай  тэмдэглэл  /хх-ийн 27-31 тал/, Хаан банкны Хөвсгөл салбарын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 5890/644 дугаартай **** дугаартай данс эзэмшигчийн харилцах дансны хуулга /хх-ийн 50-52 тал/, Д******о ХХК-ийн Хөц/26-30 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 62-69 тал/,  У.Б******й, Э.Н********ь нарын хооронд 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 1.800.000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор  шилүүлнэ..” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 91 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч У.Б******й нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

  Шүүгдэгч У.Б******йгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Н********ьд 3,150,000 төгрөгийн  хохирол учирсан болох нь  Д********о ХХК-ийн Хөц/26-30 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч У.Б******й  хохирогч Э.Н********ь нар нь: “2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “1.800.000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор  шилүүлнэ..” гэх  эвлэрлийн гэрээ  байгуулж, 1,800,000 төгрөгийн хохирол төлбөр гаргуулахаар эвлэрсэн байх тул шүүгдэгч У.Б******йгээс 1,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н********ьд  олгох нь зүйтэй байна.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч У.Б******й нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч  У.Б******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

   Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

   Энэ хэрэгт шүүгдэгч У.Б******й нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл,  36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч Б****н овогт У******н Б******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  У******н Б******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б******д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

   4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б******й нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

    5.  Шүүгдэгч У.Б******д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Б******с 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н********д олгосугай.

   7.  Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   8.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   9.  Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын  яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН