Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02338

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............. ХХК-ийн нэхэмжилсэн 714 921 /долоон зуун арван дөрвөн мянга есөн зуун хорин нэгэн/ төгрөгийг хариуцагч ............ бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 250 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 250 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 214 921 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар ...............-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 709 төгрөгөөс 10 854.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 10 854.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 10 854.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ....................-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН