| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02443/И |
| Дугаар | 102/ШШ2024/02339 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/02339
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ..............-ийн нэхэмжилсэн 4 824 302 төгрөгийг хариуцагч .................. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 603 037 төгрөг, 2024 оны 6 дугаар 30-ны өдөр 603 037 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 603 037 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 603 037 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 603 037 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 603 037 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 603 037 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 603 037 төгрөгийг, тус тус хуваан төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 139 төгрөгөөс 46 069.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 46 069.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн хариуцагч ............... 46 069.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ....................-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН