Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02342

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............ нэхэмжилсэн 4 293 437 /дөрвөн сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч ................ бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1 293 437 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 645 төгрөгөөс 41 822.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 41 822.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 41 822.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............................-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН