| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 195/2026/1038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1195 |
| Огноо | 2026-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 26.1.1., |
| Улсын яллагч | М.БАтзаяа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч М.Батзаяа, хохирогч П.***, шүүгдэгч Ү.***, А.***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***гийн ***, ***ын *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2605002140218 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ү.*** нь А.***тай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А.***ын өмнө үерхэж байсан П.***ийн И-Монголиа цахим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэн хандаж Т мопеу апплейкшнийг ашиглаж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Нэхий Плаза”-ийн 308 тоотод үйл ажиллагаа явуулах Дэвжих нэхий ББСБ-аас 1,980,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс маркийн гар утсыг П.***ийн нэр дээр зохиомол байдлыг зориудаар бий болгож лизингээр авч, “Дэвжих нэхий” ББСБ-д 3,279,276 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч А.*** нь Ү.***той бүлэглэж 2023 оны 12 дугааp сарын 30-ны өдөр А.***ын өмнө үерхэж байсан П.***ийн И-Монголиа цахим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэн хандаж Т мопеу апплейкшинийг ашиглаж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Нэхий Плаза”-ийн 308 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэвжих нэхий” ББСБ-аас 1,980,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс маркийн гар утсыг П.***ийн нэр дээр зохиомол байдлыг зориудаар бий болгож лизингээр авч, “Дэвжих нэхий” ББСБ-д 3,279,276 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч П.***: “...2025 оны 05 дугаар сард над руу нэг дугаараас залгаад та “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагаас 1,900,000 төгрөгийн зээл авсан байна гэж хэлсэн. Би өөрөө цалингийн зээлтэй, мэдээгүй байсан тул очиж уулзаад би зээл аваагүй гэдгээ хэлэхэд та зөвшөөрөхгүй байгаа бол шүүхээрээ явна, зөвшөөрөх юм бол хүүгээ зогсоолоо гэсэн. Тэгээд би сарын 300,000 төгрөгөөр төлөхөөр болоод хүүг нь зогсоолгосон. Би ажилтай яваад байсан болохоор төлж чадахгүй байсан. Тэгээд би 11 дүгээр сард цагдаад гомдол гаргасан. Одоо банк бусын зээлээс 200,000 төгрөг үлдсэн, алдангитайгаа нийлээд 3,370,000 орчим төгрөг болсон. Ү.***оос 2026 оны 02 дугаар сард 950,000 төгрөг, өнөөдөр 700,000 төгрөг, нийтдээ 1,650,000 төгрөг хүлээн авсан. Ү.***оос нэхэмжлэх зүйл байхгүй. Харин А.***аас хохирлоо барагдуулж авбал өөр гомдол байхгүй...” гэв.
Шүүгдэгч А.***: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, би ярихдаа жаахан муу юм гэв.
Шүүгдэгч Ү.***: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч П.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ажил дээрээ байхад миний гар утас руу танихгүй дугаар залгаад “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг эвлэрүүлэн зуучлагч гэх эмэгтэй ярьсан, намайг “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, зээлээ хугацаандаа төлөөгүй учраас 8 шаргын зүүн талын шүүх дээр ирж уулзаарай гэж хэлсэн. Очиж уулзахад “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагатай эвлэрүүлэн зуучилж байгаа гэрээг танилцуулаад 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг зээл авсан талаар хэлсэн, зээлээ хугацаандаа төлөхгүй удсан учир шүүхэд хандсан, та шүүхээрээ явж болно, эвлэрээд төлбөрөө төлж болно гэж хэлсэн. Би тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зүйл байхгүй, тэр талаараа тайлбарлаад эвлэрээд гэрээн дээр гарын үсэг зураад зээлийн хүүг зогсоосон. Дараа нь ямар хүн миний нэрээр зээл авсан талаар тухайн банк бус санхүүгийн байгууллагаас асуухад *** Үүрцайх гэх 59хххххх52 тоот данснаас гэрээ байгуулсан 3,000 төгрөг нь төлөгдсөн, гэрээн дээр утасны 4 дугаар өгсөн байсан. Нэг нь миний дугаар, нөгөө нь найз Баяржаргал, Шинэбаяр, мөн хамаатан *** гэсэн хүний дугааруудыг бөглөсөн байна гээд тухайн банк бус санхүүгийн байгууллагаас хэлж өгсөн. Тухайн банк бус санхүүгийн байгууллагаас анх 1,980,000 төгрөгийн зээл гаргасан, гаргасан зээлээ ямар дансаар авсан эсэх, бэлнээр авсан эсэхийг надад хэлээгүй.
Мөн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөгдөхгүй явсаар хүүтэйгээ 3,377,000 төгрөг болсон байсан. Би 24/24 гардаг ажил хийдэг учраас цагдаад хандаж амжаагүй яваад байсан. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний бүх дансыг шүүхийн шийдвэрээс барилт хийгээд цалингаа ч авах боломжгүй болсон.
А.***тай 2020 оноос хойш үерхэж байгаад 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр салсан. Салснаас хойш холбоо сураггүй байж байгаад одоогоос хэд хоногийн өмнө над руу залгаад чи цагдаад өргөдөл өгсөн үү гэхээр нь өгөөгүй гэхэд за гэж хэлээд тасалсан. Үүний дараа над руу дахиж залгаад чи өргөдлөө буцаачих, би 2 сарын дотор чиний мөнгийг гаргаад өгье, би яг ийм асуудлаар шүүх дээр асуудалтай байгаа учраас дахиад шалгагдвал ачигдах гээд байна гэж хэлсэн. Би ***т ямар нэгэн аппликейшны нэвтрэх нэр, нууц үг зэргийг өгсөн зүйл байхгүй. Харин 2023 оны өвөл буюу салахаасаа өмнө, нэг өдөр гар утсаа ***т түр бариулж байсан, тэр үед миний хувийн мэдээллийг авсан байх. 2025 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад хандсаны дараа миний нэр дээр аппликейшнээс *** зээл авсан талаар мэдсэн...” /хавтас хэргийн 42-43, 46-47-дахь тал/ гэсэн,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Money T аппликейшн нь 30-180 хоногийн хооронд хүү бодохгүй, хувааж төлөх боломжтой, мерчант буюу хамтрагч байгууллагуудын цахилгаан бараа, хувцас, олон улсын худалдааны төвийн лангуунуудтай гэрээ байгуулж хамтран ажилладаг. Зээлийн аппликейшнд анх бүртгүүлэхдээ хэрэглэгч аппликейшнд бүртгүүлэх хэсэг дээр утасны дугаараа оруулж нэг удаагийн нууц үг авдаг ба уг нууц үгийг ашиглаж цаашид нэвтрэх нууц үгээ өөрөө зохиож оруулж хадгалдаг, аппликейшнд нэвтэрч орсны дараа өөрийн И-Монголиагаар нэвтэрч орж баталгаажуулах шаардлагатай ба И-Монголиагаас өгсөн нууц үгийг өөрийн И-Монголиад бүртгэлтэй утасны дугаараараа И-Монголиагийн 1300-тай дугаар руу илгээж хувийн мэдээллийг нь хур системээс татаж хэрэглэгчийг баталгаажуулдаг.
Үүний дараа И-Монголиа дээр байгаа хэрэглэгчийн зургийг өөрийнх нь одоо байгаа зурагтай нь харьцуулж баталгаажуулах селфи зураг авдаг. Үүний дараа хувийн мэдээлэл бөглөх хэсэг байдаг ба уг мэдээллийг бүрэн дүүрэн бөглөж байж зээлийн эрх тогтоох цонх нээгддэг. Энэ хэсэгт ургийн овог, овог, нэр, регистрийн дугаар, 2 дахь хэсэгт утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг оруулдаг.
Дараа нь хамаарал бүхий хүнийхээ мэдээллийг, гэр бүлийн байдал, гэрийн хаягийн мэдээллийг бөглөдөг. Хувийн мэдээллүүдийг бөглөсний дараа зээлийн эрх тогтоолгодог ба уг зээлийн эрхийг тогтоолгоход /2023 онд 3,000 төгрөг байсан/ шимтгэл төлдөг. Шимтгэл төлсөн дансны мэдээллийг манай байгууллага хадгалдаг. Мөн шимтгэл төлсний дараа зээлийн эрх тогтоогддог, бэлнээр буюу бэлэн мөнгө авахаар эсвэл хамтрагч байгууллагуудаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар зээлийн эрх тогтдог. Бэлэн мөнгөний зээл авах тохиолдолд тухайн бүртгэлтэй хүний данснаас өөр дансаар авах боломжгүй байдаг. Харин худалдан авалтын зээлийг хамтрагч байгууллага эсвэл хувь хүний данс руу шууд шилжиж ордог...” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Ү.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 12 дугаар сард би уурхайд ажиллаж байгаад ажлаасаа буугаад Улаанбаатар хотод ирээд гэртээ байсан, найз *** манай гэрт ирчихсэн, манайд хоноод, хааяа хамт компьютер тоглоомын газар хонож тоглож байхдаа надад Ариука гээд сувилагч охин байдаг, манай найз охин, хоёулаа Ариукагийн нэр дээр зээл авъя гэж хэлсэн. *** аппликейшн рүү юугаар нэвтэрснийг санахгүй байна. T Money гэх нэртэй аппликейшн рүү ***ийн нэрээр бүртгүүлж, банкны эрхээр нэвтэрсэн. Би ***ыг ***ийн нэвтэрч бүртгүүлж байхыг нь хараагүй. *** хэсэг хугацааны дараа 1,900,000 төгрөгөөр Айфоне 12 про макс гар утас авахаар боллоо гэж хэлж байсан. Зээлийн эрх нээгдэхийн тулд уг бүртгүүлсэн хүний зээлийн шалгуур үзүүлэлтийг шалгах хураамж 3,000 төгрөгийг дансаар төлөх болоход *** зээл шалгуулах гэсэн юм, 3,000 төгрөг байна уу гэхээр нь би өөрийн Хаан банкны 5920438952 тоот данснаас 3,000 төгрөгийг төлж зээл шалгуулж баталгаажуулсан.
Тухайн өдрөө компьютер тоглоомын газарт хоночихоод маргааш өглөө нь *** бид хоёр Бөмбөгөр худалдааны төв орж уг T Money аппликейшны баталгаажуулсан зээлийн эрхийг ашиглаад гар утас аваад гадаа нь ойрхон утас авна зарна гэх хүмүүст 1,250,000 төгрөгөөр зарсан.
Бид хоёр уг утас зарсан мөнгийг хувааж аваад дараа нь аппликейшны зээлийг хуваан төлж хаахаар тохирсон ба энэ талаар *** ***т хэлсэн эсэхийг мэдэхгүй. Миний хажууд байхдаа *** ***тэй ярьсан зүйл байхгүй.
Тухайн өдөр утас зарсан мөнгө миний дансанд орж ирсэн, тэр мөнгөнөөс *** бид хоёр хоол идчихээд үлдсэн мөнгөө хувааж авсан. *** мөнгийг удахгүй төлж барагдуулна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” /хавтас хэргийн 88-91, 163 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч А.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ***тэй 2020 оноос хойш үерхсэн, ***ийн интернэт банк бусад хувийн мэдээллийнх нь талаар мэддэг байсан.
Би Амгаланд найз ***той хамт компьютер тоглоомын газарт тоглож байхдаа мөнгө хэрэг болоод ***ийн банкны эрхээр T Money гэх нэртэй аппликейшнд нэвтэрч ***ийн нэрээр бүртгүүлсэн, дараа нь зээлийн эрх шалгуулахаар хувийн мэдээллүүдийг нь бөглөсөн, бөглөхдөө танин баталгаажуулах хэсэгт *** селфи зургийг харуулж танин баталгаажуулаад регистр, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллүүдийг нь бөглөөд зээлийн эрх шалгах 3,000 төгрөгийн хураамжийг ***ын данснаас гаргуулсан. Зээлийн эрх тогтоолгоод 2,000,000 төгрөгийн зээлийн эрх тогтсон санагдаж байна. Би тухайн үед үнэ хүрчихээр гар утас гээд хайж судлаад Айфоне 12 про макс загварын гар утсыг 1,980,000 төгрөгийн зээлийн эрхээр нь авахаар болж баталгаажуулсан.
Тухайн үед хажууд *** байсан, маргааш нь буюу 12 дугаар сарын 30-ны өдөр Теди худалдааны төв дээр ***той хамт очоод лангуун дээрээс Айфоне 12 про макс загварын гар утас авсан, тэндээс гарахад үүдэнд нь зогсож байсан утас авна, зарна гэсэн хүмүүст 1,200,000 төгрөгөөр зарсан санагдаж байна, мөнгийг бид хоёр хувааж авсан. *** бид хоёр уг мөнгийг 2, 3 сард багтаагаад хувааж төлөөд дуусгана гэж ярилцсан. ***т өөрийнх нь нэр дээр зээл авсан талаар хэлээгүй, зээлийг нь төлөхгүй явж байгаад мартсан байсан, цагдаагаас дуудаад ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар тайлбарлахад энэ талаар санасан...” /хавтас хэргийн 100-101, 173 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
- Өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
- Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,
- Хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 144 дэх тал/,
- Хохирогч П.***ийн “сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 145 дахь тал/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Хохироос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2026 оны 10-01/218 тоот албан бичигт “А.*** нь Баянгол, хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2574 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,300,000 төгрөгийн торгох ялыг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар төлөлт хийгээгүй, 3,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” /хавтаст хэргийн 122 дахь тал/ гэсэн,
- Шүүгдэгч Ү.***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ү.Саранцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 112 даахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 114 дэх тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 115 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлаагаа /хавтаст хэргийн 117 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 120 дахь тал/,
- Шүүгдэгч А.***ын хувийн байдалтай холбоотойгоор гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн таларх тодорхойлолт /хавтаст хэргийн 106 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлаагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 119 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 129-133 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Ү.*** нь А.***тай бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А.***ын өмнө үерхэж байсан П.***ийн И-Монголиа цахим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэн хандаж Т мопеу апплейкшнийг ашиглаж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Нэхий Плаза”-ийн 308 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэвжих нэхий” банк бус байгууллагаас 1,980,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс маркийн гар утсыг П.***ийн нэр дээр зохиомол байдлыг зориудаар бий болгож лизингээр авч, “Дэвжих нэхий” банк бус байгууллагад 3,279,276 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч А.*** нь Ү.***той бүлэглэж 2023 оны 12 дугааp сарын 30-ны өдөр А.***ын өмнө үерхэж байсан П.***ийн И-Монголиа цахим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэн хандаж Т мопеу апплейкшинийг ашиглаж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Нэхий Плаза”-ийн 308 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэвжих нэхий” ББСБ-аас 1,980,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс маркийн гар утсыг П.***ийн нэр дээр зохиомол байдлыг зориудаар бий болгож лизингээр авч, “Дэвжих нэхий” ББСБ-д 3,279,276 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.***ийн: “...Миний гар утас руу танихгүй хүн залгаад “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч ажилладаг эвлэрүүлэн зуучлагч гэх эмэгтэй намайг “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, зээлээ хугацаандаа төлөөгүй учраас 8 шаргын зүүн талын шүүх дээр ирж уулзаарай гэж хэлсэн. Очиж уулзахад “Дэвжих нэхий” банк бус санхүүгийн байгууллагатай эвлэрүүлэн зуучилж байгаа гэрээг танилцуулаад 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр намайг зээл авсан талаар хэлсэн, зээлээ хугацаандаа төлөхгүй удсан учир шүүхэд хандсан, та шүүхээрээ явж болно, эвлэрээд төлбөрөө төлж болно гэж хэлсэн. Би тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан зүйл байхгүй, тэр талаараа тайлбарлаад эвлэрээд гэрээн дээр гарын үсэг зураад зээлийн хүүг зогсоосон. Дараа нь ямар хүн миний нэрээр зээл авсан талаар тухайн банк бус санхүүгийн байгууллагаас асуухад *** Үүрцайх гэх 59хххххх52 тоот данснаас гэрээ байгуулсан 3,000 төгрөг нь төлөгдсөн, гэрээн дээр утасны 4 дугаар өгсөн байсан. Нэг нь миний дугаар, нөгөө нь найз Баяржаргал, Шинэбаяр, мөн хамаатан *** гэсэн хүний дугааруудыг бөглөсөн байна гээд тухайн банк бус санхүүгийн байгууллагаас хэлж өгсөн. Тухайн банк бус санхүүгийн байгууллагаас анх 1,980,000 төгрөгийн зээл гаргасан, гаргасан зээлээ ямар дансаар авсан эсэх, бэлнээр авсан эсэхийг надад хэлээгүй. Мөн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээл төлөгдөхгүй явсаар хүүтэйгээ 3,377,000 төгрөг болсон байсан. Би 24/24 гардаг ажил хийдэг учраас цагдаад хандаж амжаагүй яваад байсан. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний бүх дансыг шүүхийн шийдвэрээс барилт хийгээд цалингаа ч авах боломжгүй болсон. А.***тай 2020 оноос хойш үерхэж байгаад 2024 оны 01 дүгээр сарын сүүлээр салсан. Салснаас хойш холбоо сураггүй байж байгаад одоогоос хэд хоногийн өмнө над руу залгаад чи цагдаад өргөдөл өгсөн үү гэхээр нь өгөөгүй гэхэд за гэж хэлээд тасалсан. Үүний дараа над руу дахиж залгаад чи өргөдлөө буцаачих, би 2 сарын дотор чиний мөнгийг гаргаад өгье, би яг ийм асуудлаар шүүх дээр асуудалтай байгаа учраас дахиад шалгагдвал ачигдах гээд байна гэж хэлсэн. Би ***т ямар нэгэн аппликейшны нэвтрэх нэр, нууц үг зэргийг өгсөн зүйл байхгүй. Харин 2023 оны өвөл буюу салахаасаа өмнө, нэг өдөр гар утсаа ***т түр бариулж байсан, тэр үед миний хувийн мэдээллийг авсан байх. 2025 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад хандсаны дараа миний нэр дээр аппликейшнээс *** зээл авсан талаар мэдсэн...” /хавтас хэргийн 42-43, 46-47-дахь тал/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ын: “...Money T аппликейшн нь 30-180 хоногийн хооронд хүү бодохгүй, хувааж төлөх боломжтой, мерчант буюу хамтрагч байгууллагуудын цахилгаан бараа, хувцас, олон улсын худалдааны төвийн лангуунуудтай гэрээ байгуулж хамтран ажилладаг. Зээлийн аппликейшнд анх бүртгүүлэхдээ хэрэглэгч аппликейшнд бүртгүүлэх хэсэг дээр утасны дугаараа оруулж нэг удаагийн нууц үг авдаг ба уг нууц үгийг ашиглаж цаашид нэвтрэх нууц үгээ өөрөө зохиож оруулж хадгалдаг, аппликейшнд нэвтэрч орсны дараа өөрийн И-Монголиагаар нэвтэрч орж баталгаажуулах шаардлагатай ба И-Монголиагаас өгсөн нууц үгийг өөрийн И-Монголиад бүртгэлтэй утасны дугаараараа И-Монголиагийн 1300-тай дугаар руу илгээж хувийн мэдээллийг нь хур системээс татаж хэрэглэгчийг баталгаажуулдаг. Үүний дараа И-Монголиа дээр байгаа хэрэглэгчийн зургийг өөрийнх нь одоо байгаа зурагтай нь харьцуулж баталгаажуулах селфи зураг авдаг. Үүний дараа хувийн мэдээлэл бөглөх хэсэг байдаг ба уг мэдээллийг бүрэн дүүрэн бөглөж байж зээлийн эрх тогтоох цонх нээгддэг. Энэ хэсэгт ургийн овог, овог, нэр, регистрийн дугаар, 2 дахь хэсэгт утасны дугаар, и-мэйл хаяг зэргийг оруулдаг. Дараа нь хамаарал бүхий хүнийхээ мэдээллийг, гэр бүлийн байдал, гэрийн хаягийн мэдээллийг бөглөдөг. Хувийн мэдээллүүдийг бөглөсний дараа зээлийн эрх тогтоолгодог ба уг зээлийн эрхийг тогтоолгоход /2023 онд 3,000 төгрөг байсан/ шимтгэл төлдөг. Шимтгэл төлсөн дансны мэдээллийг манай байгууллага хадгалдаг. Мөн шимтгэл төлсний дараа зээлийн эрх тогтоогддог, бэлнээр буюу бэлэн мөнгө авахаар эсвэл хамтрагч байгууллагуудаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар зээлийн эрх тогтдог. Бэлэн мөнгөний зээл авах тохиолдолд тухайн бүртгэлтэй хүний данснаас өөр дансаар авах боломжгүй байдаг. Харин худалдан авалтын зээлийг хамтрагч байгууллага эсвэл хувь хүний данс руу шууд шилжиж ордог...” /хавтаст хэргийн 54-55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 7-8 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/, Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-33 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт залилах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн үндсэн шинжийг “Цахим орчинд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсанаар гэж тус тус хуульчилсан.
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “кибер орчин” гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг ойлгохоор тодорхойлсон.
Кибер орчинд хууль бусаар халдах нь бусдын хувийн мэдээлэл агуулсан дата бааз бүхий мэдээллийн сүлжээнд компьютерийн техник хэрэгсэл ашиглан, эсхүл тусгай программаар дамжуулан хууль бусаар халдаж, мэдээллийн аюулгүй байдал, кибер орчинд аюул эрсдэлгүй ажиллах, тэдгээрийг хангах талаар тогтоосон хууль, журмыг зөрчиж, цаашилбал төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллээ өмчлөх, халдашгүй байх эрхэд хууль бусаар ноцтойгоор халдаж буй үйлдлийг ойлгохоор,
“Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах, цахим хэрэгсэл ашиглах зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Тодруулбал: Шүүгдэгч Ү.***, А.*** нар нь бүлэглэж 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр А.***ын өмнө үерхэж байсан П.***ийн И-Монголиа цахим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэн хандаж Т мопеу апплейкшнийг ашиглаж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Нэхий Плаза”-ийн 308 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэвжих нэхий” банк бус байгууллагаас 1,980,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс маркийн гар утсыг П.***ийн нэр дээр зохиомол байдлыг зориудаар бий болгож лизингээр авч, “Дэвжих нэхий” банк бус байгууллагад 3,279,276 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх үзэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.***, Ү.*** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч А.***, Ү.*** нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Ү.*** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч Ү.***, А.*** нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2574 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.*** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3,300,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан /хавтаст хэргийн 129-133 дахь тал/ уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон ч шүүгдэгч А.*** нь торгуулийн ялаас нэг ч төгрөг төлөөгүйн /хавтаст хэргийн 122-123 дахь тал/ дээр хохирогч П.Ариунзулд хохирлын мөнгөнөөс төлж барагдуулаагүй, хохирогч П.Ариунзул шүүхийн хэлэлцүүлэгт А.***аас мөнгөө авмаар байна гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.***т торгуулийн ял оногдуулах боломжгүй, биелэгдэхгүй байх бололцоотойг шүүх харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ү.***ын хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***т 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ү.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч А.***т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял,
Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2574 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3,300,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 01 жил, 07 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ү.***т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4,000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***т шийтгэсэн 01 /нэг/ жил, 07 /долоо/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Ү.***т шийтгэсэн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.***т оногдуулсан 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 /арав/ сарын хугацаанд төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч П.***т нийт 3,279,276 төгрөгийн хохирол учирсан /хавтаст хэргийн 153 дахь тал/ ба шүүгдэгч Ү.*** мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд 1,650,000 төгрөг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*** уг хохирлыг хүлээн авсан талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч Ү.*** нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч А.***аас 1,639,200 /нэг сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, хохирогч П.***т олгох нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгуулагад анх хохирогч П.*** гомдол гаргасан бөгөөд “Дэвжих нэхий БСББ” ХХК өөрт учирсан хохирлыг П.***тэй тохиролцон сар бүр П.***ээр төлүүлсэн бөгөөд энэ хэргийн хохирогчоор П.***ийг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг буруутгахгүй юм.
Эрүүгийн 2605002140218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.***, Ү.*** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ү.*** нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч П.*** А.***т гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***гийн ***, ***ын *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд зөвшөөрөлгүй хандаж мэдээллийн сүлжээнд халдсан гэмт хэргийг бүлэглэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Анхтуяагийн ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Үүрцайхын ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч А.***т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,
Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2574 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн 01 /нэг/ жил, 07 /долоо/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч Ү.***т оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял дээр
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4,000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***т шийтгэсэн 01 /нэг/ жил, 07 /долоо/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ү.***т шийтгэсэн 4,000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.***т оногдуулсан 4,000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 10 /арав/ сарын хугацаанд төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***аас 1,639,200 /нэг сая зургаан зуун гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч П.***т олгосугай.
8. Эрүүгийн 2605002140218 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.***, Ү.*** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ү.*** нь бусдад төлөх төлбөргүйг, шүүхэд иргэний бичиг баримт ирээгүйг, хохирогч П.*** А.***т гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР