| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/03127/И |
| Дугаар | 184/ШШ2024/02663 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02663
2024 ******* 184/ШШ2024/02663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ТЗ692*******9/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт байрлах, /регистрийн дугаар: /-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж 9,274,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* хариуцагч -д холбогдуулан 9,274,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* дүүрэг, дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах айлын орон сууцны блок давхар, тоот , м.кв талбай бүхий байрны урьдчилгаанд 20 хувь буюу 13,008,000 төгрөг, дахин 9,756,000 төгрөгийг нэмж нийт 22,764,000 төгрөгийг ам -д төлсөн. айр хугацаандаа ашиглалтад ороогүй тул 2020 оны 09 дүгээр сард 13,490,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Үлдэгдэл 9,274,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байгаа бөгөөд миний бие 20 оны 01 дүгээр сарын -нд бие муудаж элэгний хагалгаанд орсон тул үлдэгдэл 9,274,000 төгрөгийг хариуцагч ам -с гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уртнасан нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Оршин суугаа хаягийн лавлагаа, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн төлбөрийн баримт, Орон сууц захиалгаар барих бариулах тухай 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ, Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний хавсралт, Хавдар судлалын Үндэсний төв элэг, цөс нойр булчирхай мэс заслын тасгийн эмнэлгийн дүгнэлт.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч П.******* хариуцагч ам -д холбогдуулан, тус компанитай байгуулсан Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээний дагуу төлсөн 9,274,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ******* дүүрэг, дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах айлын орон сууцны блок давхар, тоот , м.кв талбай бүхий байрны урьдчилгаанд 20 хувь буюу 13,008,000 төгрөг, дахин 9,756,000 төгрөгийг нэмж нийт 22,764,000 төгрөгийг ам -д төлсөн. айр хугацаандаа ашиглалтад ороогүй тул 2020 оны 09 дүгээр сард 13,490,000 төгрөгийг буцааж авсан. Үлдэгдэл 9,274,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байгаа тул хариуцагч -иас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2024 оны дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг мөн тайлбарлаж өгсөн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээдэг ба хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй.
5. Шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны ******* дугаар сарын -ний өдрийн 12 цаг 00 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шуудангаар болон утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
6. Дээрх тохиолдолд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг үнэн зөв гэж үздэг. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл болдог. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заажээ.
7. Нэхэмжлэгч П.******* хариуцагч ам нар 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр НА- дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч ,0,000 төгрөгийг хариуцагчид төлөх, хариуцагч ******* дүүрэг, дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах айлын орон сууцны блок давхар, тоот , м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг харилцан хүлээж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан тохиролцоог бичгээр үйлджээ.
8. Нэхэмжлэгч П.******* дээрх гэрээний дагуу хариуцагч ам -д 22,764,000 төгрөг төлсөн байх ба 13,490,000 төгрөгийг буцаан авсан, 9,274,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч ам 22,764,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгснөөр талууд гэрээнээс татгалзах талаар хүсэл зоригоо нэгтгэжээ.
9. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-д: Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заажээ. Иймд хариуцагч -иас 9,274,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч П.*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 163,4 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 163,4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 163,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 2******* дугаар зүйлийн 2*******.1-д заасныг тус тус баримтлан -иас 9,274,000 төгрөгийг гаргуулан П.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч -иас 163,4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ .ХИШИГААТАР