Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02666

 

24 05 14

*******4/ШШ24/02666

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, байр, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 24 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 24 оны 05 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 24 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай   маркийн автомашиныг Р.д 25,000,000 зарахаар тохиролцсон. Ийнхүү машинаа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж, ,000,000 төгрөгийг авч үлдэгдэл 9,000,000 төгрөгт дүүрэг, дугаар хороо, гудамж, null тоот хаягт байрлах м.кв талбай бүхий газрыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Ийнхүү газар шилжүүлэх баримтуудаа бүрдүүлэн дүүргийн газрын албанд хүсэлт өгөхөд иргэний маргаантай газар байна гээд буцаасан боловч Р. нь надад таньдаг хүн байгаа, удахгүй шилжүүлж өгнө гэсээр нэлээд хугацаа өнгөрсөн. Ийнхүү уг газраас дахин өөр газар байгаа түүнийг зараад мөнгийг нь гаргаж өгнө гэж сүүлийн хоёр сарын хугацаанд хэлж, сүүлдээ утсаа авахгүй, ярилцаж тохиролцсондоо хүрэхгүй байсаар байна. Иймд миний автомашины зөрүү төлбөр болох 9,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Э. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хариуцагч Р.д холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р. нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгтөө тооцож дүүрэг, дугаар хороо, хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг миний нэр дээр шилжүүлсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Р.д холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р. нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,000,000 төгрөгтөө тооцож дүүрэг, дугаар хороо, хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг миний нэр дээр шилжүүлсэн тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Э.ий нэхэмжлэлтэй, хариуцагч Р.д холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгөөс 79,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 79,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР