| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02767/И |
| Дугаар | 102/ШШ2024/02341 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2024/02341
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч .............-ийн нэхэмжлэлийн шаардлага 170 960 516 /нэг зуун далан сая есөн зуун жаран мянга таван зуун арван зургаан/ төгрөгийг хариуцагч .................. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 27 495 064 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 20 495 064 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 27 495 064 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 27 495 064 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 27 495 064 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 27 495 064 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 27 495 064 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 27 495 064 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар .............-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 012 754 төгрөгөөс 506 377 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 506 377 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 506 377 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ...................-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН