| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04346/И |
| Дугаар | 184/ШШ2024/02602 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02602
*******0*******4 05 13 184/ШШ*******0*******4/0*******60*******
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* /РД:*******873109/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ************** дугаар хороо, гудамж, *******0а тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: НХ931*********************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,479,067.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг *******0*******4 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, *******0*******4 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж. нь манай компанитай *******0*******1 оны 09 дүгээр сарын **************-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын *******,9 хувийн хүүтэй, *******4 сарын хугацаатай, Samsung A5******* загварын гар утас худалдан авах зориулалтаар 1,099,900 төгрөг зээлсэн. Зээлдэгч Ж. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд оршин суух хаягтаа байхгүй байсан тул ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10*******/ШШ*******0*******3/0*******059 дүгээр шийдвэрээр эрэн сурвалжилж цагдаагийн байгууллагаас хаягийг нь тодруулж өгсөн. Иймд зээлдэгч Ж.гаас зээлийн гэрээний үүрэгт 1,479,067.76 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ж. миний бие *******0*******4 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 369,067.76 төгрөгийг тус тус ******* -д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ж.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,479,067.76 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******0*******4 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 369,067.76 төгрөгийг тус тус ******* -д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* -ийн 1,479,067.76 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Ж. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******0*******4 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 370,000 төгрөг, *******0*******4 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 369,067.76 төгрөгийг тус тус ******* -д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,616 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /100*******00900941/ тоот данснаас 19,308 төгрөг, хариуцагч Ж.гаас 19,308 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.