Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02620

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ........... нэхэмжилсэн 79 093 308 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч ............, ...................., . нар нь бүхэлд ....................нь хүлээн зөвшөөрч, 79 093 308 төгрөгийн 10 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 69 093 308 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 11 500 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 11 500 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 11 500 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 11 500 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 500 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 11 593 308 төгрөгийг тус тус төлж барагдуулна, хугацаа хэтэрсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ................. өмчлөх эрхийн . хаягт байрлах улсын бүртгэлийн .................., ................... гэрчилгээний ..........................дугаар бүхий 18644319001185 нэгж талбарын 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, Өмчлөх эрхийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 9 гудамж 175в хаягт байрлах улсын бүртгэлийн ..............., . гэрчил..................гээний дугаар бүхий 784 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Өмчлөх эрхийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 9 гудамж 175г хаягт байрлах улсын бүртгэлийн Г-2202004750, 000351684 гэрчилгээний дугаар бүхий 18644319000163 нэгж талбарын 700 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газар, Эзэмших эрхийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 9-1756 хаягт байрлах гэрчилгээний дугаар бүхий 18644319037185 нэгж талбарын 700 м.кв талбайтай ахуйн зориулалттай газар, Эзэмших эрхийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 9-175а хаягт байрлах гэрчилгээний дугаар бүхий 18644319037185 нэгж талбарын 699 м.кв талбайтай ахуйн зориулалттай газар, Эзэмших эрхийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 9-175 хаягт байрлах, . гэрчилг.............ээний дугаар бүхий .................... нэгж талбарын 700 м.кв талбайтай ахуйн зориулалттай газар, Өмчлөх эрхийн Баянгол дүүрэг 2 дугаар хороо 2 хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 65/2 байр 4 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ............., . гэрчил............гээний дугаар бүхий 72 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ............, ..............., ........................ нараас 276 708 /хоёр зуун далан зургаан мянга долоон зуун найман/ төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН