| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/01627/И |
| Дугаар | 102/ШШ2024/02622 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/02622
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч..........-ийн нэхэмжилсэн 12 891 256 / арван хоёр сая найман зуун ерэн нэгэн мянга хоёр зуун тавин зургаан/ төгрөгийг хариуцагч ............. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2 148 543 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2 148 543 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2 148 543 төгрөг,2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2 148 543 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2 148 543 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2 148 543 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 210.10 төгрөгөөс 110 605.05 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 110 605.05 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 110 605.05 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч .................-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН