| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04426/И |
| Дугаар | 184/ШШ2024/02618 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02618
24 05 1******* 184/ШШ24/02618
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* гудамж, *******,******* мянгат, ******* , 1*******02 тоот хаягт байрлах, /регистрийн дугаар:5762*******75/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, өөрийн байр, хашаанд оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 675,7*******6 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 24 оны 05 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч, 24 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б. нь 22 оны 05 дугаар сарын 14-ний өдөр -тай 22-05-108 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулж 1,199,900 төгрөгийг, жилийн *******7.2% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч Б. нь Сайн Интернэшнл -аас А52 маркийн гар утас худалдан авах зорилгоор -тай тохиролцон Сайн Интернэшнл -ийн дансаар зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлээс 59*******,664 төгрөг, хүүгийн төлбөрөөс 551,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1*******,*******99 төгрөг нийт 1,158,7 төгрөг төлж, 24 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй бөгөөд шүүхэд өгч болно гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.12-т Зээлдэгч нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлөлтийг Зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн хуваарийг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн үндсэн төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй хэмээн заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь 24 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 606,2*******6 төгрөг, хүүгийн үлдэгдэл 51,707 төгрөг; нэмэгдүүлсэн хүү 2,79******* төгрөг нийт 675,7*******6 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Б.аас зээлийн гэрээний үүрэгт 675,7*******6 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. миний бие 24 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 75,7*******6 төгрөгийг тус тус -д төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 675,7*******6 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 75,7*******6 төгрөгийг тус тус -д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар -ийн зээлийн гэрээний үүрэгт 675,7*******6 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Б. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000 төгрөг, 24 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 75,7*******6 төгрөгийг тус тус -д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,767.66 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /1000900941/ тоот данснаас 10,*******8*******.8******* төгрөг, хариуцагч Б.аас 10,*******8*******.8******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.