Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00054/И |
Дугаар | 138/ШШ2022/00132 |
Огноо | 2022-01-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2022/00132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Туяамандах,
Нэхэмжлэгч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 онд мэндэлсэн. Одоо 55 настай. Малчнаар 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм. Гэтэл миний нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилласан байдалтай холбоотой тушаал архиваас олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Би 1985 онд 10 дугаар анги төгсөөд, 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс цэргийн алба хааж, 1988 оны 06 сарын 18-ны өдөр цэргээс бэлтгэлээр халагдсан. Ингээд төрж өссөн ******* сумандаа ирж, сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс түүхий эдийн туслахаар ажилд орсон. Ингээд өмч хувьчлагдан, 1992 оны 07 дугаар сараас ажлаас чөлөөлөгдөн өнөөг хүртэл хувиараа мал маллаж байна. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдан 1992 оны 08-12 сар, 1995.01 сараас 2000.12 сарыг дуустал 6 жил 5 сараар нөхөн тооцуулсан. Өөр бусад газар ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Иймд Б.******* намайг 1989 оны 0*******-р сарын 05-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарыг дуустал Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид манаач, түүхий эдийн туслах зэрэг ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* нь ажлаас чөлөөлсөн тушаал нь архиваас олдохгүй байгаагаас зайлшгүй шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх 1 тал), 2. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 3 тал),
3. Дорнод аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 2*******-ний өдрийн 61 дугаар албан бичиг (хх 7 тал),
*******. Нэхэмжлэгчийн Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилд орсон болон өөр ажилд өөрчлөн томилж байсан тухай, мөн 1989 оны 05 сараас 1992 оны 07 сарын дуусталх хугацааны цалин хөлсний талаарх бичилт, тамга, тэмдэг бүхий Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1993 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “*******ын *******” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эх хувь,
5. Дорнод аймгийн ******* сумын Нийгмийн даатгалын тасгаас 201******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “*******ын *******” нэрээр олгосон 1016078 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, түүний ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 6 жил, 5 сараар нөхөн тооцсон тухай 0710000688 дугаартай “Баталгаажилтын хуудас”-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх 8-9 тал),
6. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2/22 дугаартай албан бичиг, тус Тамгын газрын архивт хадгалагдаж буй Худалдаа бэлтгэлийн ангийн санхүүгийн баримтаас түүвэрлэн ирүүлсэн Б.*******ын 1990, 1991 онд авч байсан “Цалингийн түүвэр” (хх 1*******-15 тал),
7. Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын:
- “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 1989 оны 0******* дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай “...Түүхий эдийн туслахаар Б.*******ыг 1989 оны 0*******-р сарын 05-наас ...тус тус томилон ажиллуулсугай...” гэж,
- 26 тоот тушаалын хавсралтын 3-т “...Б.******* /түүхий эдийн туслах/ шагнал 60 төгрөг...” гэж,
- “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай “...Манаачаар бэлтгэлийн туслах ажилтай ******* овогтой *******ыг мөн өдрөөс томилон ажиллуулсугай...” гэж тус тус бичигдсэн тушаалуудын хуулбар (хх 6, 16-17 тал),
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, *******3 дугаар зүйлд зааснаар асуугдсан:
- гэрч *******ийн “...Миний бие 1980-198******* он хүртэл Сүмбэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид касс, 1985-1993 онд хүртэл ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, нярав, нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.******* нь Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 онд бил үү, 1989 онд түүхий эдийн туслахаар ажилд орж байсан. Ингээд 1993 он хүртэл ажилласан. Б.******* нь энэ хугацаанд тасралтгүй ажилласан нь үнэн...” гэх,
- гэрч *******ын “...миний бие 1988-1993 оныг дуустал ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслахаар ажиллаж байсан. Түүхий эдийн эрхлэгч нь Хишигтийн Дандар гэж хүн байсан. Б.******* нь Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид мөн 1988-1993 он хүртэл түүхий эдийн туслахаар тасралтгүй ажилласан нь үнэн...” гэх мэдүүлгүүд болон тэдний иргэний үнэмлэх, ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, тушаал, шүүхийн шийдвэрийн хуулбар (хх 18-33 тал) зэрэг нотлох баримтын шаардлага хангасан бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг нотолсон үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.*******ын Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 0******* дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаач, бэлтгэлийн туслах, түүхий эдийн туслахаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын *******ын Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1989 оны 0******* дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал манаач, бэлтгэлийн туслах, түүхий эдийн туслахаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.******* дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 1******* хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.******* дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА