Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/02666

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/02666

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн . дугаар хороо, . дүгээр хороолол, Чингүнжав гудамж, .. дүгээр байрны . тоотод оршин суух, ..........., ............................,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, Хангайн .. тоотод оршин суух, ......................, ...............................,

Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ........., хариуцагч ..............., өмгөөлөгч ........................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .........................нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ...............д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Би ...............тай 2009 онд танилцаж гэр бүл болсон, 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин . нь миний асрамжид ....................эрүүл өсөж байна.Шүүхээр гэрлэлтээ цуцлуулах үед бид 2 хүүхдээ нэг нэгээр нь асрамждаа авсан боловч 2 хүүхдэд биологийн эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд зөвхөн ............... нь миний төрсөн охин болох нь тогтоогдсон учир охин ...............ид тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр .................... гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би .........тай 2009 онд танилцаж гэр бүл болсон бөгөөд 2023 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн бөгөөд хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар шийдвэрлэсэн.Иймд хүүхдийг тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус маргааныг урьд нь шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ...............ийн төрсний бүртгэлийн лавлагааг шүүхэд өгсөн.

Хариуцагчаас:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/03975 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2024/02012 дугаар шийдвэрийг өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Охин ...............ид эхээс нь тэтгэлэг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Бид 2023 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахад хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар шийдвэрлэсэн тул зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...............ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/03975 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2024/02012 дугаар шийдвэр, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/,,,,, дугаар шийдвэрээр ..............., ......... нарын гэрлэлтийг цуцалж, охин ...............ийг эцэг .........ынх нь, хүү ..............элэг нэхэмжлээгүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2024/02012 дугаар шийдвэрээр .........ыг 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн хүү Эрдэмбатыг эцэг биш болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

............... 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн бөгөөд эцгийнхээ асрамжид байгаа болох талуудын тайлбараар нотлогдож байх тул эх ...............маагаас нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж зааснаар эх ...............маа нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байна гэж зааснаар ...............маагийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр төрсөн ...............ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эх ...............маагаар нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...............маагаас 70 200 төгрөг гаргуулан .........т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.