Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2022/00133

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1 073 784 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын 7 дугаар баг, *******ын EF дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах, ******* регистрийн дугаартай “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь “******* ******* *******” ХХК-аас 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2104/25 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулж, сар бүрийн 02-ны өдөр зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж, одоогоор зээлийг огт төлөхгүй 220 хоног хугацаа хэтрээд байна. Иймд ...үндсэн зээлийн үлдэгдэл 858 090 төгрөг, зээлийн хүү 125 084 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90 610 төгрөг, нийт 1 073 784 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ын /утас / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “******* ******* *******” ХХК-аас магистрын төлбөр төлөх зорилгоор 2021.04.23-ны өдөр 1 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Төрийн банкинд цалингийн зээлтэй, зээлийн хугацаа хэтрэлттэй байсан учир цалин маань бүгд зээлд төлөгдөж, уг компаниас авсан зээлээ төлөөгүй болно. Иймд 2022 оны 06 сар гэхэд уг компаниас нэхэмжилсэн 1 073 784  төгрөгийг бүрэн барагдуулж дууссан байх болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1 073 784 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 321 төгрөгийн 50 хувь болох 15 160.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 160.5 төгрөгийг төсвийн орлогоос, 15 160.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийнЗээлийн гэрээний үүрэгт 1 073 784 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 321 төгрөгийн 50 хувь болох 15 160.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 15 160.5 /арван таван мянга нэг зуун жаран төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, 15 160.5 /арван таван мянга нэг зуун жаран төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                         Г.ЖАРГАЛТУЯА