Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/02343

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............-ийн нэхэмжилсэн 227 250 төгрөгийг хариуцагч ................ бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 5 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн7468 төгрөгөөс 3734 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3734 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 3734 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ....................-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН