| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/02537/И |
| Дугаар | 102/ШШ2024/02354 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/02354
| Дугаар 102/ШШ2024/02354 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар байр, ... тоотод оршин суух, РД:..........., Зангижанцандорж овогт Энхтайвангийн .............,
Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Дамбадаржаа ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, РД:У.............. Боржигон Чулуунбатын .................,
Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Э.............., хариуцагч Ч.................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.............. нар оролцов.
Нэхэмжлэгч Э.............. нь Ч..................т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Бид 2009 онд танилцаад 2010 оноос хамт амьдарсан, бидний дундаас 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ч............. төрсөн, 13 настай, 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүү Ч.......төрсөн, 10 настай.Бид гэрлэлтээ батлуулаагүй, 2018 оноос тусдаа амьдарч байгаа, эргэж нийлж амьдрах боломжгүй. Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд миний асрамжид байгаа.Иймд ................. хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Бид 2003 онд танилцаж, 2009 онд гэр бүл болж амьдарсан, 2019 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, хүү.........., ......нарт тэтгэлэг өгнө гэв.
Нэхэмжлэгчээс:Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Хүү Ч............., Ч.......нарт эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэж тайлбарласан.
Хүүхдүүддээ тэтгэлэг өгнө гэж хариуцагч тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа цогцолбор сургуулийн тодорхойлолт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Э.............., Ч.................. нар 2003 онд танилцан гэр бүл болж амьдарсан ч гэрлэлтээ батлуулаагүй, тэдний дундаас 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Ч............., 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ч.......нар төрсөн болох нь талуудын тайлбар болон хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эргэж нийлж амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.
Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хэн нэгний асрамжид байж, тэжээн тэтгүүлэх эрхтэй бөгөөд эцэг эх нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй тохиолдолд хуульд зааснаар шүүх шийдвэрлэдэг.
Ч............., Ч.......нар эхийнхээ асрамжид байгаа бөгөөд эцэг Ч..................оос нь хуульд заасан хэмжээний тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж зааснаар эцэг Ч.................. нь дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байна гэж зааснаар Ч..................ийн хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Ч.............ыг 16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Ч.Анарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Ч..................оор нь тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Э..............н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч..................оос 70 200 төгрөг гаргуулан Э..............д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.