2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1056

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Г.Хурмандах, иргэдийн төлөөлөгч А.Амартүвшин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***, гэрч Д.***, шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч А.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 13.5 дугаар зүйлийн 1, 12.2 дугаар зүйлийн 3, 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510057462240 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** овогт ***ийн ***  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Б.*** нь насанд хүрээгүй хохирогч Д.***тэй 2025 оны 09 дүгээр сарын эхээр олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр найзын хүсэлт явуулж найз болон харилцаж, хэсэг хугацааны дараа нүцгэн зураг, бичлэгийг өгөхийг шаардаж, олж авч насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц нүцгэн зураг, бичлэгийг эцэг, эх болон найзууд, ангийн группэд чинь нийтэлнэ гэх зэргээр сүрдүүлж, өөртэйгөө бэлгийн харьцаанд орох, бэлэг эрхтнээ хөхөх зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж заналхийлсэн,

          Мөн дээрх үйлдлийг хэрэгжүүлэхдээ насанд хүрээгүй хохирогч Д.***тэй 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 30-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 32 дугаар тойргийн орчимд байх нийтийн байранд найзынхаа гэрт насанд хүрээгүй хохирогч Д.***гийн бэлэг эрхтнээ бэлэг эрхтэн рүү нь оруулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

          2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэх орчимд баригдаж байсан барилгын ажилчдын байран дотор насанд хүрээгүй хохирогч Д.***г буйдан руу түлхэж суулган хүч хэрэглэж уг насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригоос гадуур, түүний хүсэл зоригийн эсрэг ёс бусаар өөрийн бэлэг эрхтнээ хохирогчийн ам руу хийж, бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

          Мөн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд насанд хүрээгүй хохирогч Д.***тэй олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр насанд хүрээгүй хохирогчоор өөрийнх нь бэлэг эрхтнийг оролдуулсан бичлэг хийлгэж садар харилцаж байхдаа хүүхдэд садар самуун сурталчилсан дүрс бичлэг зориуд үзүүлсэн, мөн самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***: “...Цагдаагийн газар очоод охиноо бусдад хүчирхийлүүлснийг мэдсэн, тэрнээс өмнө мэдэж байгаагүй, охин одоо бас сэтгэл зүйн байдал хүнд байгаа, хичээлд явахгүй, сургуулийг солих, хичээлд явуулахаас авхуулаад хүнд байгаа, ганцаараа явахаас айж байгаа, ахыгаа чанга дуугарахаар айдаг болсон, эргээд сэтгэл зүйчээс зөвлөгөө авч уулзалтын түвшинд явж байгаа, эмчилгээ эхлээгүй байгаа. Анхны сэтгэл зүйг авчирна гэж байхгүй, сэтгэл зүйн хохирол болон учирсан хохирлыг нэхэмжилнэ. 2025 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ажлын шаардлагаар өөрийнхөө охидоос холдсон, ээждээ үлдээчхээд явсан, тэрнээс өмнө хүүхдүүдтэйгээ хамт байсан, мэдлэгийг маш сайн өгсөн гэж бодож байна, утсаар байнга холбоотой байсан, ямар нэгэн юмыг нуудаггүй, нээлттэй хүүхэд байсан учир хүүхдээ орхиод ажил хийхээр хөдөө явсан. Фейсбүүкт хяналт тавьдаг, тэр хугацаанд би өөрөө шинэ ажилд орж байсан, өмнө охин зүгээр байсан учир тэр хугацаанд фейсбүүк рүү нь орохыг хүсээгүй, орон зай руу нь орж, өөрийнх итгэлийг алдуулахгүй байхыг хүсээгүй. Өөрөөр нь биеийг нь даалгах хэрэгтэй гэж бодож байсан. Охин гэнэн, юмыг тэр дор нь шийддэг, зөв бурууг тэр дор нь шийдчихээд эргээд хардаг, миний зөв үү, буруу юу гэхгүйгээр асуудлыг шийддэг. Эмнэл зүйн талаасаа эмнэлэгт үзүүлээгүй, бие махбодийн хувьд хүнд байгаа учир хаашаа ч явмааргүй байна гэж байгаа, уйлаад хэцүү байгаа учир явуулж чадаагүй...” гэв.

         

          Гэрч Д.***: “...***гийн нагац ах нь, цуг амьдардаг, тухайн өдөр утсыг нь шалгасан чинь тийм зүйл болсон байсан. Эхлээд би асуусан, агаадаа, эмээдээ, ээждээ хэлэхгүй яасан юм бэ гэхэд айгаад хэлээгүй гэж хэлсэн, чатыг нь уншихад ир, ирэхгүй бол зургийг нь ээжид, эмээд, ахад нь хэлнэ гэдэг агуулгаар нь дарамталсан чат байсан. Хувийн байдлын хувьд дуулгавартай, хичээнгүй, хичээлдээ сайн явдаг, бага насны хүүхэд учир итгэмтгий хүүхэд. Явуулсан зураг, бичлэгийг харсан, 00-н өрөөнд хувцасгүй, шалдан бичлэг явуулсан байсан, ийм бичлэг явуулж болохгүй гэхэд харин тийм ээ гэсэн, яагаад ингэж байгаа юм бэ гэхэд анх зураг гуйгаад байхаар нь өгсөн чинь ингээд дарамтлаад байгаа гэж хэлсэн...” гэв.

 

          Шүүгдэгч Б.***: “...Одоо би 20 настай, хохирогчтой анх фейсбүүкээр 2025 оны 09 дүгээр сард танилцсан, өмнө таньдаггүй байсан, найзын хүсэлт явуулаад танилцсан. Зүгээр л харья гэсэн чинь өөрөө зургаа явуулсан, насанд хүрээгүй гэдгийг чатлаж байхдаа сүүлд мэдсэн. Дарамталж байгаа нь зөв биш, бэлгийн харьцаанд 2 удаа орсон. Бичлэг хийлгээд дарамталсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, садар самуун гэдгийг мэднэ, охиныг оролдож байгаа бичлэг хийлгэж байгаа нь садар самуун мөн. Дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй, үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Хохирол төлнө, цаашид эмчилгээ юм гарвал төлнө, аав, ээж хочр хөдөө байдаг, барилга дээр мужаанаар ажиллаж байгаа, гэмт хэргийн улмаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаа...” гэв.

 

          Иргэдийн төлөөлөгч А.Амартүвшин: “Шүүгдэгч энэ хэрэгт гэм буруутай болно.” гэв.

 

          Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Насанд хүрээгүй хохирогч Д.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Анх бид хоёр фэйсбүүкийн чатаар танилцсан. Над руу фэйсбүүкийн найзын хүсэлт явуулсан. Би *** гэсэн нэртэй фэйсбүүк хаяг ашигладаг. Тэгээд найзын хүсэлтийг нь хүлээн авсан. Тэгээд над руу чатаар сайн уу, хэдэн настай вэ гэж чат бичсэн. Тэгэхээр нь би 13 настай гээд өөрийгөө танилцуулсан. Тэгээд хэд хоногоос надаас зургаа өгчих гэхээр нь би хүнд зургаа өгдөггүй гэж хэлсэн, тэгсэн надаас гуйгаад байхаар нь зөвшөөрөөд зургаа явуулсан. Тэгээд манай найзууд руу найзын хүсэлт явуулаад би энэ зургийг чинь найзууд руу чинь явуулаад, ангийн чинь групп чат руу явуулна гэж сүрдүүлж эхэлсэн. Тэгээд бид хоёр уулзахаар болоод намайг 32-ын тойрог дээр хүрээд ир гэхээр нь би очсон. Тэгээд тэр хүн манай найзынх энд байдаг, манай найзынх руу очъё гээд бид хоёр хамт очсон. Тэр надад уух юм хийж өгөөд бид хоёр юм ярьж суусан, тэгээд тэр намайг оролдож эхэлсэн. Тэгээд би боль гэж эсэргүүцсэн ч гэсэн яаж ч чадаагүй. Тэгээд бэлгийн харилцаанд орсон. Тэгээд надаас нэг өдөр чи хэзээ завтай вэ гэж хэлэхээр нь ойрдоо завгүй, гарахгүй гэж хэлсэн. Тэгээд завтай болохоороо хэлээрэй гэж хэлэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд надаас чи маргааш завтай юу гэж асуухаар нь би завгүй, яасан гэж хэлсэн чинь чи маргааш зав гаргачих гэж хэлсэн, тэгээд би чадахгүй гэж хэлсэн чинь би найзуудад чинь энэ зургийг чинь өгнө, тэгээд ангийн групп дээр чинь тавина гэж хэлсэн. Тэгээд яах ч аргагүй болоод очиж уулзаад найзынх нь гэрт бэлгийн харьцаанд орсон. Тэгэхэд надаас чи надад нэг бичлэг хийгээд өгөөч гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлсэн чинь тэгвэл зургийг чинь ангийн групп дээр чинь тавилаа гээд байсан, би айсандаа нэг бичлэг хийж өгсөн. Тэр миний зураг, бичлэгээр намайг сүрдүүлж эхэлсэн. Тэгээд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нисэх дээр ажил дээр нь очиж уулзсан. Тэгээд автобусны буудал дээр уулзаад, ажил руу алхсан. Тэгээд надад ус хийж өгөөд эмээ намайг дуудаад байсан болохоор явах гэсэн чинь намайг сандал руу түлхээд хүчээр миний ам руу бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд эмээ дуудаад байна, одоо боль, боль гэж хэлээд цаашаа түлхчихээд цүнхээ аваад гарсан. Тэгээд хэд хоногийн өмнө агаа миний утсыг үзчихээд миний гар утаснаас чат бичээд тэр хүнийг гэрийн автобусны буудал дээр дуудсан. Агаа тэр хүнийг дуудчихлаа, чи түүрүүлээд автобусны буудал руу явж бай гэж хэлсэн, тэгээд тэр хүнийг барьж аваад цагдаагийн хэлтэс дээр авчирч өгсөн.

Над руу найзын хүсэлт явуулсан хаяг нь англи үсэгтэй нэртэй байсан. Би Англиар уншиж чаддаггүй юм. Хичээл эхэлснээс хойш эхний 7 хоног өнгөрч байхад над руу найзын хүсэлт явуулсан. Яг хэзээ явуулсныг нь санахгүй байна. Найзын хүсэлт явуулаад л шууд чат бичсэн. Тухайн хүн рүү би өөрийнхөө зургийг явуулсан. Бүсэлхийнээс дээшээ хөх ил гарсан зургаа явуулсан. Би уг нь цээживчтэй гаргасан зургаа явуулсан юм, тэгсэн чинь цээживчгүй зургаа явуулчих гэхээр нь явуулсан.Би тэр хүнтэй чаталж эхлээд 7 хоногийн дараа явуулсан.

 Би 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр билүү, 18-ны өдөр 32 дугаар тойргийн автобусны буудал дээр анх уулзсан. Тэгээд 32 дугаар тойргийн автобусны буудлаас зүүн тийшээ доошоо буугаад гудамжаар явсан. Тэгээд баахан хаалгануудтай нийтийн байр байсан. Тухайн хүн надтай хоёр удаа бэлгийн харьцаанд орсон. 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найзынх нь гэрт хамгийн анх бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 10 дугаар сарын 30-ны өдөр найзынх нь гэрт орсон. Бэлгэвч гэж мэднэ, тухайн хүн надтай бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн. Урьд нь бэлгийн харьцаанд орж үзээгүй.

Тэр надаас доодхоо оролдож байгаа бичлэг хийгээд өгөөч гэж гуйсан. Намайг зураг явуулсны дараа надаас чатаар бичлэг хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би үгүй ээ, тийм зүйл хийж чадахгүй гэж чат бичсэн. Тэгсэн чинь тэгвэл энэ зургийг чинь ангийн групп, найзуудад чинь өгнө гэж чатаар хэлсэн. Тэгэхээр нь би айгаад хийж өгсөн. Би тэр хүнтэй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй. Гар хөдөлгөхгүй гээд орны толгой дээр миний 2 гарыг уячихсан болохоор би яаж ч чадаагүй. Би тухайн хүний үйлдлийг эсэргүүцэж баруун гарыг нь хазсан, тэгээд өшиглөсөн. Намайг өшиглөөд байсан болохоор миний хөлийг уяачихсан, тэгээд бэлгийн харьцаанд орсон.

Тэр хүн зураг бичлэг өгснөөс хойш дарамталдаг болсон. Надаас байнга чи хэзээ завтай вэ гэж асуудаг байсан, тэгээд би завгүй гээд байсан чинь зургийг чинь найзуудад чинь өгнө шүү гэж дарамталсан. Тэгэхээр нь би чамайг агаа нартаа хэлнэ шүү гэж хэлсэн чинь би чиний зураг бичлэгийг чинь явууллаа гэж хэлсэн. Тэгээд би айгаад агаа нартаа хэлж чадаагүй. Миний зураг бичлэгийг ангийн групп чат, найзууд, багш руу явуулна гээд байсан. Тэгээд ээж, эмээд хэлнэ гээд байсан учраас би айгаад уулзсан. Би тэр хүнтэй 3 удаа уулзсан. 2 удаа найзынх нь гэрт, 1 удаа ажил дээр нь уулзсан. Тэр хүний ажил Буянт-Ухаа спорт цогцолборын автобусны буудал дээр буугаад зам гараад, замаа дагаж явж байтал сургууль өнгөрсөн, тэгээд ногоон өнгөтэй шилэн цонхтой барилга байсан, тэрний ойролцоо ногоон даавуугаар бүтээчихсэн дөнгөж барьж байсан барилга байсан. Тэгээд ажилчдын цай уудаг хэсэг гээд доош шатаар бууж ажилчдын цай уудаг хэсэг рүү орсон. Тэгээд бид хоёр хоёулхнаа байсан. Өрөө байсан тэр дотор нь буйдан, сандал байсан. Тэгээд надад ус хийж өгөөд эмээ намайг дуудаад байсан болохоор явах гэсэн чинь намайг сандал руу түлхээд хүчээр миний ам руу бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд эмээ дуудаад байна, одоо боль боль гэж хэлээд цаашаа түлхчхээд цүнхээ аваад гарсан. ...Мөн тэр үед би тэрнээс ус өгөхийг гуйсан. Тэгээд надаас хөхөж өгөхийг гуйсан, би анхандаа үгүй гэсэн ч тэр надад би чиний зураг бичлэгийг найзууд, гэр бүлийнхэн рүү чинь өгнө гэсэн. Тэр надад яаж хөхөх талаар зааж өгсөн. Тэр үед нь эмээ 2-3 удаа залгаад, тэгээд би утсаар ярихад эмээ намайг хурдан ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би хурдан ир гэнээ гэж хэлээд явсан. ...Би бичсэн тал чатаа устгаад талыг нь хадгалж бай гэж ах хэлэхээр нь устгалгүй хадгалсан...” /хавтаст хэргийн 79-81 дэх тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд байх Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйчээр 2025 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс ажиллаж эхэлсэн юмаа, тиймээс өөрийн 3 хүүхдүүдээ Улаанбаатар хотод сургуульд нь явуулахаар эмээгийнд нь үлдээсэн. Хүүхдүүдтэйгээ утсаар байнгын холбоотой байдаг. Гэтэл 2025 оны 11 дүгээр сарын эхээр санагдаад байна, манай том эрэгтэй дүү *** над руу залгаад эгчээ та хурдан ир гэж хэлэхээр нь яасан бэ гэхэд та өөрөө ирээд мэдээ, би хэлж чадахгүй байна гэхээр нь би шууд Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирэхэд намайг цагдаа руу дагуулж явсан ба би Хан-Уул дүүргийн цагдаа дээр очиж уулзахад танай охин *** бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна гэж хэлэхээр нь би бүр гайхаад охиноосоо асуухад юу ч ярихгүй, өмнөхөөсөө өөрчлөгдчихсөн байсан.

Тэгээд эмэгтэй мөрдөгч охиноос мэдүүлэг авсан ба би хажууд нь хамт байсан ингээд охин мөрдөгчид болсон зүйлээ ярьж байхад би охиндоо юу болсон талаар мэдсэн.

Охин хэлэхдээ нэг танихгүй эрэгтэй фейсбүүкээр танилцъя гээд мессеж бичээд танилцсан ба тэр эрэгтэйн нэрийг манай охин мэдэхгүй байсан ба манай охин англиар уншиж чаддаггүй учир фейсбүүк нэрийг нь мэдэхгүй байсан. Ингээд тухайн эрэгтэй манай охиныг зургаа явуул гэхээр нь манай охин жаахан юм болохоор итгээд зургаа явуулсан байсан, тэгтэл тухайн зургаар нь далимдуулаад тухайн залуу найзууд, гэр бүлийнхэн рүү чинь чиний зургийг явуулна надтай уулз, надтай бэлгийн харьцаанд ор гэж дарамталсан байсан ба манай охин өөрийгөө 13 настай гэдгээ чатаар хэлсэн байсан.

Манай хоёр дүү ***, *** нар миний охинд юу тохиолдсоныг мэдээд охины гар утсаар тухайн эрэгтэйтэй чат бичиж уулзах цаг товлоод уулзахаар болоод барьж аваад Хан-Уул дүүргийн цагдаа дээр аваачиж өгсөн байсан.

Манай охин *** энэ хэргээс өмнө өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж хэлсэн. Угаасаа орж байгаагүй, би сайн мэдэж байна, би энэ жилээс л охиноо өөрийн асаргаанаас холдуулсан. Манай охин *** нь 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын том охин, доороо 2 дүүтэй, бага боловсролтой. Ерөнхий боловсролын 34 дүгээр сургуульд сурдаг, хувийн зан чанарын хувьд их нээлттэй, гэнэн итгэмтгий, их сониуч хүүхэд байгаа юм, дуулах, бүжиглэх авьяастай.

Би тухайн хэргээс хойш охиноо өмнөх фейсбүүкээ битгий ашигла гээд өөр фейсбүүк нээж өгсөн, тэгтэл тухайн хэрэгтэн миний охин ***гийн шинэ фейсбүүк хаяг руу дахин мессеж бичиж зургийг нь явуулаад надад бичлэгээ өг зэргээр дарамтлан надад цагдаа ах байгаа би ямар нэгэн ял авахгүй шүү, ээж аргалчихна гэх зэргээр сүрдүүлээд заналхийлж бичсэн, тэгэхээр нь би охиныхоо шинэ фейсбүүк кодыг мэддэг учраас охины өмнөөс чат бичихэд охиныг англиар ойлгохгүй байх гээд баахан хараасан үг хэллэг бичсэн бөгөөд тухайн чатыг би цагдаад гаргаж өгсөн.

Би гомдолтой байна, хуулийн дагуу хатуу шийтгэж өгнө үү. Миний охин одоо сэтгэл санаагаар  их унасан, тогтворгүй болсон, дүү эмээтэйгээ таарахгүй, хичээлээ хийхгүй, гэртээ малгайтай цамцны юүдэнг толгой дээгүүрээ давуулж өмсөөд доошоо хараад чихэвч зүүгээд суудаг болчихсон. Их л хэцүү дотогшоо болсон байна...” /хавтаст хэргийн 88-90 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, би гэртээ байхдаа дүү ***гийн утсыг шалгахаар хэнтэй харьцаж байна, ер нь юу хийгээд яваад байгааг нь мэдэхээр гар утсыг нь өөрөөс нь асуугаад авсан ба ***гийн гар утсыг үзэж фейсбүүк мессежийг нь гүйлгэж харж байгаад танихгүй нэрийг нь санахгүй байна нэг хаягаас мессеж ирсэн байхаар нь сонирхоод ороод харахад элдэв хараалын үгтэй сонин утгатай зүйл бичсэн байхаар нь чатыг нь дээшээ гүйлгээд үзэхэд дүү ***г хараасан мөн зураг бичлэгээ өг гэж дарамталсан чатууд байсан. Дүү өөрийнхөө зургуудыг явуулсан байхаар нь би ***д яагаад танихгүй хүн рүү зургаа явуулж байгаа юм бэ, нэрийг нь мэдэх юм уу, хэн юм бэ гэхэд хариулахгүй суугаад байхаар нь чи ингэж танихгүй хүн рүү зургаа явуулж болохгүй, чамайг яасан юм, дарамталсан уу, ахдаа хэлчих, би уурлахгүй гэхэд *** уйлсан, тэгснээ надад хэлэхдээ тухайн хүн өөртөө нь эхлээд гоё харьцаж байсан, өөрийнхөө зургийг явуул гэхээр нь явуулсан, тэгтэл гэнэт сонин ааш гаргаад миний явуулсан зургаар намайг дарамталж ангийнхан, багш, ээж, ах, эгчид хэлнэ гээд намайг айлгаад, сүрдүүлээд байсан, би та нараас айсан, ангийнхаа хүүхдийг мэдчих бий гэж айгаад үгэнд нь орсон, тэгээд надтай уулзаж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлэхээр нь би яахаа мэдэхгүй байж байхад нөгөө хүнээс нь ***д байна уу гэсэн чат ирэхээр нь би нөгөө хүнтэй нь ***гийн гар утсаар, хаягаар нь чаталж байгаад худлаа уулзъя гэж бичээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзахаар болоод очсон ба тэр хүнийг ирэх болов уу гэж хартал хүрээд ирсэн. Тэгээд хүрээд ирэхээр нь би шууд цагдаа дээр аваачиж өгсөн.

*** нь айлын том охин манай эгч хөдөө багшаараа ажилладаг учир манай гэрт ээжтэй хамт амьдарч байна, 13 настай, хувийн зан байдлын хувьд даруухан, дөлгөөн ааштай, сурлага хөдөлмөртөө шаргуу, хичээнгүй, элдэв муу ааш зан байхгүй, муу зуршилгүй, сайн хүүхэд байгаа юм. Яриа, хүнтэй нээлттэй, жаахан итгэмтгий гэнэн хүүхэд байгаа юм...” /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ***тэй бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би ***тэй чаталдаг байсан ба чатаар над руу зургуудаа явуулсан. Эхний удаад би ***г эмзэг эрхтний зураг, шалдан зургаа явуулаач гэхэд өөрөө өгсөн ба дараагийн удаагаас би зургаа явуулахгүй байхаар нь тоглоод найзууд руу чинь явуулна шүү гэж хэлээд авдаг болсон. Би ***тэй 1 удаа уулзсан, 2025 оны 11 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын ойролцоо уулзаж ярилцсан, зүгээр л уулзсан. Тэгээд 5 минут болоогүй эмээ дуудаад байна гээд яваад өгсөн. Би дээрх хүүхдүүдийн зургийг харчихаад устгачихдаг байсан, ямар нэгэн зарын группт зарж борлуулаагүй. Би ***тэй чаталж байхдаа 2025 оны 11 дүгээр сарын эхээр 13 настай гэдгийг нь мэдсэн би хэдтэй юм бэ гэхэд *** 13 настай гэдгээ хэлсэн...” /хавтаст хэргийн 163-164, 166-167 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн шалгаах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.***гийн охин хальс гэмтэлгүй бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдэх чадвартай...” /хавтаст хэргийн 108 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14133 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 2. 3. 4. Д.***ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

5. 6. Охин хальс нь гэмтэлгүй байна.

7. 8. 9. Д.***гийн үтрээ болон шулуун гэдсэнд эр бэлгийн эс илрээгүй.

10. Бэлгийн замын халдварт өвчингүй байна...” /хавтаст хэргийн 111-112 дахь тал/ гэсэн,

 

- Мөн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 037 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. ***гийн *** /РД:УЧ12252100/-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.

2. 3. Д.*** /РД:УЧ12252100/-ийн сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх эсхүл байнгынх эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэл засал болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх зэргээс хамаарна...” /хавтаст хэргийн 125-127 дахь тал/ гэсэн,

 

- Мөн газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14255 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. 2. 3. 4. Б.***ийн биед болон бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй.

5. Бэлгийн замын халдварт өвчингүй байна.

6. 7. Б.*** нь хурьцал үйлдэх чадвартай байна.

8. В III бүлгийн цустай байна...” /хавтаст хэргийн 140-141 дэх тал/ гэсэн,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Д.*** нь Гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл хөдлөлийн хариу урвалтай байна. Уг эмгэг нь үе шатгүй олдмол эмгэг болно.

2. Д.*** нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Д.*** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин гэмт хэрэг үйлдэгдсэний дараа Гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл хөдлөлийн хариу урвалтай болсон байх боломжтой байна. Уг хариу урвал нь хэдий хугацаанд үргэлжлэхийг урьдчилан тогтоох боломжгүй...” /хавтаст хэргийн 132-135 дахь тал/ гэсэн,

 

- Мөн газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Б.*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.*** нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Б.*** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлтөнд орсон гэх баримт шинж үгүй байна.

4. Б.*** нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадаж байсан байна. Б.*** нь хэрэг хариуцах чадвартай байна.

5. Б.*** нь гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдсэн гэх сэтгэцийн шинж тэмдэг үгүй байна...” /хавтаст хэргийн 148-150 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

-  Өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

- Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12, 16, 17, 52, 201 дэх тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Д.***гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дэх тал/,

- Нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-49, 53-75 дахь тал/,

 

- Шүүгдэгч Б.***ийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 190 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 191 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 192 дахь тал/, суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт /хавтаст хэргийн 193 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 194 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 188 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, өөрт нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг зориуд үзүүлсэн бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. 

 

Дээрх гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг шалгахад энэ гэмт хэргийг үйлдэх гэмт этгээд санаа зорилгын хувьд эр, эмийн ёсоор хурьцал үйлдэх хүсэлгүй, гагцхүү шалиглаж, садар самуун байдлаар хохирогчийн бие эрхтнийг тохуурхах, хохирогчийг зодож занчих, ороолгож өвтгөх, хазах зэргээр доромжилж хурьцал үйлдэхээр илрэх бөгөөд хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт “...Би тэр хүнтэй 3 удаа уулзсан, хоёр удаа найзынх нь гэрт, нэг удаа ажил дээр нь уулзсан. Тэр хүний ажил Буянт-Ухаа спорт цогцолборын автобусны буудлаас зам гараад, замаа дагаж явж байтал сургууль өнгөрсөн, тэгээд ногоон өнгөтэй шилэн цонхтой барилга байсан, тэрний ойролцоо ногоон даавуугаар бүтээчихсэн дөнгөж барьж байсан барилга байсан. Тэгээд ажилчдын цай уудаг хэсэг гээд доош шатаар бууж ажилчдын цай уудаг хэсэг рүү орсон, бид хоёр хоёулхнаа байсан. Өрөө байсан тэр дотор нь буйдан, сандал байсан. Тэгээд надад ус хийж өгөөд эмээ намайг дуудаад байсан болохоор явах гэсэн чинь намайг сандал руу түлхээд хүчээр миний ам руу бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд эмээ дуудаад байна, одоо боль боль гэж хэлээд цаашаа түлхчхээд цүнхээ аваад гарсан. ...Мөн тэр үед би тэрнээс ус өгөхийг гуйсан. Тэгээд надаас хөхөж өгөхийг гуйсан, би анхандаа үгүй гэсэн ч тэр надад би чиний зураг бичлэгийг найзууд, гэр бүлийнхэн рүү чинь өгнө гэсэн. Тэр надад яаж хөхөх талаар зааж өгсөн. Тэр үед нь эмээ 2-3 удаа залгаад, тэгээд би утсаар ярихад эмээ намайг хурдан ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би хурдан ир гэнээ гэж хэлээд явсан...” /хавтаст хэргийн 79-81 дэх тал/ гэсэн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.***ийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэх орчимд баригдаж байсан барилгын ажилчдын байран дотор насанд хүрээгүй хохирогч Д.***г буйдан руу түлхэж суулган хүч хэрэглэж уг насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригоос гадуур, түүний хүсэл зоригийн эсрэг ёс бусаар өөрийн бэлэг эрхтнээ хохирогчийн ам руу хийсэн гэмт хэрэгт бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байх тул дүүргийн прокуророос шүүгдэгчид энэ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд нь халдаж, хурьцал үйлдэх зорилгоор хохирогчийн бэлэг эрхтэнд, өөр хэсэгт өөрийн бэлэг эрхтэн, бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулж эхэлснээр үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Б.***ийн дээрх үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.*** нь насанд хүрээгүй хохирогч Д.***тэй 2025 оны 09 дүгээр сарын эхээр олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр найзын хүсэлт явуулж, найз болон харилцаж, хэсэг хугацааны дараа нүцгэн зураг, бичлэгийг өгөхийг шаардаж, олж авч насанд хүрээгүй, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц нүцгэн зураг, бичлэгийг эцэг, эх болон найзууд, ангийн группт нийтэлнэ гэх зэргээр сүрдүүлж, өөртэйгөө бэлгийн харьцаанд орох, бэлэг эрхтнээ хөхөх зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж заналхийлсэн,

          Мөн дээрх үйлдлийг хэрэгжүүлэхдээ насанд хүрээгүй хохирогч Д.***тэй 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болон 30-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 32 дугаар тойргийн орчимд байх нийтийн байранд найзынхаа гэрт насанд хүрээгүй хохирогч Д.***гийн бэлэг эрхтнээ бэлэг эрхтэн рүү нь оруулан хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэх,

          2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэх орчим баригдаж байсан барилгын ажилчдын байран дотор насанд хүрээгүй хохирогч Д.***г буйдан луу түлхэж суулган хүч хэрэглэж уг насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригоос гадуур, түүний хүсэл зоригийн эсрэг ёс бусаар өөрийн бэлэг эрхтнээ хохирогчийн ам руу хийж, бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

          Мөн үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд насанд хүрээгүй хохирогч Д.***тэй олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр харилцаж байхдаа хүүхдэд садар самуун сурталчилсан дүрс бичлэг зориуд үзүүлсэн, мөн насанд хүрээгүй хохирогчоор өөрийнх нь бэлэг эрхтнийг оролдуулсан бичлэг хийлгэж садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Д.***гийн: “...Анх Б.***той фэйсбүүкийн чатаар танилцсан, би *** гэсэн нэртэй фэйсбүүк хаяг ашигладаг, над руу фэйсбүүкийн найзын хүсэлт явуулсан, найзын хүсэлтийг нь хүлээн авсан. Над руу чатаар сайн уу, хэдэн настай вэ гэж чат бичихэд нь би 13 настай гээд өөрийгөө танилцуулсан. Тэгээд хэд хоногоос надаас зургаа өгчих гэхээр нь би хүнд зургаа өгдөггүй гэж хэлсэн, тэгсэн надаас гуйгаад байхаар нь зөвшөөрөөд зургаа явуулсан. Тэгээд манай найзууд руу найзын хүсэлт явуулаад би энэ зургийг чинь найзууд руу чинь явуулаад, ангийн чинь групп чат руу явуулна гэж сүрдүүлж эхэлсэн. Тэгээд бид хоёр уулзахаар болоод намайг 32-ын тойрог дээр хүрээд ир гэхээр нь би очсон. Тэгээд тэр хүн манай найзынх энд байдаг, манай найзынх руу очъё гээд байхаар нь бид хоёр хамт очсон. Тэр надад уух юм хийж өгөөд бид хоёр юм ярьж суусан, тэгээд тэр намайг оролдож эхэлсэн. Тэгээд би боль гэж эсэргүүцсэн ч яаж ч чадаагүй. Тэгээд бэлгийн харилцаанд орсон. Нэг өдөр надаас чи хэзээ завтай вэ гэхээр нь ойрдоо завгүй, гарахгүй гэхэд завтай болохоороо хэлээрэй гэж хэлэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд надаас чи маргааш завтай юу гэж асуухаар нь би завгүй, яасан гэхэд чи маргааш зав гаргачих гэж хэлсэн, би чадахгүй гэхэд найзуудад чинь энэ зургийг чинь өгнө, тэгээд ангийн групп дээр чинь тавина гэж хэлсэн. Тэгээд яах ч аргагүй болоод очиж уулзаад найзынх нь гэрт бэлгийн харьцаанд орсон. Тэгэхэд надаас чи надад нэг бичлэг хийгээд өгөөч гэж хэлэхээр нь би үгүй гэсэн чинь тэгвэл зургийг чинь ангийн групп дээр чинь тавилаа гээд байсан, би айсандаа нэг бичлэг хийж өгсөн. Тэр миний зураг, бичлэгээр намайг сүрдүүлж эхэлсэн. Тэгээд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нисэх дээр ажил дээр нь очиж уулзсан. Тэгээд автобусны буудал дээр уулзаад, ажил руу алхсан. Тэгээд надад ус хийж өгөөд эмээ намайг дуудаад байсан болохоор явах гэсэн чинь намайг сандал руу түлхээд хүчээр миний ам руу бэлэг эрхтнээ хийсэн. Тэгээд эмээ дуудаад байна, одоо боль, боль гэж хэлээд цаашаа түлхчихээд цүнхээ аваад гарсан. Тэгээд хэд хоногийн өмнө агаа миний утсыг үзчихээд миний гар утаснаас чат бичээд тэр хүнийг гэрийн автобусны буудал дээр дуудсан. Агаа тэр хүнийг дуудчихлаа, чи түүрүүлээд автобусны буудал руу явж бай гэж хэлсэн, тэгээд тэр хүнийг барьж аваад цагдаагийн хэлтэс дээр авчирч өгсөн.

Тухайн хүн надтай хоёр удаа бэлгийн харьцаанд орсон. 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найзынх нь гэрт хамгийн анх бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 10 дугаар сарын 30-ны өдөр найзынх нь гэрт орсон. Бэлгэвч гэж мэднэ, тухайн хүн надтай бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн. Урьд нь бэлгийн харьцаанд орж үзээгүй. Тэр надаас доодхоо оролдож байгаа бичлэг хийгээд өгөөч гэж гуйсан. Намайг зураг явуулсны дараа надаас чатаар бичлэг хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би үгүй ээ, тийм зүйл хийж чадахгүй гэж чат бичсэн. Тэгсэн чинь тэгвэл энэ зургийг чинь ангийн групп, найзуудад чинь өгнө гэж чатаар хэлсэн. Тэгэхээр нь би айгаад хийж өгсөн. Би тэр хүнтэй бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрөөгүй. Гар хөдөлгөхгүй гээд орны толгой дээр миний 2 гарыг уячихсан болохоор би яаж ч чадаагүй. Би тухайн хүний үйлдлийг эсэргүүцэж баруун гарыг нь хазсан, тэгээд өшиглөсөн. Намайг өшиглөөд байсан болохоор миний хөлийг уячихсан, тэгээд бэлгийн харьцаанд орсон. Тэр хүн зураг бичлэг өгснөөс хойш дарамталдаг болсон. Надаас байнга чи хэзээ завтай вэ гэж асуудаг байсан, тэгээд би завгүй гээд байсан чинь зургийг чинь найзуудад чинь өгнө шүү гэж дарамталсан. Тэгэхээр нь би чамайг агаа нартаа хэлнэ шүү гэж хэлсэн чинь би чиний зураг бичлэгийг чинь явууллаа гэж хэлсэн. Тэгээд би айгаад агаа нартаа хэлж чадаагүй. Миний зураг бичлэгийг ангийн групп чат, найзууд, багш руу явуулна гээд байсан. Тэгээд ээж, эмээд хэлнэ гээд байсан учраас би айгаад уулзсан. ...Би бичсэн тал чатаа устгаад талыг нь хадгалж бай гэж ах хэлэхээр нь устгалгүй хадгалсан...” /хавтаст хэргийн 79-81 дэх тал/ гэсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***гийн: “...2025 оны 11 дүгээр сарын эхээр санагдаад байна, манай эрэгтэй дүү *** над руу залгаад эгчээ, та хурдан ир гэхэд би яасан бэ гэхэд та өөрөө ирээд мэдээ, би хэлж чадахгүй байна гэхээр нь би шууд Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирэхэд намайг цагдаа руу дагуулж явсан ба би Хан-Уул дүүргийн цагдаа дээр очиж уулзахад танай охин *** бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна гэж хэлэхээр нь би бүр гайхаад охиноосоо асуухад юу ч ярихгүй, өмнөхөөсөө өөрчлөгдчихсөн байсан.

Тэгээд эмэгтэй мөрдөгч охиноос мэдүүлэг авсан ба би хажууд нь хамт байсан ингээд охин мөрдөгчид болсон зүйлээ ярьж байхад би охиндоо юу болсон талаар мэдсэн. Охин хэлэхдээ нэг танихгүй эрэгтэй фейсбүүкээр танилцъя гээд мессеж бичээд танилцсан ба тэр эрэгтэйн нэрийг манай охин мэдэхгүй байсан ба манай охин англиар уншиж чаддаггүй учир фейсбүүк нэрийг нь мэдэхгүй байсан. Ингээд тухайн эрэгтэй манай охиныг зургаа явуул гэхээр нь манай охин жаахан юм болохоор итгээд зургаа явуулсан байсан, тэгтэл тухайн зургаар нь далимдуулаад тухайн залуу найзууд, гэр бүлийнхэн рүү чинь чиний зургийг явуулна надтай уулз, надтай бэлгийн харьцаанд ор гэж дарамталсан байсан ба манай охин өөрийгөө 13 настай гэдгээ чатаар хэлсэн байсан...” /хавтаст хэргийн 88-90 дэх тал/ гэсэн, гэрч Д.***ын: “...2025 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, би гэртээ байхдаа дүү ***г хэнтэй харьцаж байна, ер нь юу хийгээд яваад байгааг нь мэдэхээр утсыг нь шалгахаар гар утсыг нь өөрөөс нь асууж авсан ба ***гийн гар утсыг үзэж фейсбүүк мессежийг нь гүйлгэж харж байгаад танихгүй нэрийг нь санахгүй байна, нэг хаягаас мессеж ирсэн байхаар нь сонирхоод ороод харахад элдэв хараалын үгтэй сонин утгатай зүйл бичсэн байхаар нь чатыг нь дээшээ гүйлгээд үзэхэд дүү ***г хараасан мөн зураг бичлэгээ өг гэж дарамталсан чатууд байсан. Дүү өөрийнхөө зургуудыг явуулсан байхаар нь би ***д яагаад танихгүй хүн рүү зургаа явуулж байгаа юм бэ, нэрийг нь мэдэх үү, хэн юм бэ гэхэд хариулахгүй суугаад байхаар нь чи ингэж танихгүй хүн рүү зургаа явуулж болохгүй, чамайг яасан юм, дарамталсан юм уу, ахдаа хэлчих би уурлахгүй гэхэд *** уйлсан, тэгснээ надад хэлэхдээ тухайн хүн өөртөө нь эхлээд гоё харьцаж байсан, өөрийнхөө зургийг явуул гэхээр нь явуулсан, тэгтэл гэнэт сонин ааш гаргаад миний явуулсан зургаар намайг дарамталж ангийнхан, багш, ээж, ах, эгчид хэлнэ гээд намайг айлгаад, сүрдүүлээд байсан, би та нараас айсан, ангийнхаа хүүхдийг мэдчих бий гэж айгаад үгэнд нь орсон, тэгээд надтай уулзаж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлэхээр нь би яахаа мэдэхгүй байж байхад нөгөө хүнээс нь ***д байна уу гэсэн чат ирэхээр нь би нөгөө хүнтэй нь ***гийн гар утсаар, хаягаар нь чаталж байгаад худлаа уулзъя гэж бичээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээр уулзахаар болоод очсон ба тэр хүнийг ирэх болов уу гэж хартал хүрээд ирсэн. Тэгээд хүрээд ирэхээр нь би шууд цагдаа дээр аваачих өгсөн...” /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ гэсэн, шинжээч Т.Номинцэцэгийн: “...Д.***гийн охин хальс гэмтэлгүй бэлгийн харьцаанд орж хурьцал үйлдэх чадвартай...” /хавтаст хэргийн 108 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 14133 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.***ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Охин хальс нь гэмтэлгүй байна. Д.***гийн үтрээ болон шулуун гэдсэнд эр бэлгийн эс илрээгүй. Бэлгийн замын халдварт өвчингүй байна...” /хавтаст хэргийн 111-112 дахь тал/ гэсэн, мөн газрын 2025 оны 037 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.*** /РД:УЧ12252100/-ийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Д.***гийн сэтгэцэд учирсан хор уршиг нь түр зуурынх, эсхүл байнгынх эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, хамт олны дэмжлэг бүхий орчин, цаашид сэтгэл засал болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэх зэргээс хамаарна...” /хавтаст хэргийн 125-127 дахь тал/ гэсэн, мөн газрын 2025 оны 14255 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.***ийн биед болон бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй. Б.*** нь хурьцал үйлдэх чадвартай, В III бүлгийн цустай байна...” /хавтаст хэргийн 140-141 дэх тал/ гэсэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 8 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: Д.*** нь гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл хөдлөлийн хариу урвалтай байна. Уг эмгэг нь үе шатгүй олдмол эмгэг болно. Д.*** нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.*** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэг өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Харин гэмт хэрэг үйлдэгдсэний дараа Гэмтлийн дараах стрессийн эмгэг, сэтгэл хөдлөлийн хариу урвалтай болсон байх боломжтой байна. Уг хариу урвал нь хэдий хугацаанд үргэлжлэхийг урьдчилан тогтоох боломжгүй...” /хавтаст хэргийн 132-135 дахь тал/ гэсэн, мөн газрын 2025 оны 1243 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: Б.*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.*** нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусган илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.*** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочрол болон өөрчлөлтөнд орсон гэх баримт шинж үгүй байна. Б.*** нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодож чадаж байсан байна. Б.*** нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.*** нь гэмт хэргийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ үйлдсэн гэх сэтгэцийн шинж тэмдэг үгүй байна...” /хавтаст хэргийн 148-150 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дахь тал/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12, 16, 17, 52, 201 дэх тал/, насанд хүрээгүй хохирогч Д.***гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дэх тал/, нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-49, 53-75 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.***ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуй баримт мэдээллийг тараахаар сүрдүүлсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс, бичлэг зориуд үзүүлсэн, хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн шинжүүдийг тус тус бүрэн хангасан байна гэж шүүхээс дүгнэв.  

 

Насанд хүрээгүй хохирогч Д.*** гэмт хэрэг гарахад буюу 2025 оны 09 дүгээр сарын эхээр 13 нас, 4 сартай, хүчиндэх гэмт хэргийг үйлдэх үед буюу 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 нас, 5 сар, 01 хоногтой байсан нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа, нас тоолсон тэмдэглэлээр /хавтаст хэргийн 14, 15 дахь тал/ тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.***ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид А.Амартүвшин “Шүүгдэгч энэ гэмт хэрэгт гэм буруутай болно” гэсэн дүгнэлт гаргасныг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хүлээн авах боломжтой гэж дүгнэсэн болно.

 

2. Шүүгдэгч Б.***ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.*** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл /хавтаст хэргийн 171-174, 179-180, 181 дэх тал/ нийт 28 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.***, түүний хууль ёсны төлөөлөгч Д.*** нараас мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** шүүхийн хэлэлцүүлэгт цаашид гаарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй Д.***гийн  сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 10,288,080 төгрөгөөр тогтоож гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид учирсан шууд болон шууд бус хохиролтой холбоотой, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Б.***оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх зүйтэй.

 

Эрүүгийн 2510057462240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.***ийн өмгөөлөгч А.Ганзоригоос: “...Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, өөрөөр хэлбэл нүцгэн зургаа илгээх, өөрийн бэлэг эрхтэн рүүгээ дунд хуруу, эрхий хуруугаа хийсэн бичлэгээ явуулсан, энэ бичлэгийн хувьд өөрийнхөө дур хүслээ хангасан байгааг анхаарна уу. Шүүгдэгч нь нэг сар орчим цагдан хоригдохдоо их зүйлийг ойлгосон, дүгнэсэн байгаа тул хорих ялыг багаар оногдуулж өгнө үү” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэмт хэрэг гарах үед 13 нас, 05 сар, 01 хоногтой буюу бага насны хохирогчтой шүүгдэгч нь чатаар танилцаж, түүний нүцгэн зургийг гуйж, аргадаж авсныхаа дараа тухайн зургийг олон нийтийн сүлжээнд тавих, найзууд болон ар гэрийхэн, бусад хүмүүст илгээхээр сүрдүүлж, дарамталж бичлэг хийлгүүлж авсан, улмаар тухайн зураг, бичлэгээр түүний хийх ёсгүй үйлдлийг хийлгэж, хүчиндсэн нь гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар гаргасан өмгөөлөгчийн санал, дүгнэлт үндэслэлгүй гэж шүүхээс үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч ***ийн ***ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ид оногдуулсан 20 /хорь/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ийн цагдан хоригдсон нийт 28 /хорин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***оос 10,288,080 /арван сая хоёр зуун наян найман мянга ная/ төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.***д олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчид учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгч Б.***оос нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн 2510057462240 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.***ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР 

 

                               ШҮҮГЧ                                                         Л.БААТАР

                                                                       

                                           ШҮҮГЧ                                                         Х.ОДБАЯР