| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02043/И |
| Дугаар | 102/ШШ2024/02625 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/02625
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ............-ийн нэхэмжилсэн 20 864 871/ хорин сая найман зуун жаран дөрвөн мянга найман зуун далан нэгэн/ төгрөгийг хариуцагч .................... нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1 жилийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар ................-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөгөөс 131 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 131 500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 131 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ......................-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН