| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02765/И |
| Дугаар | 102/ШШ2024/02340 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/02340
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ...........-ийн нэхэмжилсэн 15 717 333.18 /арван таван сая долоон зуун арван долоон мянга гурван зуун гучин гурван төгрөг, арван найман мөнгө/ төгрөгийг хариуцагч ............... бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 537 төгрөгөөс 118 268.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 118 268.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 118 268.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ...............-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН