Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 128/шш2023/0730

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “С*******” ХХК,

Хариуцагч: , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******,

Маргааны төрөл: “С*******” ХХК-д холбогдуулан гаргасан , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, С.Х*******, хариуцагч Л.А*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******аа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“С*******” ХХК-аас  , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******д холбогдуулан “, газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай  гомдлын шаардлага гаргасан.

2.Анх “С*******” ХХК-аас , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын “2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр гомдлыг нь хэрэгсэхгүй болгосныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 39 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, , газрын, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

3.Дээрх тогтоолын дагуу , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсаар “С*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тус компани эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүссэн байна.

4.Харин уг захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10714 дүгээр захирамжаар “С*******” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

5.Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0095 дугаар шийдвэрээр “С*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагч , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 000******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 /гуч/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Улмаар дээрх магадлалд хариуцагчаас Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

7.Дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалд заасны дагуу , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гаас одоо маргаж буй 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг гаргаж, ...Шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахууны талон дагалдуулан худалдаалах болзол тулгасан гэх зөрчилд “С*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

8.Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч , газрын даргад 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23/15 дугаар албан бичгээр гомдол гаргасан байх бөгөөд газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01/1072 дугаар албан бичгээр ...танай компанид шийтгэл оногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэх хариуг өгчээ.

9. “С*******” ХХК-аас улсын байцаагч Л.А*******гийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч  2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гомдол гаргажээ.

10.Гомдол гаргагч “С*******” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэл: 

1/, газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын ын улсын байцаагч Л.А******* нь 2023 оны 05 сарын 30-ны өдрийн №000******* дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг "Шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахууны талон дагалдуулан худалдаалах болзол тулгасан гэх” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

2/Анх манай компанид холбогдуулан , газрын улсын байцаагч Л.А******* нь 2021 оны 09 сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №000******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хулээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрииг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдииг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг үндэслэн 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгосон байдаг ба манай компанийн зүгээс уг 2021 оны 09 сарын 24-ний өдрийн №000******* дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2021 оны 10 сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд гомдол гарган уг гомдлыг тус шүүхийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэдэг.

Улмаар уг захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №0105 тоот шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн №266 тоот магадлал болон Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн № 39 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж тус шүүхийн тогтоолоор “С*******” ХХК-ийн гомдолтой , газрын улсын байцаагч Л.А*******д холбогдох захиргааны хэргийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэж заасныг үндэслэн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 (тавин найм) хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч , газарт даалгаж шийдвэрлэдэг.

3/Тус тогтоол нь 2022 оны 06 сарын 20-ны өдөр бичгээр албажиж хэргийн материал дахь баримтад заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчид 2022 оны 07 сарын 06-ны өдөр тус тус гардуулсан. , газарт тогтоолыг гардуулснаас хойш зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх боломжит хугацаа болох 58 (тавин найман) хоногийн хугацааг тооцож үзэхэд 2022 оны 09 сарын 02-ны өдөр дууссан ба , газрын улсын байцаагч Л.А*******гийн зүгээс дээрх 58 (тавин найман) хоногийн хугацаанд “С” ХХК-д холбогдуулан дахин шинээр акт гаргаагүй байдаг.

 Уг асуудлаар буюу шинээр акт гаргасан эсэх, гаргахгүйгээр урьд гаргасан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, шийтгэл ногдуулж байгаа тохиолдолд манай компанийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй болохоо мэдэгдсэн №22/19 тоот албан бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр , газрын даргад хүргүүлсэн ба , газрын дарга  нь 2022 оны 09 сарын 15-ны өдрийн №01/1546 тоот хариу албан бичгээр , газар нь шинээр акт гаргахгүйгээр урьд гаргасан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, манай компанид шийтгэл ногдуулж байгаа талаар мэдэгдсэн.

4/Энэхүү дахин шинээр акт гаргахгүйгээр урьд гаргасан алдаатай шийдвэрээ хэвээр үлдээж манай компанийг торгосон гэх үндэслэлгүй тайлбарыг манай компанийн зүгээс эс зөвшөөрч, , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №000******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 09 сарын 21-ний өдөр 2 дахь удаагаа нэхэмжлэл гаргадаг.

Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 11-ний өдрийн №128/Ш32022/8535 тоот захирамжаар “Дээрх тогтоолоор тогтоосон хугацаанд хариуцагчаас Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №39 дүгээр тогтоолын хянавал хэсгийн 14 дэх хэсэгт заасны дагуу “С” ХХК-ийн харилцан хамаарал бүхий этгээд болох “” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэдий ч 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №000******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөвхөн “” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Дээрх эрх бүхий албан тушаалтны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №000******* дугаартай шийтгэлийн хуудаснаас үзэхэд Улсын дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №39 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагчаас шүүхээс тогтоосон хугацаанд “С” ХХК-д холбогдуулан дахин шинэ акт гаргаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох..." гэж дүгнэхээр байна" гэж “С” ХХК-д холбогдох 2021 оны 09 сарын 24-ний өдрийн №000******* дугаартай шийтгэлийн хуудсыг нэгэнт хүчингүй болсон гэж үзэж, гомдолд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байгаа гэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 сарын 20-ны өдрийн №39 дугаар тогтоолоор “С*******” ХХК-ийн гомдолтой, , газрын улсын байцаагч Л.А*******д холбогдох захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэж, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 128/Ш32022/8535 дугаар захирамжаар “С” ХХК-д холбогдох 2021 оны 09 сарын 24-ний өдрийн №000******* дугаартай шийтгэлийн хуудас нэгэнт хүчингүй болсонг тогтоосон байхад , газрын улсын байцаагч Л.А*******гаас дахин 2023 оны 05 сарын 30-ны өдрийн №000******* дугаар шийтгэлийн хуудсаар “С” ХХК-ийг 20,000,000 сая) торгож буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ талаар манай компанийн зүгээс 2023 оны 06 сарын 09-ний өдрийн №23/15 дугара албан бичгээр , газрын даргад хандахад 2023 оны 07 сарын 06-ны өдрийн №01/1072 тоот хариу албан бичгээр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн №211/MA2023/183 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “, газрын улсын байцаагчийн 2022 оны 08 сарын 22- ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №000******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногоор түдгэлзүүлсүгэй” гэж заасныг үндэслэн ... эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 05 сарын 30-ны өдөр №000******* тоот шийтгэлийн хуудсыг үйлдэж, дахин шинэ акт гаргасан байна” гэсэн тайлбар өгдөг.

Үүнийг тодруулбал, “” ХХК-ийн гомдолтой , газрын  улсын байцаагч Л.А*******д холбогдох “, газрын улсын байцаагч Л.А*******гийн 2022 оны 08 сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай №000******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага бүхий захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн №128/Ш32022/10714 дүгээр захирамжаар “С” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ба тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн №128/ШШ2023/0095 тоот шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 сарын 23-ны өдрийн 211/MA2023/183 тоот шүүхийн магадлал болон тус анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр , газрын улсын байцаагч Л.А******* нь улсын дээд шүүхийн тогтоолд заагдсан 58 (тавин найман) хоногийн хугацаанд С ХХК-д холбогдуулан шинээр акт гаргаагүй тул 2021 оны 09 сарын 24-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №000******* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох" гэж заасны дагуу нэгэнт хүчингүй болчсныг тогтоосон, тодорхой болсон байхад энэ асуудлаар дахин 2023 оны 05 сарын 30-ны өдрийн №000******* дугаар шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй, манай компанийн хэвийн үйл ажиллагаагаа удирдан явуулах эдийн засгийн эрхэнд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр энэхүү маргаан эхэлдэг. Тухайн цаг үед шатахууны хязгаарлалттай борлуулж байсан. Манай компани нь “С” шатахуун түгээх станцын хажууд байрлаад мах махан бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Манай компани нь "С*******" шатахуун түгээх станцтай хамтын үйл ажиллагааны дагуу сар бүр талон олгож ажилладаг байсан.

Тухайн үед "С*******" шатахуун түгээх станц дээр олон тооны хүмүүс шатахуун авах гээд дугаарлаж байсан. Манай компанийн зүгээс шатахуунд дугаарлаж байсан хүмүүсийг урамшуулах зорилгоор 40.000 төгрөгийн талон цөөн хүмүүст өгсөн. Энэ явдлын дараа газраас Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.7-т өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах; гэж заасныг зөрчсөн гэж үзэж 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэлийн хуудас оногдуулсан. Дээрх хуулийн зүйлд заасан агуулгад манай компани хамаарахгүй гэж үзээд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны актыг шинэчлэн гаргахдаа Улсын Дээд шүүхээс газарт 58 хоногийн хугацаанд уг захиргааны актыг шинэчлэн гарга, дахин гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн дээрх 39 дүгээр тогтоолыг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч зэрэг нэг өдөр гардаж авсан. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 58 хоногийн хугацаа дууссан байдаг. 58 хоног дуусаад , газраас манай дээр дахиж шийтгэлийн хуудас ирүүлээгүй. Дахиж шийтгэлийн хуудсаа гаргасан уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ үүссэн учраас манай компанийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу 58 хоногийн хугацаа дуусаад , газрын дарга асан С.Мд албан бичиг хүргүүлсэн. Дахин шинээр шийтгэлийн хуудас гарсан уу, шинээр гараагүй бол өмнөх шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар бичиг хүргүүлээд хариу нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Хариуд нь өмнөх шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр болгох үндэслэлгүй, энэ шийтгэлийн хуудас хэвээрээ байгаа гэдэг үндэслэлгүй хариу бид нарт өгсөн байгаа. Шүүхээс өмнөх актаа шинэчлэн гаргахыг шүүхээс шаардсан. газраас Улсын Дээд шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд шинэ нөхцөл байдалтай холбогдуулан шинээр акт гаргаагүй, энэ актыг шинээр үлдээсэн гэж тайлбарладаг. Хэвээр үлдээсэн гэдэг нь үндэслэлгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 000******* шийтгэлийн хуудсыг хүчинтэй гэж тайлбарлаад байгаа боловч бид хүчингүй гээд дахиад захиргааны хэргийн шүүхэд 2 дахь удаагаа нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай захирамж гарч, Дээд шүүхийн 39 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагчийн зүгээс шүүхээс тогтоосон 58 хоногийн хугацаанд “С*******” ХХК-д дахин шинээр акт гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана. гэж заасан заалтын дагуу өмнөх маргаан бүхий акт хүчингүй болсон байх тул, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар уг нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй байна, танай маргаад байгаа заалт хүчингүй болсон байх тул манай дээр энэ хэргийг шийдвэрлэх шаардлагагүй, нэхэмжлэлд заасан үйл баримт нь нэгэнт шийдвэрлэгдсэн хэрэг маргаан байна гэдэг үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байгаа. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэлийн хуудас гараад 2 жилийн дараа 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр яг энэ асуудлаар адилхан зүйл заалт хэрэгжүүлээд адилхан 20 сая төгрөгөөр торгоод хариуцагчаас 000******* шийтгэлийн хуудас гаргасан. Дугаар нь өөрчлөгдсөн болохоос биш, адилхан шийтгэлийн хуудас. 3 дахь удаагаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад явсан. Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл байдалд нөлөөлсөн. Эдийн засагт нөлөөлж байна. 2 жилийн дараа адилхан асуудлаар шийтгэлийн хуудас гаргаж байгаа нь Улсын Дээд шүүхийн 58 хоногийг хугацааг үгүйсгэж байгаа юм. Хэрвээ 2 жилийн дараа гаргах боломжтой байсан бол Захиргааны ерөнхий хуульд яагаад 6 сарын хугацаанд дахин шийтгэлийн хуудсыг гаргах боломжтой гэж заасан юм бэ. Эдгээрийг үгүйсгээд 2 жилийн дараа акт гаргаж байгаад манай компанийн зүгээс хохиролтой, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед “С” ХХК болон “С*******” ХХК-ийн захирлаар н.Б байсан. Шатахууны компаниас сар болгон маркетингийн чиглэлээр сар болгон 500 мянган төгрөгийн талон харилцан хамааралтай компанид олгодог байсан. Нэг бол талоноор нэг бол 20.000 төгрөгийн лимиттэй шатахуун олгож байсан. Маш их очер дугаартай байсан учраас махны мухлаг нь шатахуун түгээх станцынхаа талбай дээр байрладаг. Мах авсан эхний хүнд урамшуулал гээд шатахууны 40.000 төгрөгийн талон өгсөн. Талонгүй байсан бол 20.000 төгрөгийн лимиттэй бензин авах байсан. Олгонгуут хүмүүс бужигнаад ороод ирсэн. 500.000 төгрөгийн лимиттэй талон дууссан. Тухайн үед мах авбал шатахуун өгч байна гээд сэтгүүлч нар ирээд лайв хийсэн. Үүний дагуу газраас 20 сая төгрөгөөр торгосон. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан шийтгэлийн хуудас болон 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргаж байгаа шийтгэлийн хуудас яг адилхан байна. Эхний удаа 3 шатны шүүхээр яваад дээд шатны шүүхээс “С*******” ХХК зөрчил гаргасан байна. Гэхдээ энэ зөрчилд оногдуулж байгаа шийтгэл нь зөрчлийн хэмжээнээс давсан, хэм хэмжээнд тохирохгүй байна. Иймд 58 хоногийн хугацаа өгөөд боломж олгосон боловч газраас нөхцөл байдлыг тодруулаагүй. Шийтгэлийн хуудсаа ч дахиж гаргаагүй. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх гэх зарчим алдагдаж байна. Шүүхийн шийдвэрийг , газар биелүүлээгүй байна. Аль хэдийн орлуулаад байгаа шийтгэлийн хуудсыг шийтгэл хүчин төгөлдөр бус болсон. Одоо оногдуулаад байгаа шийтгэлийн хуудас үндэслэл байхгүй гэж маргаж байна.

6.Хариуцагч шүүх болон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Өрсөлдөөний тухай

хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг дараахь үндэслэлээр явуулна:" гэж, 22.1.2-т “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл;" гэж заасныг үндэслэн “С*******” ХХК-ийн “Super 92" шатахуун түгээх станц нь мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгч байгаа гэх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг шалган тогтоох хяналт шалгалтыг , газрын Орон тооны гишүүний 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/39 дугаартай удирдамжийн дагуу ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн.

2/Хяналт шалгалтаар “С*******” ХХК нь шатахууныг хязгаартайгаар худалдаалж байх үед нэмэлтээр мах худалдан авбал шатахуун талон дагалдуулан худалдаалах болзол тулган хэрэглэгчийнг хууль бусаар хохироох худалдааны арга

хэрэглэсэн нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл, холбогдогчийн мэдүүлэг, хяналт шалгалтын танилцуулга, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул тус компанид 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсаар 20 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан.

3/“С*******” ХХК-аас улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын28-ны өдрийн 292 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

"С*******” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хянаад Монгол Улсын мах худалдсан "С*******" ХХК-иас гадна шатахуун хязгаартай худалдаж байсан Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 12-т “...атлаа мах авсан этгээдэд нэмэлтээр шатахуун худалдсан “С" ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, хариуцлагыг хамтран хүлээлгэх үндэслэлтэй байна" гэж, 13-т "... шатахуун нэмэлтээр худалдсан үйлдэлд дээрх хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг салган үзэх боломжгүй, харилцан холбоотой буюу "С" ХХК- иас нэмэлтээр шатахуун худалдан авахын тулд "С*******" ХХК-иас мах худалдан авах болзолтой байгаа тул эдгээр хоёр хуулийн этгээд хамтран хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлын эсрэг үйлдэл гаргасан нөхцөл байдал тогтоогдож байхад дан ганц "С*******” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж, хариуцлага оногдуулсан нь учир дутагдалтай..." гэж, 14-т "..."С" ХХК-ийг  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа холбогдогчоор татан оролцуулж, зөрчил шалгах ажиллагаа явуулж... захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй", 15-д "... хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон зөрчлийг хоёр хуулийн этгээд хамтран үйлдсэн байх тул эдгээр хоёр хуулийн этгээдэд шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулсан захиргааны актыг 58 хоногийн дотор шинээр гаргах үүргийг захиргааны байгууллага хүлээж байна" гэж тус тус дүгнэж, "С*******” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

4/Дээрх дүгнэлтийн дагуу эрх бүхий албан тушаалтнаас "С" ХХК- ийн харилцан хамаарал бүхий этгээд болох "С” ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/1304 дугаартай албан бичгээр “С*******” ХХК, “С" ХХК нь харилцан хамааралтай эсэх талаар лавлагаа авах зэргээр зөрчил шалгах ажиллагааг явуулан2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсаар "С” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

“С” ХХК-иас эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0095 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр давж заалдах гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/MA2023/183 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар нэхэмжлэгчийн дээрх зөрчилд холбогдуулан

хариуцагчаас дахин шинэ акт гаргахыг даалгаж, маргаан бүхий “С” ХХК-д

 холбогдох 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах

тухай 000******* дугаар шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Шүүхийн магадлалд заасны дагуу тус газрын эрх бүхий албан тушаалтнаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 000******* дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэж, дахин шинэ акт гаргасан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын Дээд шүүхээс “С” ХХК-д шинэ акт гаргахыг даалгасныг сая хариуцагч өөрөө хэллээ. Яагаад “С*******” ХХК-д гаргаагүй вэ гэхээр Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 14-т ... "С" ХХК-ийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татан оролцуулж, зөрчил шалгах ажиллагаа явуулж... захиргааны акт шинээр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж байгаа. Энэ захиргааны актыг шинээр гаргах хүртэл “С*******” ХХК-ийн шийтгэлийн хуудсыг шинээр түдгэлзүүлээд байгаа юм. Дээд шүүхийн тогтоол дээр хувь тэнцүүлэн гээд тусгаад өгсөн байгаа. Энэ хоёр аж ахуй нэгж нь хэрэглэгчийн эрхийг хохироосон хууль бус худалдааны аргыг хэрэглэсэн байна гэдгийг Дээд шүүх дүгнээд өгсөн. Ганцхан “С*******” ХХК энэ зөрчлийг үйлдээгүй байна. харилцан хамаарал бүхий этгээдтэй хамт зөрчлийг үйлдсэн болохыг тогтоогдсон байхад үүн дээр оногдуулсан нь учир дутагдалтай байна гэж дүгнэсэн. Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна. гэж заасан. Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан Шийтгэлийн хуудасны маягт хэрэглэх журам-ын 2.1.3-т нэг зөрчлийг хэд хэдэн этгээдэд оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичнэ гэж байгаа.

Хувь тэнцүүлэн тогтоох ёстой байсан гэдгийг 10, 10 сая төгрөгөөр хоёр компанид тус тусад нь шийтгэлийн хуудас бичих юм уу, нэг шийтгэлийн хуудас дээр хоёр аж ахуй нэгжийн нэрийг бичих үү, шүүх өөрөө тодорхойгүй байдлаар шийдвэр гаргасан. Гэтэл бид хууль тогтоомжийн дагуу энэ хоёр аж ахуй нэгж дээр хоёулаа л цуг зөрчлийг үйлдсэн байна. Хэрэглэгчид худалдан авах шууд нөхцөл боломжийг олгоогүй, хэрэглэгчийн хүсээгүй байгаа тохиолдолд худалдан борлуулсан байгаа юм. Бензин зарахын тулд мах худалдаж авах шаардлагыг тулгасан байна гэдгийг Дээд шүүх өөрөө дүгнээд өгсөн байгаа. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хоёр аж ахуй нэгжид хоёуланд нь шинээр шийтгэл хуудас бичиж өгсөн гэхээр Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “С*******” ХХК-д шинэ акт гаргаагүй учраас хүчингүй болсон гэх хүсэлтийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хүлээж авах шаардлагагүй байна гээд захирамж гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хоёулан дээр нь дахин шинэ акт гаргаж байж зөрчил цаашаа шийдэгдээд явна. Яагаад гэвэл энэ хоёр аж ахуй нэгж хоёулаа цуг зөрчлийг үйлдсэн гэж дүгнэсэн учраас 30 хоногийн хугацаанд түдгэлзүүлсэн. Хэрэглэгчийг хууль бус худалдааны аргаар хохироосон зөрчил үйлдсэнийг дүгнэсэн учраас захиргааны актыг дахиж шинээр бичихдээ өөр нэг хуулийн заалт ч юм уу, нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа. Зөвхөн цаг хугацааны хувьд шийтгэлийн хуудсыг гаргах юм байна гэж ойлгоод 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хоёулан дээр нь бичиж байгаа юм. Хоёр компанийн хувьд шийтгэлийн хуудсыг зөрүүтэй гаргасан учраас нэгтгэгдэж чадаагүй. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр  маргаан бүхий актыг дахин шинэ акт гарах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.07 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

1., газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000******* дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 39 дүгээр тогтоолд заасан 58 /тавин найм/ хоногийн хугацаанд хариуцагчаас маргаан бүхий захиргааны акт гаргаагүй учир зөрчилд  тооцохгүй байх үндэслэл бүрдсэн...” гэж тайлбарласныг хүлээн авах боломжгүй.

3.Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 39 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалын дагуу “С*******” ХХК болон “С*******” ХХК-иуд дээр процесс ажиллагаа тасралтгүй явагдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.

4.Анх “С*******” ХХК-аас , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын “2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрээр гомдлыг нь хэрэгсэхгүй болгосныг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,

5.Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 39 дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0105 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 266 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан , газрын, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх”  өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

6.Дээрх тогтоолын дагуу , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсаар “С*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 20,000 нэгж буюу 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх бөгөөд  уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “С*******” ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0095 дугаар шийдвэрээр улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 95 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан хариуцагч , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 000******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилсан.

7.Гомдол гаргагч “С*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан зөрчлийг “С*******” ХХК-тай хамтран гаргасан нь тогтоогдсон, энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр дүгнэсэн тул зөрчилд холбогдох үйл баримтад дахин дүгнэлт өгч нотлон тогтоох шаардлагагүй гэж шүүх үзлээ.  

8.Хариуцагчаас дахин шинэ акт гаргасан нь хэдий ч энэ нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 39 дүгээр тогтоолд заасан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, зөрчилд холбогдох этгээтүүдийн шалтгаант холбоог хэрхэн тогтоож шийтгэл оногдуулсан нь эргэлзээтэй байна.

9.Өөрөөр хэлбэл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.8.4-д “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж заасан.

10.Хэдийгээр Монгол Улсын Дээд шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 10.07 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.7-д заасан заалтаар тайлбар гаргаагүй хэдий ч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 39 дүгээр тогтоолд хуулийн этгээдүүдэд хувь тэнцүүлэн шийтгэл ногдуулах талаар дурьдсан, мөн Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 04/1765 дугаар албан бичгээр “...С*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн тухайд, нэг зөрчлийг хоорондоо хамаарал бүхий 2 хуулийн этгээд хамтран үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учир уг хоёр хуулийн этгээдэд зөрчлийн шинж байдлыг харгалзан, тусгай ангид заасан хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр шийтгэлийг хувь тэнцүүлэн оногдуулах замаар дахин шинэ акт гаргах талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 39 дүгээр тогтоолын “хянавал” хэсгийн 13-15 дахь хэсэгт заасан байгааг мэдэгдье...” гэх хариуг хариуцагчид өгсөн байна.

11.Түүнчлэн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна" гэж Засгийн газрын 2021 оны 135 тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 2.1.3-т “нэг зөрчлийн хэд хэдэн холбогдогчид оногдуулах шийтгэлийг тус бүрд нь шийтгэлийн хуудас бичих” гэж тус тус заасныг баримтлан шийтгэл оногдуулсан гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ...хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж тус тус заасан.

10.Хариуцагч нь зөрчлийг хамтран үйлдсэн “С*******” ХХК болон “С*******” ХХК-ийг холбогдогчоор татан зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан тус бүрд нь шийтгэлийн хуудас бичиж, торгох шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн заалтад нийцсэн боловч торгуулийн хэмжээг хуулийн этгээд тус бүрд нь хорин мянган нэгж буюу 20 сая төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасан үндэслэлд нийцэхгүй байна.

12.Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээг шүүх өөрчлөх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нь дээрх зөрчлийг арилган, зөрчилд холбогдогч “С*******” ХХК-ийн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан хорин мянган нэгжтэй тэнцэх торгуулийн хэмжээний хувь тэнцүүлсэн хэсгийг оногдуулах замаар дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэж, , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг 30 хоногийн хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А*******гийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 30 /гуч/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан , газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А******* нь шүүхээс тогтоосон 30 /гуч/ хоногийн хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 000******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ